Эхний ээлжийн 22 барилга нь энэ оны 2-р улиралд ашиглалтад орох “Буянт-Ухаа II” хорооллын авто машины дулаан гражийг зохих норм дүрмийн дагуу шийдэж өгсөн. Тодруулбал “Буянт-Ухаа II” хороололд нийт хоёр мянга орчим авто машины дулаан граж байхаар төлөвлөсөн юм. Үүнд:
- Нэгдсэн долоон давхар 409 авто машины дулаан граж
- Орон сууцны барилгын доод F1 давхарт нийт 1090 машины дулаан граж
- Хорооллын гадна 400-500 орчим машины ил зогсоолыг тус тус шийдэж өгчээ.
Нэгдсэн долоон давхар дулаан граж нь галын аюулгүй байдлыг бүрэн хангасан орчин үеийн автомат системээр тоноглогдоно. Мөн хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор бүрэн камержуулахаас гадна харуул хамгаалалтыг 24 цагаар шийдэж өгөхөөр төлөвлөн ажиллаж байна. ТОСК-ийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
turuu (January 23, 2015 10:32:44 pm )
boloo sh dee
-
bataa (January 24, 2015 12:18:05 pm )
одоо өндөр хөгжилтөй орны араас дөхөж байна
-
Anonymous (January 25, 2015 11:20:52 pm )
aza boloo doo
3 Comments