Тэр дотор нэрнээсээ эхлээд түүхийн олон сэжим, таамгийг агуулдаг, зарим сурвалж бичигт Алтан уул хэмээн бичигдсэн Ноён уул өдгөө алтны хайгуулчдын гараар сүйдэх дээрээ тулаад байна. Д.Нацагдоржийн шүлэглэсэнчлэн “Эцэг өвгөдийн шарилыг хадгалсан Хүннү, Сүннүгийн нутаг”, монголчуудын түүхийн голомт Ноён уулын мөхөл ийнхүү эхэлчихжээ. Ноён уул Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршдог. МЭӨ III – МЭ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам нутагт хүннүчүүд нүүдэллэн амьдарч,төр улсаа цогцлоон байгуулж, мандан бадарч байсны бодит нотолгоо. Нүүдэлчдийн түүх соёлын голомт болохын зэрэгцээ Хүннү гүрний төв одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт билээ.
mn.wikipedia.org Хүннүгийн нарсан банзаар зааж хийсэн авс.
Ноён уулын булш Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал юм. Хүннүчүүд нь МЭӨ III зууны үед хүчирхэгжин мандаж, Төв Азийн эртний нүүдэлчин аймгуудын дундаас анх удаа өөрсдийн төр улсыг байгуулсан билээ. МЭӨ 209 оңд Хүннү аймгуудын зонхилогч Модун Шаньюй Хүннүгийн 24 аймгийг нэгтгэн захирч, Хүннү улсыг үндэслэн байгуулжээ.
Хүннүгийн төрийг барьж агсан хэсэг нь Монголчуудын өвөг учир тэдний байгуулсан төрийг Монголын нүүдэлчдийн анхны төр улс гэж үздэг. Хүннүгийн нутаг дэвсгэр нь өмнө зүг Цагаан хэрмээс умар зүгт Байгал нуур, баруун зүгт Ил Тарвагатай, дорно зүгт Солонгосын хойгт хүрч байв. Хүннү нар нь Хүннү улсын хаан Модуны өргөө нь Хангайн нуруу, Орхоны хөндийд байжээ. Модуны үед Хүннү улс ихэд хүчирхэгжин Төв Азийн нүүдэлчдийн эзэнт гүрний зиндаанд хүрч, Хятадын Хан улстай өрсөлдөн тэмцэлдэх болжээ. Модун шаньюйд ялагдсан Хан улсын хаан Гао-ди МЭӨ 198 онд Модунтай ургийн холбоо тогтоож, найрамдлын гэрээ байгуулж байв. Уг гэрээ ёсоор Хүннү, Хан гүрэн хоёр бие даасан, эн сацуу хоёр эзэнт гүрэн гэдгийг харилцан хүлээн зөвшөөрсөн ажээ.
Түүхэнд нэрээ дуурсгасан Хүннүгийн археологийн дурсгалыг малтан шинжлэх ажлыг эхлүүлсэн судлаач бол Ю.Д.Талько Грынцевич юм. Тэрээр 100 орчим булшийг малтаж судлаж байжээ. Хүннүгийн түүх соёлын ул мөр, булш бунханууд Монгол нутагт олон. Үүнд: Ноён уул, Тахилтын хотгор, Гол мод, Эгийн гол, Туул голын хөндий Морин толгой, Бага газрын чулуу гэх мэт олон дурсгалт газрууд бий. Эдгээрийн дотроос Ноён уулаас олдсон олдворууд чухал байр суурьтай. 1912 онд Богд хаант Монгол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны “Монголор” нийгэмлэгийн техникч А.Баллод /Болд ч гэдэг/ гэгч буриад эр олж харжээ. Тэрээр алт хайж яваад Журамтын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэрсэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шинжээчид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир ирэх боломжгүй болжээ. Үүнээс хойш 1924-1925 онд оросын судлаач П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. П.К.Козловын экспедици Ноён уулын зургаан булшийг малтаж ховор олдворууд олжээ.
Хүрэл толь
Оросын экспедицийн Монгол дахь үйл ажиллагаа
Археологчид энэхүү экспедицээрээ буга, сарлаг, барс дүрс хатгасан хатгамал ширдэг,торгон эдлэл, баатруудын нэхмэл дүр хөрөг, хаш чулуун чимэглэл, давтмал алт зэрэг байсан бөгөөд мөн бүдүүн цул нарсаар зааж газрын гүнд хийсэн оршуулгын хашлага авс, ваар сав, амуу будааны зүйлс олжээ. 1925 онд П.К.Козловын олдворуудын ач холбогдолыг тодорхойлуулахаар ЗХУ-ын ШУА-аас тусгай шинжилгээний ангийг Монгол руу илгээсэн байдаг. Тухайн экспедици Туул голын сав газраар явж 92 булш бүртгэн шинжиж, шинэ чулуун зэвсгийн үед холбогдох материал цуглуулж, Ноён ууланд булш малтаж Хүннүгийнх болохыг нь тогтоосон байдаг. 1927 А.Д.Симуков Ноён ууланд булш малтаж эсгий ширдэгний тасархай, ургамлын хээтэй давтмал алтны өөдөс, морины алтадмал хавтгай төмөрлөг дүрс,торгоны өөдөс, хятад бичээстэй чий будагтай аяга зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс олжээ. Аяганы хятад бичээсийг тайлан уншихад МЭ-ний 1-р онд Хятадын Сычуан мужид хийгдсэн болох нь батлагджээ. Ноён ууланд явуулсан малтлагын үр дүнд хүннү нар язгууртнуудаа урд талдаа үүдэвчтэй, дөрвөлжин далантай булшинд газрын гүнд хоёр давхар гуалин хаш¬лаган дотор банзан авсанд оршуулдаг байсныг тогтоож чадсан юм. Ноён уулын булшийг малтсан нь XX зууны археологийн томоохон нээлтэд тооцогддог. Хүннү¬гийн булшинд өнөөг хүртэл үе үеийн судлаачдын хийсэн малтлагаар алт, мөнгө, чулуу, төмөр, ширэм, зэс, яс, модон эдлэлээс гадна шилэн чимэг, хүрэл толь зэрэг эд зүйлс олдсоор байлаа.
Зээглэн урласан араатны дүрс
Археологийн олдворууд
Манай улсын нутагт хүннү нарт холбогдох дурсгалууд болох булш оршуулга, хот суурины үлдэгдэл цөөнгүй байдаг юм. XX зууны 20-иод онд Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт Ноён уул хэмээх газраас асар том булшнууд олдсон нь Хүннүгийн язгууртны булшнууд байсан юм. Хүннүчүүд язгууртан ноёдоо оршуулахдаа газарт 7-12 метр ба түүнээс гүнд, дотор, гадна хоёр давхар дөрвөлжин байгууламжийг мод, дүнзээр бариад түүн дотроо модон авсанд нас нөгчигсдийн шарилыг эд агуурсын хамт оршуулдаг байжээ. Хүннүгийн нарсан банзаар зааж хийсэн авс. Ноён уулан дахь уг булшийг Оросын эрдэмтэн Козловын удирдсан Монгол – Түвдийн экспедиц 1924 онд малтсан бөгөөд тэндээс олдсон ноосон нэхмэл, ширдэг, торгон хөшигний хээ хүмүүсийн анхаарлыг татсаар байгаа бөгөөд монголын хосгүй үнэт дурсгалын нэг билээ. Одоо Монголын Үндэсний Түүхийн музейдхадгалагдан буй эсгий ширдэг нь дээр дурдсан Ноён уулын 6-р булшнаас гарсан бөгөөд уг ширдэгт ан араатны дүрсийг их урнаар зээглэн урласан байдаг. Энэхүү ширдэгний төв хэсэг нь үүлэн хээтэй түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжжээ. Энэ эмжээрийн дотор талаар сарлаг, буга, дэлтэй боловч сүүл ба биеийн байдал бартай адил араатан, мөн чих толгой нь араатан мэт авч далавч, сүүлтэй амьтдыг ноцолдуулан дүрсэлж чимэглэсэн байдаг. Ийм уран сайхан дүрслэлтэй ширдэг өөр газраас дахин олдоогүй байгаа юм. Ноён уулын булшнаас олдсон хүннүгийн язгууртны дүрс. Язгууртны дүрсийг уруул хацартаа сахалтай, намирсан урт үстэй, ээтэн хамар, давхараатай нүд, хурц хараатай, уруулны нүүрний хэв нь баатарлаг дүр төрхтэйгээр урласан бөгөөд уг дүрслэлийг зүү ороох аргаар хийжээ. Ноён уулын булшнаас олдсон ширдэгт мал, ан гөрөөс, араатны дүрсийг их урнаар үйлдсэн байна. Ширдэгний төв хэсэгт үүлэн хээ гаргаж, түүний гадна талаар нарийн зурвас бэл хээтэй, гадна хүрээг зууван дөрвөлжин хээтэй хятад торгоор эмжсэн байна. Нэхмэлийн дотор талд амьтны дүрс 18-ыг үйлджээ. Ширдэгт дөрвөн төрлийн амьтадыг дүрслэсэн байна. Сарлаг, буга, дэлтэй боловч сүүлба биеийн байдал нь барстай төсөөтэй нэгэн араатан, мөн чих, толгой нь араатан мэт атлаа далавчтай өөр нэгэн амьтныг дүрслэсэн байдаг.
Хятад бичээстэй чий будагтай аяга
2008 он ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж: Хүннүгийн булшнаас хүний гэзэг маш их олддог
Хүннү нарын ар¬хео¬логийн дурсгалыг мал¬тан шинжлэх ажлыг эхлүүл¬сэн судлаач бол Ю.Д.Талько Грын¬цевич юм. Тэрээр 100 орчим булшийг малтсан. Ха¬рин 1912 онд Богд хаант Мон¬гол Улсын нийслэл Өргөөгөөс хойш 130 гаруй км-ийн зайд орших Хараа голын эх Ноён уулын модон дунд Сүжигт, Журамт, Хужирт гэсэн гурван амны эхэнд олон хонхор байгааг алтны “Монго¬лор” нийгэмлэгийн техникч А.Бал¬лод олж харж л дээ. Тэрээр алт хайж яваад Журам¬тын амны эхний том нүхийг ухаад үзтэл эртний булш илэр¬сэн гэдэг. Энэ мэдээллийн дагуу Оросын ШУА-ийн шин¬жээ¬чид ирэх гэтэл дэлхийн I дайн эхэлсэн учир чадаагүй юм билээ. Харин арван жилийн дараа эрдэмтэн П.К.Козловын удирдсан Монгол, Түвдийн газар зүйн шинжилгээний анги Ноён ууланд 200 гаруй булш байгааг тогтоосон юм. Зарим булшийг ухаж ховор олдво¬рууд гаргасан. Тухайлбал, торгоор өнгөлсөн эсгий шир¬дэг, ёроо¬лоо тойрон хятад бичигтэй чий будагтай модон аяга, морины жижиг алтан дүрс, сүлжмэл гэзэгний хэсэг зэрэг эд өлгийн зүйл олжээ. Тэр хятад бичээст модон аягыг МЭӨ I-МЭ I зуунд хол¬бог¬дох болохыг нь бичээс¬нээс тайлсан. Ер нь Ноён ууланд явуулсан малтлагын үр дүнд хүннү нар язгуурт¬нуудаа урд талдаа үүдэвчтэй, дөр¬вөл¬жин далантай булшинд газрын гүнд хоёр давхар гуалин хаш¬лаган дотор бан¬зан авсанд оршуулдаг байс¬ныг тогтоож чадсан юм. Ноён уулын бул¬шийг малтсан нь XX зууны археологийн томоохон нээлтэд тооцогддог. Хүннү-гийн бул¬шинд өнөөг хүртэл үе үеийн суд¬лаач¬дын хийсэн малтлагаар алт, мөнгө, чулуу, төмөр, ширэм, зэс, яс, модон эдлэлээс гадна шилэн чимэг, хүрэл толь зэрэг эд зүйлс олдсоор байлаа.
Эрдэмтэн Х.Пэрлээгийн су¬далс¬наар Монголд барьж бай¬гуулсан хоёр мянга орчим хот суу¬ри¬ны туурь бий. Үүнээс 300 гаруйг нь шинжлэн судалж нүүдэлчдийн түүхэнд хот суу¬рин, газар тариалан, гар урлал ямар үүрэгтэй байсныг тогтоо¬сон байдаг юм. 1984 оноос хойш ШУА-ийн Түүхийн хү-рээлэнгээс Монгол Алтайн бүс нутаг болох Ховд, Баян-Өлгий аймагт археологийн хайгуул хийж эхэлсэн. Ул¬маар Ховд аймгийн Манхан сумын Та¬хил¬тын хотгорт Хүннүгийн хоёр том булшийг малтсан нь Ноён уулын мал¬тал¬таас хойших томоохон судалгаа болсон юм. Үүнээс хойш Булган, Сэлэнгэ аймагт булшны судалгаа шин¬жилгээ хийсэн. 1994 оноос өнөөг хүртэл хугацаанд 170 орчим булш малтсан нь Мон¬голд малтсан хүннү булшны тал хувь нь юм. Харин “Мон Сол” төслийн хүрээнд Төв аймгийн Морин толгойн ор¬шуулгын газар, Архангай айм¬гийн Худ¬гийн толгой, Хэнтий аймгийн Дуурлиг нарсны дурс¬галт газарт үүдэвчтэй хоёр том булшны малтлагыг эхлүү¬лээд байна. Одоогоос гурван жи¬лийн өмнө Ноён уулын булшийг малтах ажлыг дахин эхэлж, үүдэвч бүхий язгуурт¬ны нэг том булшийг судалсан. 18 метрийн гүн дэх булшнаас эртний Грекийн домгийн баат-рын мөнгөн чимэг, эрэгтэй, эмэгтэй хүнийг дүрсэлсэн чимэглэл зэрэг эд зүйлс гарсан нь хүннүчүүдийг Грект очиж байсныг нотолж байгаа юм. Хүннүгийн булшнаас хүний гэзэг маш их олддог. Зөвхөн тэр үсээр нь бүх зүйлийг тог¬тоох боломж орчин үеийн тех¬ник технологи хөгж¬сөн эринд бий болоод байна. Одоогийн байдлаар Хүннү¬гийн язгууртны булш бүхий оршуулга Архан-гай, Төв, Ховд, Хэнтий зэрэг аймгийн нутагт зургаан газар илрээд байгаа.
Хүннүчүүд гоёмсог сүйх тэрэг хэрэглэдэг байжээ
Хүннүгийн булшнаас олд¬сон биет олдвор, дүрслэл зураг зэргээс үзвэл тэр үед хүннү¬чүүд чий будагтай, хү¬рэл тоноглол бүхий хөнгөн гоёмсог сүйх тэрэг хэрэглэ¬дэг байж. Хүннүчүүд өөрсдөө тэрэг хий¬дэг байсан гэх бо¬ловч үүнийг хараахан нот¬лоо¬гүй. Язгуурт¬ны булшнаас ихэвчлэн шүхэрт тэрэг олд¬дог. Шүхэрт тэрэг¬ний урд хэсэг нь дээшээ өлий¬сөн, буулга нь ац хэлбэртэй бө¬гөөд түүнд ихэвчлэн нэг морь хөллөдөг байж. Мөн хэд хэдэн төрлийн мухлагт тэрэг байсан тухай ШУА-ийн Археологийн хүрээ¬лэнгийн судлаач Ч.Ерөөл-Эрдэнэ илтгэлдээ дурдаж байв.
Өдрийн сонин.
Ноён уулын булшнаас олдсон домгийн “амьтад”
Монгол Улсын Төв аймгийн нутаг дахь Ноён уулын булшнаас эртний домгийн нэг эвэрт гөрөөс, Грек Римийн домогт бурхадын дүрс бүхий чимэглэл олдсон нь судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байна.
Хүннүгийн язгууртны эл булшийг одоогоос 2000 жилийн өмнөх үед холбогдоно хэмээн археологичид урьдчилсан байдлаар тооцоолоод байгаа юм. Булшнаас гарсан 200 гаруй олдвор нь Евроазийн тал нутгийн эртний нүүдэлчдийн соёл, түүхийг тодруулахаас гадна тухайн үеийн олон улсын харилцаа холбоо, он тоолол, төрийн бодлого зэрэг түүхийн олон зангилаа асуудлыг сэргээн судлахад чухал ач холбогдолтой ажээ.
Далайн түвшнээс дээш 1373 метрийн өндөрт байрлах 18 x 19 ам дөрвөлжин чулуун хашлага бүхий энэ булш нь хагас цэвдэгт хөрсөнд байсан учир харьцангуй сайн хадгалагджээ. Бунхны дээд талд тухайн язгуртны эдэлж байсан дээрээ шүхэр бүхий сүйх тэргийг 30 орчим адууны толгойн хамт хойлоглон тавьж , бунхныг таван үе дараалсан хаалт чулуугаар хашсан нь сонирхолтой.
Ихэнх олдвор нь бунханы дотор талд, баруун зүүн хана, мөн шалан дээрээс илэрсэн бөгөөд малтлагын үр дүнд мөнгөөр хөөлгөн урласан аргаль , янгир, домгийн нэг эвэрт бодь гөрөөс, алтаар шарсан луу, мөн эртний Грек , Римийн хийц маягаар үйлдсэн эрэгтэй , эмэгтэй нүцгэн хүний дурс бүхий чимэглэл зэрэг нийт 30 гаруй мөнгөн эдлэл, хүрэл чимэглэл, домгийн шувууны дүрс бүхий эсгий, хивсний тасархай, торго, давуу эдлэлийн хэсгүүд , мөн гадна ёролдоо хятад бичээс бүхий хээтэй аяга, төмөр толь ,дэнгийн суурь, алтан ялтасны хэсэг, хаш эдлэлийн үлдэгдэл, товруутай хазаарын чимэглэл , бүсний товруу, төмөр ялтаст арал, боолттой гэзэг, төмөр, модон эдлэл гэх мэт эртний Хүннүчүүдийн урлаг, оюун санаа, тухайн үеийн гадаад харилцаа холбоог нэхэн судлахад чухал түлхэц болохуйц, гайхамшигт ховор 200 гаруй олдвор илэрсэн байна.
Эх сурвалж: “Монцамэ”
Холбоотой мэдээ
-
зочин (January 26, 2015 3:50:23 pm )
сахалтай хүний зураг л харагдаад бх юм.
-
ganaaa (January 26, 2015 4:36:46 pm )
Модун шаньюй хааны булш байгааг олчихоод ашиглалтын гэрээ нэрээр нууцаар ухах гэж байгаа юм.???????
-
Монгол хүү (January 26, 2015 7:46:12 pm )
Гацууртыг улс төрчид удахгүй ямар ч ашиггүй ба, гэрээ нь буруу ба г,м / Оюу толгой, Тавантолгой шиг/ шалтаг гарган өөрсдөө идэж эхлэнэ гэдэгт мөрийцөхөд бэлэн ба, Луйварчдыг тэнгэр ниргээсэй,
-
GG (January 26, 2015 7:49:07 pm )
UHSENII CHINE ASHIGLAH SHULHIIN BISHUU!!! ER NI ENE TURD BGAA GARUUD 5N TOLGOI OYU TOLGOI BOROO GOLD METIIN OLON ORDD MONGOLIIG BAYAN BOLGONO BIDNIIG YADUURLAAS AVRANA GEJ HICHNEEN ULGER YARIAD UURSDUU HAMT IDEED YAMAR TATVARTGUI TER GADNII COMPANY NI NUH SHIREGSEN GOL ULDEEGEED L YAVDAG!!! BIDEND TUI CH ASHIG BHGUI!!! YADAJ BIDNII UVUG DEEDSIIN SHUTEEN HEREGSUUR BOLSON SAIHAN BAIGALTAI GAZAR SHUUDEE!!! MONGOLCHUUD ODOO ENIIG UHUULAJ YAAVCH CH BOLOHGUI!!!!!
-
zzz (January 26, 2015 10:49:01 pm )
Гацуурт –g uxaxiin emne boroogiin altnii uurxaig ochood uzecgee mongolchuudaa cianitiin bvxel bvten nuur baigaa ter nuur zadarbal yaj medex be gazar xedlelt bolloo gexed mongol ulsiin bvx gol merend svirne xudlaa gevel bvgdeeree ochood uz
-
БОД (January 27, 2015 9:29:03 am )
Ухуулахгүй байх нь л чухал. Ухах шийд гаргахад оролцсон этгээдүүдийг үр удмаар нь хараал идэг. Хараагдвал таарна…
-
zochin (January 27, 2015 10:58:08 am )
yun araatany durs sahaltai hunii durs bn shude
-
Anonymous (January 27, 2015 12:36:47 pm )
tegwel tegeed olsood tsalinga tatwar nereer orondo ogood baij bai uls barij chadaagvi boroogiin barisan toroh emnelegt ni ehner hvvhde torvvleh geed ichihgvi ochij bga shv de uls oron hymraltai ued ashiglah heregtei
-
Bold (January 27, 2015 6:58:55 pm )
chi muu awilga awsan bna daa
-
-
Anonymous (January 27, 2015 12:38:57 pm )
эрдэмтэн даажав гуай л их судалсан даа
-
tomo (January 27, 2015 2:24:03 pm )
Ard tymen uls orond hereggyi boroo gold oiu tolgoi shig uurhai mongold heregggy ee noen uuliig mini byy hondoo ooo
-
bid (January 27, 2015 4:40:48 pm )
ard tymnees hurungu handiv avch hamgaalah heregtei yls hamgaalahgyi yum bna
12 Comments