antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2015 3 comments

Цагаан идээний үзэсгэлэн худалдаа болж байна

нийтлэсэн Admin
tsagaanideeБогдын засгийн үед Далайвангийн хошуу одоогийн Тариат сум нь Богдын хүрээний жилийн хэрэгцээний шар тосыг хангаж байсан түүхтэй аж. Цагаан идээгээрээ алдартай тус сумын малчид өөрсдийн хийж, бэлтгэсэн 10 гаруй төрлийн 60 орчим тонн цагаан идээг цагаан сарын баярыг угтан нийслэлчүүддээ худалдан борлуулж эхэллээ.
Уг үзэсгэлэн худалдааны нээлт өчигдөр Баянзүрх дүүрэгт болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд Засаг дарга Д.Пүрэвдаваа, Тамгын газрын дарга Б.Амартүвшин, Архангай аймгийн Засаг даргын орлогч М.Батжаргал, Тариат сумын ИТХ-ын дарга Г.Бямбадагва, Тариат сумын Засаг дарга Алтан-Очир болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Малчдын уламжлалт арга технологоор боловсруулсан цагаан идээг ямар нэгэн шат дамжлагагүйгээр малчдын гар дээрээс хэрэглэгчдэд хүргэх зорилготой тус үзэсгэлэн худалдаа энэ сарын 28-ны өдөр хүртэл Бөхийн өргөөний гадна талбайд үргэлжлэх юм.

Дашрамд сонирхуулахад, Тариат сум нь Архангай аймгийн шилдэг цагаан идээтэй сумаар шалгарсан аж.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • болор (January 24, 2015 4:40:26 pm )

    шууд борлуулалт юм бол ямар үнэтэй зардаг юм захын үнээс өндөр бна

  • Dawka (January 25, 2015 9:24:29 am )

    bolortoi sanal neg bna hahahaaaa

  • zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 26, 2015 12:56:28 am )

    Jil bolgon l unetei zardiinshtee zahin unees ender zarah ymbol yugaa hiij naashaa irdiin

antalya rent a car