Цайны газар зоогийн газарт тухлаж суухад “Эгчээ бохь авах уу?”, “Сэтгүүл авах уу?”, “Салфетик авах уу?” гэсэн хүүхдүүд цөөнгүй таардаг. Авах авахгүйгээ ярихын агшин зуурт таны гар утас эд зүйлс хулгайд алдагдах эрсдэл байна. Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх газрын алба хаагчид энэ төрлийн гэмт хэрэг үйлддэг 15-н хүүхдүүдийг мөрдөн шалгаж байна.
Эвийлж нэг худалдаж авдаг, эгдүүцэж дургүйцэж нэг аашлах зуур л таны гар утас бусад эд зүйлс эдгээр хүүхдүүдийн олз болж, хэрэглэсэн гар утас худалдан авдаг ченжүүдийн гарт очдог. Нэг хүүхэд л гэхэд 20-50 гаруй утас хулгайлсан нь тогтоогдоод байгаа юм.
Энэ гэмт хэргийг үйлдсэн хүүхдүүд дийлэнх нь эцэг эхийн хараа хяналт сул, сургуульд сурдаггүй, аав ээж нь архидан согтуурдаг, гэр оронгүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ.
Иймээс иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 23, 2015 3:42:58 pm )
ЭНэ бол Монголчууд 3 сая болсний л үр бөгөөд үүнээс хойш ийм хүмүүс улам л олон болно доо
-
ийм хүүхдүүдийг хайрлах тухай мэдээ л тавихаас (January 24, 2015 8:30:08 pm )
тэд хулгай хийж байгаа нь буруу ч хүүхдүүд шүү дээ… эхлээд энэ хүххдүүдэд анхаарал халамж хэрэгтэй шүү дээ…
хүний төлөө гэчхээд ичээч… ичээч… их хурлын гишүүд нэртнүүдийг хар… тэд шах шиг амьдарч болж байна уу… бас их бага дарга сэтэринүүд ичээч… сандал ширээндээ хоргодоод байлгүй ийм хүххдүүдийн төлөө сэтгэл гаргах, илүү ихийг ч хийх хүмүүст зай гарга…
ийм зүйлийн ард түмэн жирийн сэтгэл зүрх л хийнэ шүү…
2 Comments