УИХ-ын гишvvн Б.Наранхvv Монголын улстєр, эдийн засагт vvсээд байгаа хvндрэл бэрхшээлийг хувь улстєрчийн байр сууринаас харж, байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн хуралдаанаар дэд сайд нарын асуудал хэлэлцэх, зарим нэр тєрлийн онцгой албан татвар нэмэх зэрэг санал хураалтад оролцохгvй, болж л єгвєл тойроод яваад байгаа. Харин єнгєрсєн баасан гарагийн УИХ-ын єдрийн хуралдаан эхлэхээс ємнєхєн хуралдааны танхимын vvдээр эргэлдэж явахад нь таарч доорх ярилцлагыг авснаа хvргэж байна.
-УИХ-ын гишvvн С.Ганбаатарын гаргасан дэд сайд нарыг цомхотгох санал Засгийн газрын тухай болон, УИХ-ын дэгийн тухай хуулийн зарим процедурыг зєрчсєн гэгдэж байгаа. Таны хувьд Тєсвийн байнгын хорооны хуралдаанд байгаагvй ч дэд сайд нарыг цомхотгохын эсрэг санал єгснєєр самбарт гарч байсан. Таныхаар дэд сайд нар зайлшгvй байх хэрэгтэй юм уу?
-Ерєєсєє би ийм юманд дургvй. Болж л єгвєл бид улам олуулаа ажиллаж, олон шинэ юм бvтээх ёстой. Тvvнээс биш одоо байгаа тогоондоо ямар ч бодлогогvй, ирээдvйгээ олж харахгvй зодолдоод байх нь vнэхээр єрєвдєлтэй байгаа юм. Улам олон хvн Монголын тєлєє єдєр шєнєгvй ажиллаж, эдийн засгаа тэлж, єргєтгєж байж Монгол Улс хєгжинє. Нєгєєтэйгvvр одоо бидний мєрдєж байгаа философийн суурь ойлголтуудыг ч vндсээр нь єєрчлєх цаг болсон. Жишээ нь Монгол хvн намхан чийрэг морио унаад дэлхийн талыг туулан эзэлж байсан агуу тvvхтэй, тэнгэрлэг ард тvмэн.
Бэлээхэн бодит тvvх байсаар байхад тvvнийг нь баллуурдахын тулд, монголыг хvчгvй болгохын тулд эхнэрээ магтвал тэнэг, морио магтвал бас нэг тэнэг, єєрєєрєє омогшсон хvнийг бvр усан тэнэг гэж бидний хамаг vнэтэй зvйлээс салгасаар ирсэн. Дээр нь “Єртэй хvн єєдєлдєггvй” гэдэг vгийг ч одоо єєр єнцєгєєр, их єєр талаас нь харах цаг болжээ. Хамгийн гол нь авсан зээлээ буруу, зєв зарцуулах тухай асуудал л байгаа болохоос биш дэлхий дээр зээл авдаггvй улс орон гэж нэг ч байхгvй шvv дээ. Дэд сайд нарыг цомхотгохоор гаргасан С.Ганбаатар гишvvний саналын хувьд УИХ-ын дэгийн тухай болон, Засгийн газрын тухай хуулийн тодорхой зvйл, заалтыг зєрчсєн болохыг нь гишvvдийн олонх нь хvлээн зєвшєєрч байгаа юм билээ. Тэгээд ч миний хувьд иймэрхvv хоёрын хооронд юманд анхнаасаа эсрэг саналтай байсан ч олонхиороо дээрх асуудлыг дэмжихгvй болж байх шиг байна.
-Таны хувьд анхнаасаа эсрэг саналтай байсан юм бол Тєсвийн байнгын хороон дээр юм уу, УИХ-ын нэгдсэн хуралдааны vеэр vзэл бодлоо зоригтойхон илэрхийлчихгvй яагаад чимээгvй яваад байсан юм бэ?
-Миний хувьд єєрийнхєє vзэл бодлыг чєлєєтэй илэрхийлэхээс эмээсэн, ичиж нэрэлхсэн зvйл байхгvй. Ер нь бид тиймэрхvv байх л юм бол ерєєсєє хєгжиж, дэвжихгvй. Хамгийн гол нь энэ хэдэн дэд сайд нарт асуудлын гол нь байгаа юм биш. Хоёрын хооронд хэдэн тєгрєг хэмнэсэн нэр зvvх гэж энэ 17 хvний асуудлыг ингэж улстєржvvлж, нэг ёсондоо єндєр авхуулснаар С.Ганбаатар учиргvй сайн хvн болчихгvй, улсын тєсєвт ч овойж оцойсон хэмнэлт гарч баахан мєнгє ороод ирэхгvй шvv дээ. Харин ч яамдын зарим ажил орхигдож, сайд нар нь ємнєх ажлаа хvчрэхгvй бvр ч их алдаа, завхрал гарахыг vгvйсгэхгvй. Миний хувьд vvнийг жинхэнэ популизм яваад байна гэж харж байгаа. Уг нь єшєє олон дэд сайдтай, єшєє олон чадварлаг залуучууд ажил хариуцаж, хариуцлага vvрч байж л улс орон хєгжинє.
-Таны хувьд дэд сайд нарыг цээжээрээ хамгаалж байгаа юм байна. Гэтэл амьдрал дээр дэд сайд нар гадаадад зугаалдаг, тодорхой хийсэн ажилгvй, дээр нь гарын vсэг зурах эрхгvй нэг ёсны шагналын албан тушаал гэж олон жил ярьсаар байгаа л даа?
-Дахиад хэлчихье. Дэд сайдын албан тушаал зайлшгvй байх ёстой юм. Харин тэр хvмvvсээ ямар ажлаар хангаж, чиг vvргийг нь хэрхэн тодорхой болгох, сайдтайгаа яаж хамтран ажиллаж, байхгvй vед нь орлон ажиллах орчин нєхцлийг нь яажшуухан бvрдvvлэх зэрэг нь тухайн Засгийн газрын дотоод асуудал юм. Хамгийн гол нь дэд сайдынхаа хийх ажлыг маш тодорхой болгож, ажил vvргийг нь жинхэнэ сайдаас нь ялгаж салгаж єгєх хэрэгтэй. Тэгэхгvй байгаагаас яамны сайд, дэд сайд нарын эрх vvрэг давхцах, хийх ажил нь ойлгомжгvй болох гээд алдаа завхрал гараад байгаа юм. Уг нь дэд сайд гэдэг бол тухайн яамны хамаг хар бор ажлыг нугладаг, хамгийн их ачаалалтай ажилладаг хvн байх ёстой юм. Тэр яаманд чинь єчнєєн проблем байгаа. Дээр нь Засгийн газрын проблем, УИХ-ын гишvvний проблем, сонгогчдоос ирдэг vvрэг, ачаа гээд ганц сайд тэр бvхний ард гарч, удирдахад vнэхээр хэцvv шvv дээ. Ер нь 76 их сvрхий ухаантай гишvvн байгаад ч єнєєдрийн нєхцєлд гялалзсан хєгжил дэвшил, амжилтын талаар ярихад хэцvv. Яагаад гэвэл Монгол Улсын хєгжлийн тулгуур бодлого нь юу байх юм, энэ дэлхий ертєнц дээр эдийн засаг, улстєрийн хувьд хэрхэн яаж зєв байр байдлаа олох юм гэдгийг бодож боловсруулдаг тусдаа уураг тархитай болохгvй бол Монгол цаашдаа 76 энэ хvнд найдах ямар ч боломжгvй, бvтэшгvй болчихоод байна. Товчхондоо Монгол Улс улстєр, засаглалын хямралд орчихоод хий л дороо дэвхцээд байгаа шvv дээ. Бид бодит vнэнийг яаж ч нууж хаагаад нэмэргvй болсон.
Одоо яаж байна вэ гэвэл 2012-2016 онд дєрєвдvгээр ангид сурна. Дахиад 2016 онд хэдэн нєхєр гарч ирээд Засгийн газрын бvтэц энэ тэр гээд бас л баахан бужигнуулна. Мєн л нэгдvгээр ангиасаа эхлээд явна. Тэгэхээр бид, Монгол Улс тавдугаар ангидаа дэвшин ормоор байна. Тийм учраас Засгийн газрын бvтцийг хуульчлан тогтоож, цаашдаа ихээхэн цэгцтэй, залгамж бодлоготой, тодорхой тєлєвлєсєн ажилтай явахгvй бол энэ байдлаараа бид хол явахгvй ээ. Одоогийн байдлаар надад ямар ч хєгжлийн шийдэл, гарц харагдахгvй байна.
-Єєрийг тань сайн бизнесмен, мєнгє єсгєдєг єєрийн гэсэн аргатай хvн гэдгийг Монголчууд мэднэ. Бизнесмен хvний хувьд єнєєдар тєр, засгаас хэрэгжvvлж байгаа татвар, хууль эрх зvйн бодлогыг хэрхэн дvгнэж явдаг вэ?
-Эхлээд тухайсан улс, хотууд яаж хєгжиж байгаа бэлээхэн сайн туршлагыг нухацтай судалж vзэх хэрэгтэй юм. Жишээлбэл Францын Канн гээд жижигхэн хотын бэлэн туршлага байж байна. Канн хот жил бvр зохион байгуулдаг кино фестивалиас нийт орлогынхоо 30-35 хувийг олдог байх жишээтэй. Дээр нь “Нипим” гээд дэлхийн хамгийн том vл хєдлєх хєрєнгийн фестивалийг 28 дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Тэр фестивалиас бас л нийт ашгийнхаа 30-35 хувийг олдог юм билээ. Тэгэхээр Францын жижигхэн Канн хот хоёрхон том vйл ажиллагаанаас нийт ашгийнхаа 70 хувийг хєнгєхєн олж байна. Дээрх хоёр vйл ажиллагаанд хоёр сарыг зарцуулаад бvтэн жилийн vлдсэн 300 хоногт амар жимэр, нам тайван амьдарч байх жишээтэй. Бид єнєєдєр Монгол Улсын гуравхан сая хvний хэдхэн тєгрєгийг яаж нааш цааш нь болгох вэ гэж толгойгоо гашилгаж сууснаас Улаанбаатарт 30 сая хvн ирж амарч, зугаалаад мєнгєє тєлєєд явдаг болгохын тєлєє гар хумхилгvй ажиллах хэрэгтэй байна. Бид тэдэн шиг л том харж, том сэтгэж, маргаашийн юм бодож ажиллахгvй бол єнєєдрийнх шиг Улаанбаатарын сая дєрвєн зуун мянган хvний халаасны мєнгийг нэгээс нь авч нєгєєд нь єгєєд яваад байвал бид хэзээ ч єндийж чадахгvй. Тулга тойрсон улстєр хийгээд, єнєє маргаашаа аргацаасан єр зээл тавиад, тvvнийгээ хулгайлж, хувааж идээд дороо дэвхцээд байвал тун удахгvй vнэхээр байдал аймшигтай ноцтой болно. Эхнээсээ болж эхэлж ч байна. Тийм болохоор энэ Засгийн газар, Ерєнхий сайд эд нарыг миний хувьд ихээхэн шахаж байгаа. Та нар жаахан тэсрэлттэй, элгээр нь хэвтvvлсэн эдийн засгаа аврах євєрмєц єєр юм бодож олооч ээ, тэгэхгvй энэ байдлаараа яваад байвал хєгжих ч vгvй, аягvй бол эцэст нь тун эвгvй байдалд ч орж мэднэ шvv гэж чадлаараа шаардаж байна.
-Эдийн засгийн єршєєлийн хууль тун удахгvй батлагдах нь тодорхой болсон. Энэ хуулийн талаар та юу хэлэх вэ?
-Эдийн засгийн єршєєлийн хууль бол єнєєдрийн тухайд хамгийн хvлээгдэж байгаа хууль мєн. Эцсийн эцэст Монгол гэдэг ганцхан том агуулгаар нь энэ асуудалд хандах ёстой юм. Монголын тєр алдаж, эндэж, унаж босож яваа энэ хэдхэн биенесменvvддээ нэг удаа эцгийн хайраар уучилж єршєєл vзvvлснээр энэ салбарын итгэл найдвар сэргэж, урам зориг орно. Монголын хэдхэн бизнесменийг олигархи болгоод, тєрд ажиллаж байгааг нь авилгачин болгочихоор Монгол Улсыг ер нь хэн авч явах юм бэ.
Тийм учраас бид хамгийн эхлээд суурь сэтгэлгээгээ цоо шинээр єєрчлєх зайлшгvй шаардлагатай байгаа юм. Одоо бvгдээрээ маргаашийг, болж єгвєл нєгєєдрийг харж, сэтгэж, арай даацтай хєдлєх цаг болжээ. Нєгєєтэйгvvр нэг Монгол нь нєгєєгєє хайрладаг, нийт нь нэгийнхээ тєлєє нvнжигтэй загнаж чаддаг Монгол хvний нэг сайхан зангаргатай байцгаамаар байна. Товчхондоо бvгдээрээ нvдээ сайн нээгээд уужуухан амьсгаа авч арай том, арай алсыг харцгаая л даа.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
i (January 26, 2015 10:16:32 am )
oorsoddoo zoriulsan utgagvi huuli batluulah geed ulaaraad bhiin orond ajlaa hiigeeche mongol uls hedhen business hiideg hvnii uls bish orshool vzvvlne gedegn yg hend ve nogoo olon terbumiig idsen luiwarchid ymu bvh achaag oortoo vvrch bga ard tvmen yah ve
-
i (January 26, 2015 10:18:42 am )
arai deer ym vzej nvd tailsan hvn gej vnrlj bsan chin hogiin gar bnshde
-
9999 (January 26, 2015 10:48:31 am )
ТЭНГҮҮД МИНЬ ХУЛГАЙЧ НАР МИНЬ ӨӨРӨСДӨӨ ТАА НАР ИДЭЖ УУЖ ХУЛГАЙЛАЖ ЛУЙВАРДАХАА БОЛ ТӨРИЙН ДАНХАР БҮТСЭЭ ЦӨӨЛЬ ХУВИЙН ЖЭЖЭГ ДУНД АЖ АХУУГАА ДЭМЭЖ ТАТБАРЫГ НЬ НЭМЭХ БИШ БАГСАГ
ДОТООД ЗАХ ЗЭЭЛЭЭН ХАМГААЛ ХИЙЖ ЧАДАЖ БАЙГАА ЗҮҮЛЭЭН ГАДНААС БҮҮ ОРУУЛЬ
АРИС ШИР НООС НООЛУУР МАХ СҮҮНИЙ ҮҮЛДВЭРИЙГ ДЭМЭЖ ХӨДӨӨ АЖ АХУУГАА САЙН ДЭМЭЖ ХҮН БҮРИЙГ АЖИЛТАЙ БАЙЛАГ ХАЯТАДЫН ҮҮЛДВЭРҮҮДИЙГ МОНГОЛООС ГАРГА ЗОЧОД БУУДАЛ ЗЭРЭГ ТОМ ҮҮЛЧЭЛГЭЭНИЙ ГАЗАРЫГ ГАДААДЫН ИРГЭНД БҮҮ ӨМЧЛҮҮЛЬ ГАДААД ИРГЭН ӨМЧӨЛӨЖ БАЙГАА БОЛ ТАТВАРЫГ НЬ 3 ДАХИН НЭМ ОУНТОЛГОЙ ЗЭРЭГ ГАЗАРЫН ГЭРЭЭГ МОНГОЛД АШАГТАЙ БОЛОГ ЭРХ МЭДЭЛТЭН НАРЫН ХУЛГАЙЛАЖ ЛУЙВАРДСАН ХӨРӨНГИЙГ ХУРАА АЛБАН ТУШААЛТАН НАРТАЙ ХАРИУЦЛАГ ТООЦОХ ХУУЛИЙГ ЧАНГА ХАТУУ БОЛГО АВИЛГАЛ АВСАНД ЯЛ ТООЦ ӨГСӨНД БҮҮ ТООЦ ЭНГЭСЭН ЦАГТ АВИЛГАЛ АЯНДАА ҮГҮЙ БОЛНО БАРИЛГЫН ҮНИЙГ БОДТОЙ ТОГТОО БАРИЛГАЧАДЫН ЦАЛИН ХӨЛӨСИЙГ БОДТОЙ ТООЦ МОНГОЛЧУУДЫГ ОЛНООР НЬ БАРИЛГА ЗАМ БАРИХ АЖИЛД ОРОЛЦУУЛЬ ХЯТАД АЖИЛЧАДЫГ ГАРГА МАШИН ЗАСВАР АЛТ МӨНГӨН ИДЛЭЛ БАРИЛГЫН БОЛОН БУСАД ХУДАЛДААНЫ ЗАХ НИЙТИЙН ХООЛЬ ЗЭРЭГ САЛБАРААС ХЯТАД БОЛОН ГАДААД ИРГЭДИЙГ ГАРАГ ОРОНД НЬ МОНГОЛЧУУДАА ЗОХИОН БАЙГУУЛАЛТАЙГААР АЖИЛЫН БАЙРТАЙ БОЛГО ЭНГЭСЭН ЦАГТ МОНГОЛ ХҮН БҮР АЖИЛТАЙ БОЛОЖ МОНГОЛ УРАГШАА ХӨГЖӨХ ЗАМДАА ОРНО МОНГОЛЧУУД ХЭЗЭЭЧ ӨЛСӨЖ ТУРАЖ ҮХЭХШГҮЙ ХҮМҮҮС ТӨР НЬ ӨРӨХ БҮРИЙН АЖ АХИУГ ДЭМЖЭЭД БАЙХ ХЭРЭГТЭЙ-
Монгол хүн (January 26, 2015 6:17:26 pm )
Яанаа. Энэ 9999 -ийн монголоороо яаж бичиж байгааг хараач. Өмнөөс нь ичиж, гутармаар .
-
-
зочин (January 26, 2015 11:10:35 am )
газрын наймаа хийгээд морь бөх шагнаад байвал хөгжих бол уу…….
-
Л.Оюун (January 26, 2015 5:26:46 pm )
Монгол төр цэвэр байгаасай.Иэдэх уух тухай их ярих юм.Цагтаа тулвал идэж ууж мэддэг хүмүүс л ярьж байгаа байх.76 гол нь идэж уугаад байгаа юм биш гэж би боддог.Тэдний наана дунд шатны төрийн албан хаагчид нэртэй боловсрол тааруу,ажил хэрэгч дүртэй “жижиг эвэртэй” эрх мэдэлтэнгүүд чинь та нарын нэрийг хугалаад байна.Яам тамгын газар цахим тоглоом тоглоод сууж байгаа хүмүүс чинь хэцүү шүү.Төрд тангараг өргөж үнэнч шударгаар ажиллаж байгаа хүмүүс нэг сонгууль болохоор л шахагдаад гардаг.Цаашид төрийн албаны хуулиа маш сайн болгож түүнийгээ мөрддөг болгомоор юм.Одоо бол намын мөрийн хөтөлбөр, төрийн албаны хууль хоёр ялгагдахгүй л юм.Манай улс чинь эзэн чингэсийн үеэс эхэлсэн төрт ёсны нарийн хуультай улс шүү дээ.
-
zochin (January 26, 2015 6:22:45 pm )
Enhbold Naranhuu 2 bol mongolin ard tumend lh gai bolsan humuus yuu ve gevel ulaanbaatarin gazriig shoroogoor naimaa hj unetei gazar avsan barilgin kompan bairaa unetei zarah ni oilgomjtoi biz dee bas hujaa nariig demjsen bodlogo bas mongolin ediin zasagt ih gai bolj baina daa ta 2
-
zochin (January 26, 2015 6:32:23 pm )
ene 2 nuhuruus bolj bair suutsand oroh sonirholtoi humuus tamdaggui urtei bolson ard irgedee bair oron bolgon geed tur zasag yavj orood ediin zasgaa elgeer ni hevyuulj avlaa hezee bosoh yum bol doo hurdan bosoosoi minii ard tumniig az hiimori iveeh boltugai
-
mongol (January 26, 2015 7:13:22 pm )
Ene 9999 mongol hun mun uu
-
zochin (January 27, 2015 3:57:50 am )
76 gishyyn olon tuslahaasaa tatgalzaach tuslahgyi ajillaj chadahgyi bol naad gishyyneesee bolioch chaddag morio uyad l yavj baival bolno shyy de
-
гэрэл (January 28, 2015 4:29:17 pm )
9999-д: Чи хэрвээ Монгол хүн мөн бол,зөв бичих дүрмийг судал.Хэрвээ гадаадын хүн бол монгол хэл бичгийг бүү гутаан доромжил!
11 Comments