Монгол Улсын сульдсан эдийн засагт амь тариа болох гэж буй Гацууртын алтны ордын талаар улстєрчид, иргэд, археологичид талцсаар хэдэн жилийн нvvрийг vзлээ. Уг нь энэ талаарх яриа, хєєрєє их л намжмал байдалтай байснаа оны эхнээс дахин хvчтэй яригдах болов. Уг нь тус орд одоогоор 50 тонн алтны нєєцтэй юм гэсэн. Стратегийн ордод бvртгэснээр “Урт нэр”-тэй хуульд хамааралгvй болох боломжтой. Тиймээс л сульдсан эдийн засагт маань амь тариа болох учиртай гэж олон ч эдийн засагч дор бvрнээ vзэж буй юм.
Бvр тодруулбал, тєсєвт дунджаар ам.долларын ханшийн хэлбэлзлээс шалтгаалж 10 жилийн хугацаанд 1.9 их наяд тєгрєгийн орлого оруулах тооцоо одоогоор гараад байгаа юм билээ. Товчхондоо 10 жилийн хугацаанд ашиглана гэхээр нэг жилд таван тонн алт олборлож, улсад 600-700 тэрбум тєгрєг, орон нутагт 1.7 тэрбум орчим тєгрєг оруулна гэх билээ. Уг нь яаж ч бодсон аливаа том хєрєнгє оруулалтыг дагаж орон нутагт ажлын байр бий болж, иргэдийнх аж амьдрал дээшилдэг жамтай. Гэтэл сvvлийн vед эрх мэдэл, мєнгєний тєлєє улайрсан хэдхэн хvний улстєржилтєєс болж уул уурхайгаа vзэн яддаг боллоо. Хамгийн тод жишээ л гэхэд Оюутолгой, Тавантолгойг бид яаж баалж, доромжиллоо.
Vvний vр дvнд єнєєдєр хэчнээн хvн гудамжинд гарч лааз єшиглєх болов. Гэтэл одоо улстєрчдийн увайгvй байдал Гацууртын ордыг чиглэж, нутгийн иргэдийн нэрийг барьж, элдэв нэртэй тєрийн бус байгууллагууд олон нийтийн тархийг угааж дэндvv эрээ, цээргvй vйлдэл гаргах нь сvvлийн хэдэн хоног улам бvр лавширч байна. Vvний голлон тоглогчид нь улстєрчид. Тэд зvгээр нэг тоглолт гээч зvйлийг хийхгvй нь ойлгомжтой. Аливаа явуулгын ард заавал ч vгvй шантааж байж л байдаг. Энэ сарын 16-17-ны vеэр нэр бvхий улстєрчид Гацууртын орд болон “Ноён” уулын дурсгалт газруудаар танилцаад ирсэн. Гэвч тийшээ явсан УИХ-ын гишvvд тус ордын талаар ойлголт нэг л муутай ирсэн шиг санагдсаныг нуух юун. Єєрєєр хэлбэл, тэд “Гацууртын ордын алтыг дэлхийн цєм хvртэл vргэлжилнэ гэж ойлгосон”, “50 тонн алтаар vнэлэгдэхгvй, тvvнээс vнэтэй тvvхийн олдворууд Гацууртын алт олборлох хэсэгт байна” гэхчлэн учир нь ойлгогдохгvй зvйлсийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж байсан. Мєн нутгийн иргэдийн тєлєєлєл гэх нэг нєхєр “Ноён” уул 1700-1800 метрийн єндєртэй. Энд алт олборлоод талыг нь ухаад авчихаар нураад уначихна биз дээ” гэсэн утгагvй зvйл ярьж олныг алмайруулж байсан юм. Нутаг оронд нь суугаа уугуул иргэд энэ талаарх мэдээлэл хомс байхад тэд юугаа ойлгож энэхvv ордыг эсэргvvцэж байгаа юм бол гэж гайхахаас ч аргагvй. Энэ бvх утгагvй зvйлээс болж цєс нь хєєрсєн иргэний хєдєлгєєнийхєн элдэв янзын жагсаал, цуглаан зохион байгуулж ард тvмний тархийг угаана гэж бодсон бололтой. Тvvнчлэн археологичид хvртэл хоёр хэсэг болж хуваагдсан. Тодруулбал, ШУА-ийн Археологийн хvрээлэнгийн тєлєєлєл энэ талаар мэдээлэл хийхдээ “Ноён уулын Хvннvгийн vеийн дурсгалаас Гацууртын алтны орд 2.8-5 км зайтай. Алтны бvс байгаа хэсэгт тvvхийн ямар нэгэн олдвор илрээгvй” гэх тайлбарыг єгч байсан. Энэ бvхнээс болж Гацууртын ордыг ашиглах эрхийг “Сентрра гоулд” компанид хэн нэгний лоббигоор єгєх боллоо гэж хардах болоод байгаа юм.
Энэхvv хєрєнгє оруулагчдийг Засгийн газраас татах тєлєвлєгєє боловсруулж байхад доор нь байгаа нєхєд хор найруулж, эх оронч гэх нэртэй хэдэн нєхрєєр элдэв жагсаал цуглаан хийлгэж, єєдєєс турхируулаад сууж байгаа нь бодит vнэн шvv дээ. Тухайлбал, монголчуудыг хэдэн vеэр нь тэжээх асар их нєєцтэй Оюутолгойн ордын зэсийн тогтоогдсон нєєц 30 гаруй сая тонн, алтны нєєц нь 1328, мєнгєнийх нь 7601, молибденийнх 81600 тонн гэж тооцож байсан.
Харин энэ ордыг ашиглах гэрээг анхнаасаа монголчуудад туйлын ашиггvй, жинхэнэ луйвар болсон гэж ярьдаг цєєн улстєрчийн нэг УИХ-ын гишvvн С.Ганбаатар. Хамгийн гол нь тvvний ийнхvv ярьж байсан зvйл єнєєдєр бодит амьдрал дээр юу болж хэрэгжсэн бэ гэвэл ажилгvйдэл, ядуурал, єр зээл болж л хувирсан. Мэдээж энэ бvх дарамт хувь хvмvvсийн нуруун дээр бууж ирсэн гэдгийг ойлгох хэрэгтэй. Уг нь Оюутолгой цаг сайхан байхад маш их ажлын байр бий болгож олон ч хvнийг хоолтой нь залгуулсан. Гэтэл эх оронч гэж цээжээ дэлдсэн иймэрхvv гишvvдээс болж єнєєдєр тус газраас цомхотголд ороод байгаа 3000 гаруй ажилчин ажлын байртайгаа єнєєг хvртэл байх боломж байсан гэж халаглангуй ярих хvнтэй таарч ч байсан. Хамгийн гол нь энэхvv ордыг тус аймгийн иргэд бvгд эсэргvvцэж байна уу гэдгийг бас л бодох ёстой. Цєєхєн тооны хvн хэн нэгний зараалаар асуудлыг улстєржvvлж байгаа гэдгийг эрх биш учир мэдэх хvмvvс ойлгож байгаа байлгvй.
Уг нь яаж ч бодсон Гацууртын орд газрыг ашиглах нь зєв баймаар юм. Vvнийг ашиглаж байж л орон нутаг хєрєнгєжиж, иргэд аятай тухтай амьдрах нєхцєл бvрдэнэ. Тvvнээс биш хамаг юмаа хав дарчихаад байвал хєгжил ирэхгvй, иргэд гуйлгачин чигээрээ хоцорно. Иймээс энэ ордыг ашиглаж чаддаг байгууллага нь хууль эрх зvйн хvрээнд ашиглах нь хамгийн зєв гарц байлтай. Харин ч тус ордыг ашиглахгvй орхивол ажилгvйдэл улам нэмэгдэнэ. Тэгээд ч тус тосгонд ажилгvй залуучууд олноороо бий.
Яг vнэндээ тус суманд “Сентерра гоулд” компанид ажиллая, гадаадын чадварлаг мэргэжилтнvvдийг дагаж мэргэшье гэсэн бодолтой залуучууд нэлээд бий гэдгийг єнгєрсєн даваа гарагт болсон эсэргvvцлийн жагсаалын vеэр хэд, хэдэн иргэн хэлж байсан.
Тэдний хэлж буйгаар “Гацууртын орд ашиглалтад орохыг бид хvлээсэн байдалтай байна. Гацууртын ордод олборлолт явуулаад эхэлчихвэл наад зах нь залуучууд гадаадын уул уурхайн том компанид ажиллаж, цаашдаа эх орныхоо эрдэс баялгийг єєрсдєє ашиглаж чадах хэмжээний мэдлэг боловсролтой болно шvv дээ. Тиймээс ямар ч байсан ашиглах нь зєв гэж боддог” хэмээн vзэл бодлоо илэрхийлж байсан.
Ингээд бодохоор тус сумын бvх иргэн энэхvv ордыг ашиглахтай эсэргvvцэхгvй байгаа гэдэг нь харагдаж буй юм. Хатуухан хэлэхэд улстєрийн шоугаар олонд танигдсан УИХ-ын хэсэг гишvvн энэхvv ажлыг єдєєн турхирч байгааг монголчууд бvгд мэдэж байгаа.
Єєрєєр хэлбэл, Хєрєнгє оруулагчдыг хєєж гаргаад рекэтлэх зvйлгvй дєрвєн жил болсон учраас эх орончид гэж цээжээ дэлдэх дуртай нєхєд их єлссєн бололтой. Иймээс л ганц гарч ирсэн орд дээрээ одоо ялаа шиг шамбааралдаж байгаа юм.
Энэхvv ордын асуудалд эсрэг байр суурьтай байгаа УИХ-ын гишvvн Г.Уянга, Х.Болорчулуун гэх эрхмvvдийг бас л нутгийн иргэд болон иргэний хєдєлгєєнийхнийг энэхvv асуудалд єдєєн турхирч байна гэж хардах хvн олон байгаа юм.
Яг vнэндээ эдгээр нэр бvхий гишvvд барилгын осол, хєрсний бохирдол, утааны асуудал дээр дуу хоолойгоо нэгтгэж нэгдмэл байж чадсан уу. Vгvй шvv дээ. Учир нь эдгээр газруудаас мєнгє босох ямар ч боломжгvй учраас тэд энэ салбаруудыг ор тас хаясан хэрэг. Харин ч хамгийн их мєнгє босгож болох салбар бол уул уурхай гэдгийг тэд аль хэдийн тооцоолсон байж ч болох юм. Єнєєдєр тэд УИХ-ын гишvvнээр сонгогдоод гурван жилийн нvvрийг vзлээ. Ядаж сонгогдсон тойргийнхоо гишvvдэд гарт баригдахаар зvйл хийж єгч чадсан уу гэвэл бас л vгvй.
Тэд Засгийн газрыг шvvмжилсэн, байгаль орчноо хамгаалахыг уриалсан, эрх баригчдыг нэр цохон буруушаасан, цємийн хаягдлыг эсэргvvцсэн, гадны хєрєнгє оруулагчдыг доромжилсон утга бvхий уриа лоозон барьж байсныг би лав санаж байна. Тиймээс л дээрх нэр бvхий хvмvvсийг “Уул уурхайг соёлтой рекэтлэгчид” гэх нэрийг олон нийт єгєх болоод байгаа юм.
“Сентрра гоулд” компани орон нутагт бvтээн байгуулалт ихийг хийсэн
Харин ч ад vзээд буй “Сентрра гоулд” компани тєр засаг тєрєх эмнэлэг барих тал дээр ямар ч арга хэмжээ аваагvй байхад 2013 оны нэгдvгээр сарын 31-нд 150 ортой тєрєх эмнэлгийн єргєтгєлийн барилгад 10 тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалт хийсэн ганц аж ахуйн нэгж.
Vvний ачаар єнєєдєр Монголын олон эх, энхрий vрс тохилог, орчин vеийн тоног тєхєєрємжтэй, сайхан эмнэлэгт нярайлж, тав тухтай хэвтэж байна. За тэгвэл орон нутагт тус компани ямар бvтээн байгуулалт хийсэн юм бол гэдгийг сонирхож vзье л дээ.
Тvнхэл суманд “Сентерра гоулд” компанийн дэмжлэгтэйгээр спорт цогцолбор байгуулагдаж байна. Энэхvv цогцолборт зориулж 250 мянган ам.доллар, “Ногоон байгууламж тєсєл”-д зургаан сая тєгрєг, халуун усны барилгад 12.5 сая тєгрєг, сургуулийн цайны газарт 20 сая тєгрєг, цэцэрлэгт 27 сая тєгрєгийн хєрєнгє оруулалтыг тус тус хийжээ. Хэрвээ энэ мэтчилэнгээр Гацууртын орд ашиглалтад орчихвол бvтээн байгуулалт, хєрєнгє оруулалт улам нэмэгдэх нь лавтай. Гадны нєхєд манай улсад ийм их бvтээн байгуулалт хийсэн байхад яагаад заавал ч vгvй жагсаал цуглааны тvрvv магнайнд явж байдаг эрхмvvд ард тvмэндээ ийнхvv буруу ухуулга сурталчилгаа хийж байгаа юм бол гэж гайхахаас єєр аргагvй. Тэртэй тэргvй тєрийн толгойд заларч буй эрхмvvд Г.Уянга, Х.Болорчулуун нараас арай дор ухаантай байна гэж баймааргvй санагдах юм.
Аль эсвэл тэд “Сентрра гоулд” компанийг дарамталж байж ирэх 2016 оны сонгуулийн мєнгєє босгох гэж байна уу гэсэн хардлага ч тєрж байна. Тэдний хийж буй ажлыг нэгэн эдийн засагч ингэж тодорхойлж байсан юм. Тэрбээр “Монгол Улс гадаадын хєрєнгє оруулалтыг татах гэж 1990 оноос хойш маш их хичээсэн. 1990-2012 оны хооронд манай улсад нийт 14 орчим тэрбум ам.долларын гадаадын хєрєнгє оруулалт орж ирсэн. Vvний 80 хувь 2008-2012 оны хооронд орж ирсэн бол 74 хувь нь уул уурхайн салбарт орсон байдаг.
Сvvлийн хорин жилийн хугацаанд бий болгосон хєрєнгє оруулалтын таатай хандлагыг улстєрчдийн хувийн тоглолт, тогтворгvй бодлогын балгаар vгvй болж байна.
Бодит амьдралд нийцэхгvй хєрсєнд буугаагvй хууль тогтоомжоос болж гадаадын хєрєнгє оруулагчид манайхаас vргэж байна” хэмээн харамсангуй ярьж байсан.
Хий хоосон популизм хийх чинь хэрээс хэтэрлээ улстєрчид єє. Эцэст нь хэлэхэд би ч гэсэн Монгол Улсын иргэн надад хардах эрх байгаа учраас энэхvv нийтлэлийг тэрлэсэн. Нийтлэлийн гол зорилго маань суларсан эдийн засгийг сэргээж гадны хєрєнгє оруулалтыг олноор татаж чадвал маш олон ажлын байр бий болж ард тvмний ахуй амьдрал дээшилэх болно гэдгийг бага ч болов ойлгуулахыг зорьсон юм. Ямартай ч бид дараагийн дугаартаа Гацууртын ордын энэхvv асуудлын цаана хэн гэгч ямар, ямар эрх мэдэлтнvvдийн ашиг сонирхол нуугдаж буйг эрэн сурвалжилж хvргэх болно.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Зочин (January 28, 2015 10:39:43 am )
Сентерра гоулдын захилгат нийтлэл. Арайядээ хямраад мөнгөөр нийтлэл биччэ өглөөний сонин хммммм
-
зочин (January 28, 2015 10:58:21 am )
бид эдийн засгаа яаж аврах гээд байгаа юм бэ.наад эх орон ч гээд цээжээ дэлдээд байгаа хүмүүс хөрөнгө оруулагчдыг дарамтлаж байгаад л ӨНӨӨДРИЙН хоолны мөнгөө олдог л байхгүй юу. ямар мэдэхгүй биш дээ.зоригтой шийдвэр гаргаад л уул уурхайгаа ашиглая өөр босох боломж харагдахгүй байна ш тээ.хэрэлдээд хэдэн жилийг үзэх гээд байгаа юм мэдэхгүй .урьдын гашуун туршлагаа санаа ч эх орончдоо.наад гамшиг Ганбаатар бол зүгээр л шантааж хийгч шүү дээ.
-
зочин (January 28, 2015 11:02:49 am )
эх оронч гэх хүмүүс хоолны талонтай харин ард түмэн хоосон хонодог. хэн нэгэн хутган үймүүлэгчийн заавраар л ажиллаж бна.дэлхийн хөрөнгө оруулагч нартай хамтрахгүйгээр хаа хүрэх юм .21 дүгээр зуун болоод бна. хөгжил дэвшлийг эх орондоо авчирахаас юундаа дургүйцээд байгаа юм.ГАНДАНГИЙН ХУВАЛЗ ЛАМ, ГАМШИГ Ганбаа 2 адилхан
-
bat (January 28, 2015 11:16:20 am )
mash zob bid hedi boltol hab darj suuh ym huuliin daguu ajilaa hi
-
zochin (January 28, 2015 11:27:26 am )
gadnaas ur tabij bhaar uuriin yum urgui sh de. huu ene ter geel ter bum ter bumaar yaridag bizdee. baylagtai bj guilagchin tsarialaad suuj bga bidniil buruu.
-
zochin (January 28, 2015 11:55:26 am )
endees Mongoliin ard tymend yu haaldah yum be ene ih sonin bna ………..ard tymendee huvitsaa ch bolson uguhgvi bol bvv oirtuul
-
lkjg (January 28, 2015 2:32:30 pm )
er ni dtarhi ugaadag hvmvvs bol hebleliinhen shv mongo abuul neg tald esbel nogoo tald iim archaagvi heden surballagch naraas bolj mongol oron svirch baigaa shvv
-
Anonymous (January 28, 2015 3:26:46 pm )
шантааж хийж мөнгө салгах гэсэн хүмүүс л эх орончийн дүр эсгэж явдаг биз дээ,Ахиухан мөнгө амлавал усанд хаясан чулуу шиг л алга болно.эсвэл намд нь ороод албан тушаал дэвшээд алга болно
-
zochin (January 28, 2015 5:59:24 pm )
zahialgaar bichigdsen ni oilgomjtoi baina hebleliinhen jinehen abilgachid bolson
-
Иргэн (January 28, 2015 10:14:31 pm )
Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.
-
Иргэн (January 28, 2015 10:15:21 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
Иргэн (January 28, 2015 10:15:51 pm )
Улс төрийн хүч төдий зүйлээр ард түмнийг аварна гэдэг угтаа аюултай гэнэн сэтгэлгээ бөгөөд иймэрхүү үзэл аль ч үед газар авахдаа тун амархан байдаг. Асар их төлөөс төлж улс орноо өөрчилье гэж зүтгэвч ард түмний сэтгэл өөрчлөгдөж хувирахгүй л бол хувьсал өөрчлөлт барагтай бол үр дүнгээ өгөхгүй билээ. Ард түмэн чадалтай байвал улс төр ч чадалтай болдог, ард түмэн үл мэдэх хийгээд ялзрал доройтлоос сугарч гарч чадахгүй бол авилгач улс төр хүрээгээ тэлдэг. Төр улсын үнэ цэнэ агаад хүчин чадал нь улс орны систем бус ард түмний чанараар хэмжигддэг ажгуу. Ямарч агуу үзэл санаа гаргаж тавьлаа ч ард түмэн түүнийг нь дагахгүй бол улс төр нь энгийн олон түмний түвшинд хүртэл доош ордог. Нөгөө талаас ард түмэн тэргүүний байвал ямар ч балмад мунхаг улс төрийг өөрийн хэмжээнд хүртэл дээш татаж нийцүүлдэг. Өөрөөр хэлвэл ард түмний бүхий л чанар тэр орны улс төрийн чанарыг тодорхойлдог юм. Өөрөө өөртөө туслаж, өөрийгөө аваръя хэмээх оюун санаа л хүмүүсийг хэзээд зоригжуулж өөдрөг болгож байдаг. Өөртөө туслахын ухаан нь тэр улсын бүх ард нийтийн онцгой шинж болж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь нэгэн улсын хүчийг харах хамгийн зөв хэмжүүр болдог. /Самуэл Смайлс/
-
Иргэн (January 28, 2015 10:16:30 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
mandal sumiin ergene (January 29, 2015 11:20:31 am )
bitgii huts dawartsan shunaltai sheesnvvd mine bid ene uulaa shvtej ene uulandaa tsainii deejee urguj yawdag ard tvmen bidnii vr hvvhed uuh usgvi boloh geed bna ter ediin zasag chin bidend yamar hamaatai uym ter altanhuyagtaa ochij naad vgee hel minii nutgiin gazar shoroonoos burhan guisanch uguhgvi za malaas dor adguusuud mine
-
Эгч нараас нь (January 29, 2015 1:51:55 pm )
Энэ нийтлэл захиалгат юм бишүү урьд өмнөх ордуудын сургамжаас харахад ард түмэн бид нарт наалдах юм гарсан билүү харин ч улс орныг өр дампууралд оруулсан биздээ одоо наад уурхай чинь юугаараа ялгаатай гэж түрүүнд нь бүхэл бүтэн уурхайг монголд ямар ашигтай ашигласан гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа шүүдээ ганц эмнэлгийн өргөтгөл цогцолборын өргөтгөл юу юм юу ч биш шүүдээ тэгээд ч цэвэр дангаараа байгуулаагүй биздээ хуурч өнгөлөн далдлах арга нь байхгүй юу наад уурхай чинь үнэхээр л энэ эдийн засгийг аврах юм бол яагаад дандаа гадны хөрөнгөтнүүдийг дэмжих гэж байдаг юм монголчуудынхаа уурхайгаар ашиглуулаачээ монголд том боломжтой уурхайнууд байж байгаа байлгүй дээ дэндүү өөрсдийгөө басамжлах юм үнэхээр ахруусалтай
-
Эгч нараас нь (January 29, 2015 1:57:15 pm )
Алийн болгон гадныханд хамаг юмаа алдах гэсэн юм алдсан хүн уг нь дахин алдах эрх байдаггүй сэн гэтэл манай улс төрчид тархиндаа сааталтай мартамхай болсон байдаг юм байхдаа ард түмэн бол үгүйш дээ
-
oks 10 jil gej yarij bgaach 1 jiliin dotor ugaad bolson boloogyi tatwar ogood yum garhaa baichihlaa geed l alga boldg shyy dee (January 29, 2015 9:17:46 pm )
10 bish 1 jil bolood uhaad duusah bhoo ene niitelel hiisen bs gargasan ene sait jiinhen hudlaa sait bn mongolchuudad eh oron gazar shoroo chuhal harin hooson sendiichsen shoroo hereggyi temtsej bgaa ard irgeddee amjilt hysiii mongolchuudaa temtseldene amjilt bidnii gazar bidniii owog deedes ene gazar shoroonii toloo altan amia ogloo harin ene 76 giin hamaraas bidnii toloo dusal tsus garaagyi bj ooriin yum shig l gadniihand ogoh geh yum gazar shoroogoo ami nasaar in solino shyy anhaarh heregti shyy
-
Anonymous (January 30, 2015 9:31:27 am )
“Уул уурхайг соёлтой рекэтлэгчид” энэ яг үнэн үг байна.Хийрхэлгүй өнөөгийн бодит байдлыг харж энэ төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй.
18 Comments