antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 28, 2015 9 comments

Сэрэмжлүүлэг: ДОХ-той солонгос залуу монгол залуутай харьцаанд оржээ

нийтлэсэн Admin

dohtoiДОХ-той байсан БНСУ-ын иргэн манай улсын иргэнийг хүчирхийлж, ДОХ тараасан мэдээлэл олон нийтийг цочролд орууллаа. Хэдийгээр энэхүү мэдээллийг ЦЕГ-аас үгүйсгэж байсан нь энэ хэрэг гарсан нь үнэн байжээ. Тодруулбал, III, IV хорооллын нэгэн саунд үйлчлүүлж байсан залууг БНСУ-ын иргэн П гэгч монгол залуутай бэлгийн харьцаанд орсон байна. Хэрэг гарсны дараа хохирогч залуу гомдол мэдүүлснээр цагдаа нар сэжигтнийг баривчилж, саатуулжээ. Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа юм байна. Мөн тус дүүргийн прокурорын газар хяналт тавин ажиллаж байгаа аж. Хэргийн талаар прокурор болон цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад “Хэргийг шалгаж байна. Одоогоор ДОХ туссан тусаагүй асуудлыг хэлж мэдэхгүй. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учраас мэдээлэл өгөхгүй боломжгүй” гэх хариултыг өглөө.

Харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харьцаанд оржээ

Зарим сайтаар солонгос иргэн монгол залууг хүчирхийлсэн гэж мэдээлэгдэж байна. Гэвч албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, БНСУ-ын иргэн манай улсын иргэнд бэлгийн харьцаанд орох хүсэлт тавьжээ. Манай улсын иргэн хүсэлтийг хүлээн авснаар бэлгийн харьцаанд орсон тухай эх сурвалж мэдээлж байна. Харин бэлгийн харьцаанд орсны дараа залуу тухайн солонгос иргэнийг ДОХ-той гэдгийг мэдсэн аж. Улмаар бусдад санаатайгаар ДОХ тараасан гэдэг үндэслэлээр цагдаагийн байгууллагад гомдол гаргаснаар уг хэрэг шалгагдаж эхэлжээ. Солонгос иргэний ДОХ-той гэдэг нь шүүхийн шинжилгээний хүрээлэнгээс хийсэн шинжилгээгээр тогтоогдсон байна. Хохирогчийн хувьд одоогийн байдлаар ДОХ-ын халдвараар халдварласан эсэхийг бүрэн тогтооох боломжгүй байгаа гэнэ. Учир нь, хүний дархлал олдмолын вирусын нууц байх үе нь хэдэн жилээр ч үргэлжилж болдог учраас хохирогчийг илүү өндөр хүчин чадалтай лабориторт шинжлүүлэхээр болсон байна.

ДОХ тараасан солонгос иргэнийг 5 жилийн хорих ялаар шийтгэнэ

Хэдийгээр харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харьцаанд орсон ч БНСУ-ын иргэн өөрийгөө ДОХ-ын халдвартай байснаа мэддэг байсан гэж эх сурвалж мэдээлж байна. Гэхдээ энэхүү асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм байна. Хэрвээ мөрдөн байцаалтын явцад солонгос иргэний гэм буруутай тогтоогдвол түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 105.3-т зааснаар өөрийн биед дархлал олдмол хомсдолын өвчин байгааг мэдсээр байж хурьцал үйлдэх буюу өөр замаар бусдад халдаасан бол таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ гэж заажээ. Харин хүчингийн хэрэг үйлдсэн эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно. Учир нь тухайн этгээдүүд хоорондоо харилцан тохиролцсоны улмаас бэлгийн харьцаанд орсон гэж мэдүүлж байгаа аж.

Солонгос иргэнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна

БНСУ-ын иргэн П хохирогчийн гаргасан гомдлын дагуу цагдан хориод байна. Түүнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулж байна. Одоогийн байдлаар түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 105.3-т зааснаар ДОХ-ын халдвартай гэдгээ мэдсээр байж бусдад тараасан хэргээр шалгаж байна. Мөрдөн байцаалтын явцад бусдыг хүчирхийлсэн эсэхийг шалгаж тогтооно. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж.

ХӨСҮТ-д ДОХ-той 118 иргэн бүртгэлтэй байна

Өнөөдрийн байдлаархалдварт өвчин судлалын үндэсний төвд ХДХВ-ийн халдварын 118 дахь тохиолдол бүртгэлтэй байгаа юм. Харин он гарсаар ХӨСҮТ-дДОХ/БЗДХ-ын Тандалт Судалгааны Албаны амбулаториор нийт647үйлчлүүлэгч үзлэг шинжилгээнд хамрагдснаас 25(4%) хүнд БЗДХ илэрснийг хяналтанд авч, хавьтал судлал хийгджээ.

Б.Золбоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

9 Comments

  • бүдүүн залуу (January 28, 2015 12:00:50 pm )

    биднийг визэнд орход юу юу нэхдэг билээ манайхан арай арчиагүй юм. визийн журамдаа өөрчилөлт оруулж монголруу явхыг хүсэж байгаа бол эрүүл гэсэн нотолгоогоо авчир гэж нэхдэг болмоор юм. дохтой сдак ирээд даварчил байдаг жудочидынх нь хоолонд сэжигийн юмаа хийжил байдаг энэ гуулингууд яаж давраад байгаа новшнууд вэ?

  • Со, Вьетнам, Хятад яг адил (January 28, 2015 3:51:47 pm )

    Энэ азийн Солонгос,хятад,вьетнам, бүгдл заваан улсууд шүү. монголд орж ирхд адилхан визэнд оруулж байжл эрүүл хүн оруулах хэрэгтэй.Тэд яагаад төв азийн Монголыг доромжилж байдаг юм бид адилханл байх хэрэгтэй.Угаасаа олон улсын харилцаанд бие биеэ хүнэдтгэн зүэх ёсонд байхгүй зүй бус шаардалаг тавьж байдаг юм

  • Anonymous (January 28, 2015 4:07:21 pm )

    Монгол залуучууд гэж заваарсан амьтад болжээ яаж ч бодсон эр хүн яаж хүчиндүүлэх юм бэ тохиролцоо л биз тэгээд мөнгө салгах гэж ингэж тэнэгтээ биз мөнгөний оронд өвчин авч дээ заваан амьтан одоо өвчнөө монголоор нэг тараагаад явнаа наад залуу чинь ижил хүйстэн л байна бас хүчиндүүлсэн гээд байгаа юмаа эзгүй газар жаахан охин байсан юм шиг хүн үнэмшмээр юм зохиож бай

  • Anonymous (January 28, 2015 7:14:42 pm )

    naad gomogoo alaach

  • EEE (January 28, 2015 7:37:53 pm )

    za taiwan bgarai muu hytaduudiin berhsheeld orson Uvurmongolchuud maani teg.d hytadiin ezemshild ortsood bs mongol ulsdaa orj irehdee bs bichig barimt awchirah uu? tei hytaduud aas bichig barimt awah gj yadg,g medehgui bj tegj yrij blhgui hytad uvurmongolchuud gd ih unetei bichig barimt gargj ogdog tgd eh gaduurhdag yum bnalee bi uvurmongoloor aylahdaa medsen hytaduud bur ezleed awsn bnalee………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………,

  • EEE (January 28, 2015 7:37:53 pm )

    za taiwan bgarai muu hytaduudiin berhsheeld orson Uvurmongolchuud maani teg.d hytadiin ezemshild ortsood bs mongol ulsdaa orj irehdee bs bichig barimt awchirah uu? tei hytaduud aas bichig barimt awah gj yadg,g medehgui bj tegj yrij blhgui hytad uvurmongolchuud gd ih unetei bichig barimt gargj ogdog tgd eh gaduurhdag yum bnalee bi uvurmongoloor aylahdaa medsen hytaduud bur ezleed awsn bnalee………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………,

  • i (January 28, 2015 10:16:08 pm )

    bid uls eh orondoo er em hogshin zaiuugvil doromjluuldag bolj de ami negtei bj shudarga bish zviliin toloo temtseh tsag boljee bosoh heregtei bn ydaj dor bvrnee uhamsartai baitsgaay ohid maani hyjaa veitnamiin owor dulaatsuulj zaluus maani so hvmvvst doromjluulaad yul bolood bn da ehes deedesn yduu irgedee ulaml dorduulaad bosoj temtsetsgeey mongolchuudaa

  • mongol hvn (January 28, 2015 11:30:28 pm )

    mongol erchvvd hvrtel yanhan boljdee urid ni hvvhenvvd l mongonii toloo bieen vnelj bn muusai hvvhenvvd yanhanuud gedeg bj bilee odoo bol duudlagaar yavdag zaluul gene hvchindvvlleel gene ene zaluu yah gej saunad dagaj orsiim oilgomjtoi er yanhan l bnshdee erchvvdee ichij amidaraachee!!! mongoliig heden hujaa toriin erhiig atgaad tolgoi deer ni garaad suuchihsan bdag mongolchuud ni er emgvi yanhan bolood bdag mongolch mohoj bndaa haramsaltai yumaa!!!

  • MNG Irgen (January 29, 2015 9:29:35 am )

    Naad mogiin neriig buzralsan nowshoo tsaazaar aw yduuch gelee tsoohon mgolchuudan taiwan amidarmaar l bn shvv

antalya rent a car