“Шинэ үе” продакшны жүжигчид ӨМӨЗО-ны Шилийн гол аймагт аялан тоглолт хийж явах үеэр автозамын осолд өртөж, жүжигчин Т.Билгүүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Ослын улмаас одоо жүжигчин А.Энхжин, Р.Алтансүх нар эмчлүүлж байгаа.
Талийгаачийн шарилыг өнгөрсөн бямба гаригт Эрээн хотоос Замын-Үүдийн боомтоор эх орондоо авчирсан байна. Харин ослоос амьд үлдсэн хоёр жүжигчний тухайд эмнэлгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд тун удахгүй Хөх хотын эмнэлэгт авчирах ажээ.
Мөн энэхүү ослын талаар “Шинэ үе” продакшныхан ослын талаар мэдэгдэл гаргаад байгаа юм. Мэдэгдэлд,
“2015 оны энэ сарын 23-ны өглөө ӨМӨЗО-ны Зүүн үзэмчин хошуунаас Хайлаар хот руу нисэхээр онгоцны буудал руу “Шинэ үе” продакшиний жүжигчид суудлын гурван автомашинд хуваагдаж суусан. Жүжигчин Т.Билгүүн, Р.Алтансүх, А.Энхжин нар хамтдаа нэг машинд сууж явсан юм. Гэтэл тэдний сууж явсан машины хажуугаас хүнд даацын чингэлэг ачсан машин хүчтэй мөргөж осол гарсан. Уг ослын улмаас манай жүжигчин Т.Билгүүн газар дээрээ нас барж, жүжигчин А.Энхжингийн хавирга хугарсан. Р.Алтансүх доргилт авсан. Бид маш их харамсаж байна” гэжээ.
Эх сурвалж: www.dnn.mn
Холбоотой мэдээ
-
b bat eruult (January 26, 2015 1:15:08 pm )
mash ih haramsaj yamar saihan avyastai zaluu bilee
-
1212122 (January 26, 2015 2:02:06 pm )
garchigaa zuw uguuch zaawal osoloor yawah yostoi yum shig l bicheh iinmmaa
-
Anonymous (January 26, 2015 2:16:28 pm )
haramsaj bna saihan zaluu id hiij buteeh nasan deeree um ma ni bad me hum
-
22222 (January 27, 2015 9:53:25 am )
haramsalttai yumaa saihan zaluug hunii nutagt aldah gej nutagtaa irgen toroh boltugai um maanii badmi hum
4 Comments