antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 24, 2015 3 comments

2015 оны төсвийн тодотголыг баталлаа

нийтлэсэн Admin

chuulganУИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар төсвин тодотгол болон дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцэж, баталлаа. 2015 оны төсвийн тодотголд тусгаснаар Монгол Улсын нэгдсэн төсвийн нийт орлого 6 их наяд 632 тэрбум 600 сая төгрөг буюу ДНБ-ий 27.6 хувьтай тэнцэж байгаа. Харин нэгдсэн төсвийн нийт зардал 7 их наяд 837 тэрбум 400 сая төгрөг буюу дотоодын нийт бүтээгдэхүүний 32.7 хувь болохоор байна. Нэгдсэн төсвийн нийт алдагдал 1 их наяд 204 тэрбум 800 сая төгрөг буюу ДНБ-ий 5 хувьтай тэнцэхээр байна. Төсвийн тодотголоор Монгол Улсын нэгдсэн төсвийн орлого талд авто бензин, дизелийн түлшний онцгой албан татварыг 228 тэрбум, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогыг 60 тэрбум, өмч хувьчлалын орлогыг 17.9 тэрбум, хувь хүний орлогын албан татварын орлогыг 7.3 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлжээ. Түүнчлэн улсын төсвийн урсгал зардалд “Алдарт эх”-ийн одонтой эхэд олгох тэтгэмжийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хуулийн дагуу бүх одонтой эхчүүдэд олгохоор тооцон 19.4 тэрбум төгрөг, Нийгмийн халамжийн сангаас олгох жирэмсэн болон нярай, хөхүүл хүүхэдтэй эхийн тэтгэмжийг Нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авдаг эсэхээс үл хамааран бүх эхчүүдэд олгохтой холбогдуулан орон нутгийн нийгмийн халамжийн сангийн зардалд 9.1 тэрбум, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийг нэмэгдүүлж байгаатай холбоотойгоор Нийгмийн даатгалын санд улсаас олгох татаасыг 13 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдүүлж тооцжээ. Улсын төсвийн урсгал зардлыг улс төрийн албан тушаалтнуудын бичиг хэрэг, тээвэр шатахуун, шуудан холбоо, ном хэвлэл, гадаад, дотоод албан томилолт, тойрогт ажиллах, зочин төлөөлөгч хүлээн авах, мэдээлэл сурталчилгааны болон мөрийн хөтөлбөрт туссан арга хэмжээний зардлыг 5 хувиар буюу 467.2 сая төгрөгөөр бууруулж тооцсон байна. Түүнчлэн хөрөнгө оруулалтын зардалд 35,473.1 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг нэмж, 68,161.5 сая төгрөгийн төсөл, арга хэмжээг төслөөс хасаж тооцсоноор 2015 оны төсвийн тодотголыг баталлаа.

Ц.Нандин


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • sapangoo (January 25, 2015 12:41:25 pm )

    end oyutnii undesnii tetgeleg epdooso dupdagdsangui yaaj olgoxop bolsin boldoo

  • Anonymous (January 25, 2015 5:22:00 pm )

    tetgeber tetgemj nemegdeh vv aan 13 ter bum gj bgam chin nemegdjee dee

  • 999 (January 26, 2015 11:01:24 am )

    chiniikh 7 miniikh dolookhon gdeg shig …nemsen geed amiig ni taglakhad l kheregtei bkh…iimkhen mungu nemeed ergeed yumnii une dagaj usuud l …khereg algaa

antalya rent a car