antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2015 1 comment

Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан боллоо

нийтлэсэн Admin

zasgiingazarМонгол Улсын гурван сая дахь иргэн, түүний чацуутныг тодорхойлох, тэднийг угтах, алдаршуулах ажлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Засгийн газрын ээлжит бус хуралдаанд мэдээлэл хийлээ. Монгол Улсын гурван сая дахь иргэн 2015 оны 1 дүгээр сарын 24-нд мэндэлсэн байна. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдсэн эмнэлэгт энэ сарын 24-ний өглөө эцэг Энхтүвшингийн Хатанболд, эх Ганбатын Аззаяа нарын гэр бүлд мэндэлсэн охин гурван сая дахь иргэнээр тодорсон байна.
Монгол Улсын гурван сая дахь иргэнтэй нэг өдөр 181 хүүхэд төрж, үе чацуутан боллоо.Эдгээр хүүхдүүдийг алдаршуулах үйл ажиллагааг Засгийн газрын 2014 оны 400 дугаар тогтоолын дагуу зохион байгуулах бөгөөд бэлтгэл ажил хангагджээ.

Тус тогтоолын дагуу Монгол Улсын гурван сая дахь иргэнийг 70 сая  хүртэл төгрөгийн  үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, түүний чацуутнуудад гурван сая төгрөгийн нэг удаагийн тэтгэмж олгох юм.

Мөн Монгол Улсын гурван сая дахь иргэн тодорсноос бусад аймаг, нийслэлийн дүүрэгт Монгол Улсын гурван сая дахь иргэний мэндэлсэн өдрийн цаг хугацаатай хамгийн ойр мэндэлсэн нэг чацуутанд  мөн 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц буюу түүнтэй тэнцэх хэмжээний мөнгөн шагналаар шагнаж, нийтэд алдаршуулах ажлыг аймаг, нийслэлийн дүүргийн Засаг дарга орон нутагтаа зохион байгуулна.

Гурван сая дахь иргэн тодорсныг алдаршуулах арга хэмжээг Монголын Хүүхдийн ордонд энэ сарын 30-нд зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

1 Comment

  • харо (January 29, 2015 10:37:51 am )

    маш зөв

antalya rent a car