Өнөө маргаашгүй долоон улс мөн НҮБ-д Монгол улсыг төлөөлөн суух бүрэн эрхэт Элчин сайдуудыг томилох гэж байна. Тэр дунд зарим нэг будлиантай хүмүүс байгаа ажээ.
Тухайлбал НҮБ-д Монголыг төлөөлөн суухаар нэр дэвшээд буй С.Сүхболдын талаар хэвлэлүүд сүүлийн жил гаруйн хугацаанд байнга болж бүтэхгүй байгаа талаар нь бичиж иржээ. Түүнийг өнгөрсөн жил Гадаад хэргийн сайд асан Л.Болд ажлаас нь халж байжээ.
Түүнийг гадаад харилцааны салбарт гай тарьж мэдэх нөхөр хэмээх асуудал ч хөндөгдөж байжээ. Өөрийгөө УИХ-ын гишүүн Б.Болорын хүн гэдэг тэрбээр Л.Болд сайдыг огцруулах тушаал гаргасны дараа тамга өвөртөлж зугтаж байсан гэнэ.
Сүхээгийн Сүхболд нь 1976 онд Сэлэнгэ айм¬гийн Орхонтуул суманд төрсөн. Олон улсын эрх зүйч мэргэжилтэй, Бизнесийн эрх зүй, удирдлагын магистрын зэрэгтэй. 1995-1999 онд Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль, 2004-2006 онд Австралийн Викторигийн Их сургуулийг тус тус төгссөн.
Ажлын туршлагын хувьд: 1999-2010 онд ГХЯ-ны Эрх зүй, консулын газарт атташе, Гэрээ, эрх зүйн газарт гуравдугаар нарийн бичгийн дарга, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газарт хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2010-2012 онд Төрийн захиргааны удирдлагын газрын дэд захирал, 2012 оны 7-9 дүгээр сард Гэрээ, эрх зүйн газрын захирлын үүрэг гүйцэтгэгч, 2012 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс Төрийн захиргааны удирдлагын газрын захирлаар томилогдон ажиллаж байжээ.
С.Сүхболдын хариуцсан ажил нь урагш муутай байсны улмаас яамны нэр хүндийг унагаж байсан гэнэ. АТГ-аас жил бүр төрийн байгууллагуудыг оролцуулан гаргадаг Шударга байдлын үнэлгээгээр Гадаад харилцааны яам 32.5 буюу маш муу гэсэн үнэлгээ авч, төрийн байгууллагуудаас хамгийн сүүлд жагсаж байсан нь түүний үйл ажиллагаатай холбоотой аж.
АТГ-ынхан 2014 оны зургадугаар сарын 21-нд Засгийн газрын хуралдаанд энэ тухай танилцуулжээ. С.Сүхболд нь Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлын хувьд яамандаа нээлттэй ил тод байдлыг бий болгох, авлигаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцан зохион байгуулах үүрэгтэй юм байна.
Мөн Үндэсний аудитын газар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын хамтран хийсэн шалгалтаар боловсон хүчний бодлого, судалгаа, мэдээллийн аюулгүй байдал, санхүүгийн үйл ажиллагааны дэг журмыг мөрдүүлэх зэрэг Төрийн захиргаа, удирдлагын газрын ажлын чиг үүрэгтэй шууд холбоотой ихээхэн зөрчлийг илрүүлжээ.
Түүнчлэн Сайдын зөвлөлийн хурлаас гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхээс удаа дараа татгалзаж байсан талаар ч мэдээлэл бий. 2013 оны төсвийн тодотголоор ГХЯ-ны зарим хөрөнгө оруулалт хасагдсан нь хуулиар баталгаажсаар байтал С.Сүхболд дарга дур мэдэн Тендерийн үнэлгээний хороог байгуулж, төсөвт тусгаагүй худалдан авалтыг зохион байгуулжээ.
“Мэдээллийн технологийн тоног төхөөрөмж нийлүүлэх”, “Хурлын иж бүрэн тоног төхөөрөмж нийлүүлэх суурилуулах”, “Тавилга хэрэгсэл нийлүүлэх”, “Металл илрүүлэх тоног төхөөрөмж нийлүүлэх, суурилуулах”, “Мэдээллийн сүлжээний программ хангамж, албан хэрэг хөтлөлтийн программ” гэсэн таван багц тендерийг дур мэдэн зарлаж, худалдан авалт явуулсан гэнэ.
Энэ тендерүүдийн үнийн дүн нийтдээ 400 гаруй сая төгрөг болсон ба уг үйлдэл нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.5 дахь заалтыг шууд зөрчсөн байдаг гэнэ.
Мөн тэр тушаалаа ашиглан эхнэрийнхээ садангийн хүүхдийг яамныхаа Санхүү, төрийн сангийн хэлтэст нягтлан бодогч, бас нэг хамаатныг нь Монгол Улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгчийн газарт техникийн ажилтнаар илгээсэн гэх мэдээллүүд ч бий.
С.Сүхболд нь хамаатнуудаа ийн томилохдоо элдэв сонгон шалгаруулалт хийлгүй Төрийн албаны тухай хуулийн Дөрөвдүгээр бүлгийн 16.2.3, бас Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11.1 дэх заалтыг зөрчсөн гэнэ.
С.Сүхболд даргатай холбоотой иймэрхүү фактууд цөөнгүй байдаг ажээ. Гэтэл ийм хүнээр Монгол улс өөрийгөө НҮБ-д төлөөлүүлэх гэж байгаа тухай шүүмжлэлтэй яриа тархаж байна.
Монгол улсын Ерөнхийлөгч, УИХ үүнийг анхааралдаа аваасай гэж хүсэх хүмүүс ч олон байгаа ажээ.
Д.Загдбазар
Холбоотой мэдээ
-
huuchin naiz (January 28, 2015 9:10:23 pm )
a яяя ерөнхийлөгч минь таны нутгийн дүү шүү дээ Таны нэрийг л баастах юм б.н даа Монгол улсаа бодож арай өөр нэг юм олж томилоорой
Ерөнкийлөгч мэдэхгүй нэрийг нь барьсан ийм нөхдүүд олон байдгийг та анхааралдаа аваарай !!!!!!!!!!….. -
Hi (January 28, 2015 9:31:35 pm )
Монгол улс гэдэг нэр туух домог болох вий дээ
Ийм улс торчидтэй бид ч азгуй юмаа -
zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 28, 2015 11:52:53 pm )
Butehgui nobsh ym baina daa
-
bid (January 29, 2015 12:03:47 am )
yagaad tyyniig dahin ajild avchihvaa odoo halah heregtei
-
123 (January 29, 2015 9:08:32 am )
Тэрний хүн энэний хүн энэ л Монголын хөгжлийг уландаа гишгэнэ гэсэн үг. Хүнээ байршуулна гэдэг арчаагүй хүний шинж. Идэж уух авилга авах анхны алам. Үнэхээр тийм бол Болортой нь хамт зайлуулах хэрэгтэй.
-
Nyamjav (January 29, 2015 3:08:16 pm )
Монгол төрд ичих нүүр гэж байна уу.Мэдлэг боловсролтой ардын хүүхдүүдээс сонгон шалгаруулж томил.АН нөхөдүүд та нар хариуцлага,ард түмэн, эх орон гэж юу байдгийг ерэн мэддэг болов уу.Энэ албан тушаалд хэний ч ах,дүү,амраг,садан хэрэггүй гэдгийг ойлгож байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.
-
zochin (January 29, 2015 4:01:53 pm )
odoo shiree sandaliin asuudalaa bolioochee.ard tumen chin uchiraa olohoo bailaa.uur hund heregtei medeelel taviaa.
-
Nanzad (January 29, 2015 7:26:08 pm )
S. Sukhbold erunkhiilugch Elbegdorjiin eveeld orson yum aa.
Gadaad khariltsaany yamny ded said Gankhuyagtai egch duusiin khuukhduud gesen.
Gadaad yamand Khovdyn fraktsi uusgesen uchraas ajlaas khalagdsan shuu dee.
Odoo Gankhuyag ni Erunkhiilugchiin gadaad bodlogyn zuvlukhin alba khashij baigaa bolokhoor NUB-d mongol ulsyg tuluuluulekheer zutgej bna.
MONGOL ULSAD UNEKHEER SHUDARGA ZARCHIM, YOS SURTAKHUUN GESEN OILGOLT UNEKHEER ALGA BOLJEE!
NUB-d mash chadvartai khun suukh yostoi shuu dee!!!! -
Nanzad (January 29, 2015 7:28:52 pm )
Erunkhiilugchuu ard tumen bukhniig medej baigaa shuu!!!
-
ЭЗЭН (January 29, 2015 9:36:21 pm )
Тэрний хүн Энэ ний хүн гэх юм Энэ чинь тэр ний бөхөс долоогч Энэ ний бөхөс долооч гэсэн үг үү
Үгүй бол тэр шуумарын баньд энэ шүүмарын баньд гэсэн үг үү Халтар амтай Халтар хастай банид нар Монгол төрөөр тоглож байгаа нь энэ үү -
Иргэн (January 29, 2015 9:38:07 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (January 29, 2015 9:38:33 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Иргэн (January 29, 2015 9:39:00 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс
-
зочин (January 29, 2015 10:20:35 pm )
хэн нь мэдэгдэхгүй юмнууд л бна.бүгд л хамаатан садан,сүлбээтэн биз.удалгүй монголын нэрийг хугалах бии дээ.бурхан минь монголд ухаантан хайрла.
-
zocin (January 30, 2015 12:15:53 am )
yanadaa,czadaltai uhaantai hynee zub olj tomilohgyi bol mongol ulsiig iim luibarczid tyleelj syyna gedeg gytamczig,uls ornii erh aszigiig yl tooson iim uls aygyi bol har tamhia zyyj zaraad suuj mendedee,erthen azilaasni huuj zailuul,oor szydarga hyn olj tawiasai,gej zalbiray
-
зочин (January 30, 2015 7:02:17 pm )
Жил гаран л хэвлэл мэдээлэлийн хэрэгслэлээр яригдаад байсан нөхөр шүү дээ .Зүгээр байгаа хүнийг тэгж ярихгүй шүү. Олны үг ортойл байдаг,Наад С.Сүхболд гэдэг нөхөрөөс чинь өөр эрдэм боловсролтой ,нэр бүтэн хүн алга гэж үү. Наад томилгоондоо хариуцлагатай хандаачээ.Улс орон ард түмнээ төлөөлж НҮБ-д сууна гээд байгаа та нарын тоглоом юм уу,
16 Comments