МАХН-аас мэдээлэл хийжээ. Энэ мэдээллийг уншаад гайхав. Бас ямар гээчийн тэнэглэл вэ гэж бодоход хүргэв. Тэд малчдыг цалинжуулдаг болгоё гэж мөрийн хөтөлбөртөө тусгавал ямар вэ гэж асууж байна. Манай улс 51 сая малтай, 145 мянган малчин өрхтэй. Малчин өрх бүрт сарын 350-700 мянган төгрөгийн цалин олгох санал МАХН-ынханд байгаа аж. Хэрэв үүнийг хэрэгжүүлбэл сард дунджаар 100 тэрбум төгрөгийн зардал гарна. Малчдад цалин олгосноор малчин өрхийн тоо нэмэгдэнэ. Мал маллах сонирхол ихэсч, хот руу чиглэх хүний урсгал багасна. Үүнийгээ дагаад малын гаралтай бүтээгдэхүүний үнийн дээд хязгаарыг тогтоох шаардлагатай болно. Тухайлбал, махны үнийн дээд хязгаарыг 5000 төгрөгөөр тогтооё гэсэн саналыг тэд гаргажээ.За бодоё. Энэ бодитойгоор хэрэгжих боломжтой юу.Махны үнийн дээд хязгаарыг төр хатуугаар барих боломжгүй. Энэ бол малчид махаа зах зээлд чөлөөтэйгээр борлуулж байгаа. Түүнээс биш махны үнэ 5000-аас дээш байж болохгүй гээд дарамталж болохгүй. Махны үнэ нэмэгдэж гол асуудал нь ченжүүд. Ченжүүдийн гар дамжуулж, анхны үнээсээ хэд дахин нэмэгдэхгүйгээр яаж төв суурин газар амьдарч байгаа иргэдэд малчдын махыг хүргэх вэ гэдэг зөв гарцыг л төр засаг бодлогоор боловсруулж, ажил хэрэг болгох ёстой. Харин үүний оронд хатуу үнэ тогтоох нь тийм ч зөв алхам биш биз ээ. Малын бүтээгдэхүүнээс гадна малчид цалинтай болох нь. Үүнийгхэрэгжүүлбэл сар бүр 100 тэрбум төгрөг улсын төсвөөс татвар төлөгчдийн мөнгөнөөс гарна. Эмч, багш нарынхаа цалинг ч нэмж чадахгүй байгаа, цомхотголд орох вий гэсэн айдастай ажиллах, олон төрлийн зээлээ төлөх гээд эдийн засгийн хүндрэл хэзээ дуусах нь тодорхойгүй байгаа энэ үед малчид гэдэс цатгалан амьдарч байна. Малчдад цалин гэх нэр дор халамжийн мөнгө өгөхийн оронд мал маллах бэлчээрийн даац, байгаль орчны асуудал, хүүхдийнх нь боловсрол зэрэгт нь анхаарч дэмжих ёстой баймаар.
Тэд зөвхөн малчдад халамж амлаад зогсохгүй нь. Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч байгаа иргэдэд мөнгө өгөх юм байна. Тэднийг гэр хороололд амьдарч байгаагийнх нь төлөө шүү. Уг нь Үндсэн хуульд иргэн бүр тэгш эрхтэй байхаар заасан. Мэдээж улс дэмжих ёстой салбараа, дэмжлэг үзүүлэх, халамжаар тэтгэх хүмүүсээ анхаарах нь зүйн хэрэг. Харин үүн шиг гэр хороололд амьдарч байгаагийнх нь төлөө гэр хорооллын нэмэгдэл буюу 15 хувийн нэмэгдэл өгөхөөр мөрийн хөтөлбөртөө тусгасан байна. Улаанбаатар хотод амьдарч байгаа хүмүүсийн 70 хувь, хот суурин газрын 80-90 хувь нь гэр хороололд амьдардаг. Эдгээр иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, худалдан авах чадварыг сайжруулах зорилгоор тэдэнд авч байгаа цалин дээр нь нэмэгдэл олгох нь хамгийн зөв гэж МАХН-ынхан боджээ. Нийслэлийн хэмжээнд нийт 1.9 сая хүн амьдарч байгаагаас 1.4 сая хүн гэр хороололд амьдарч байгаа. Эдгээр иргэдэд цалингийн 15 хувийн нэмэгдэл олгох нь гэр хороололд амьдрах орчныг сайжруулах, усан хангамж, ариун цэврийн байгуулам, гудамж талбайн нөхцөлийг сайжруулахад дэмжлэг болно гэжээ. Энэ үнэхээр бодит дэмжлэг байх уу гэдэг нь хар ухаанаар бодоход л хэцүү санагдаад байгаа юм. Ард түмнийг халамж гэх соскоор угжсаар байгаад иргэдийг ажил хийхгүй улсаас мөнгө аваадхөлсөө урсгахгүй амьдрах тийм харалган бодолд автуулсан. Энэ байдлаасаа салж ядаж байхад ард түмэнд таалагдах гэсэн дараагийн багийнхан гараад ирчихлээ. Хүн бүр мөнгөнд дуртай, хэрэгцээнд нь мөнгө нь хүрдэг, санаа зовохгүйгээр амьдрахыг хүсдэг.Ийм байлгахын тулд төр засаг бодлого гаргаж, зохицуулалт хийж, цалинг нэмэгдүүлж, дэд бүтцийг сайжруулж, бараа бүтээгдэхүүн, шатахууны үнийг өсгөхгүй байхын төлөө ажиллах үүрэгтэй. Ард түмэн энэ үүргээ ч биелүүлээсэй гэжхүсэж, шаардаж байдаг.Гэхдээ мөнгө амлаж, цалин амласнаар ард түмний амьдрал сэргэдэггүй гэдгийг олон туршлага бидэнд харуулсан. Цалин нэмэгдсний дараа бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг, инфляци өсдөг. Ингээд өмнөхөөсөө ямар ч ялгаагүй шахам байдал бидний өмнө тулгардаг. Үүнийгмэдэрсэн байж МАХН-ынхан халамж амлаж байх ч гэждээ.
МАХН-ынхан мөрийн хөтөлбөртөө Төрийн бус байгууллагуудад санхүүжилт олгоё гэсэн байна. Манай улсад 4500-5000 орчим байнгын үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага бий. Эдгээр байгууллагыг дэмжих зорилгоор Хүн амын орлогын албан татварын санд хуримтлагдсан татварын нэг хувийг хуваарилахаар тусгажээ. Улсын төсөв 6.1 их наяд төгрөг байгаагаас Хүн амын орлогын албан татвараас нэг их наяд төгрөгийн хуримтлал бий болдог. Үүнийнэг хувь нь нэг тэрбум төгрөг болох юм. Энэ мөнгийг Төрийн бус байгууллагуудад өгч, үйл ажиллагааг нь дэмжих аж. МАХН-ынхан эдгээр халамжийн мөнгөө хаанаас гаргаж авах, ийм боломж байгаа эсэх талаар сайн тооцоолох ёстой болов уу. Манай улс эдийн засгийн хямралаас хэрхэн гарч, яаж сэргэх вэ гэдгээ бодож, тооцоолж ажил хэрэг болгож явна. Өнөөдрийн энэ байдал өргөс авсан мэт сайжрах уу гэдэг бас л бодууштай. Ийм байталмөрийн хөтөлбөртөө “халамж өгнөөө” гээд сууж байдаг МАХН-ынхан энэ асуудлаа дахин бодож боловсруулах ёстой бололтой.Эцэст нь хэлэхэд ард түмэнд ам руу нь талх хийх бус, талх яаж барьдгийг л зааж өгөх хэрэгтэй. Ингэвэл иргэд талхаа барьж, түүнийгээ борлуулж, ашгаа хүртэх юм шүү дээ. Энэ арга барил Монгол Улсыг, монголчуудыг хамтдаа хөгжиж, урагшлахад томоохон түлхэц өгөх энгийн л алхам. Монголчуудад халамж “үнэртүүлсэн” бодлого яавч хэрэггүй.
Ц.Гэрэл
Холбоотой мэдээ
-
zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 22, 2015 7:46:41 pm )
Oo yasan saihan meriin hetelber ym be irk songuulid mongol ardin hubisgalt namd sanalaa egnee heerhii hedee hekefchiigaa keden malchid. Gerhorlollinond garaa sungaj bna 25 jil huurtab odoo bolloo dfenkiilegch elbegee ch demjih keregtei
-
зүмбэрэл (January 23, 2015 12:45:54 pm )
МАН тухайн шед эрх барьж байхдаа хятадын чалкогоос 350 сая доллар зээлээд ард түмэндээ тараагаад өгчихсөн. харин 12 оноос олонхи болсон ардч/намын өлөн чононууд Чингис бондын 1,5 тэрбум, самуурай бондын 600 сая доллараас 1 ч мөнгө ард түмэндээ хялайлгасангүй өөрсдөө цуслав харьцуул даа үхрүүдээ
-
Зүүд (January 23, 2015 12:48:13 pm )
сайхан л үлгэр байна
-
зүрх судас лекц (January 23, 2015 2:11:48 pm )
Хэрэв та Тархи – зүрхний ишеми, хэм алдалт, цусан хангамжийн дутагдал, даралт ба хуян зэрэг эмгэгтэй бол эрүүлжүүлэх Ли Эр Кан бүтээгдэхүүнийг борлуулж байна. Тус бүтээгдэхүүн нь судасны хатуурал – нарийслын үндсэн шалтгаан болох цусан дахь холестрин /өөх тос/-ыг бууруулан цусыг шингэлж, судасны дотор ханан дахь өөхөн товрууг /бляшкаг/ хайлуулан цэвэрлэнэ. Бямба гаригт 12:30 цагаас тус бүтээгдэхүүнтэй холбоотой эрүүл мэндийн лекцийг АУ-ы доктор удирдан явуулж, оношлогоо шинжилгээтэйгээ ирсэн хүмүүст хувьчлан зөвлөгөө өгнө. Зөвлөгөө авахыг хүсвэл яаран бүртгүүлээрэй. Хаяг: Чингэлтэй дүүргийн дэргэд, “Тэрх цагаан нуур” ХХК-ий байр Утас: 96665038
-
ИРГЭН (January 24, 2015 10:54:52 am )
тархин дотор нь гашилсан тараг дүүрсэн үхрүүд.
-
zochin (January 24, 2015 4:30:42 pm )
NUUE BATTSEREG EE NUGUU 5HUBISGAL chini HAANA bnaa.ALLALTAA iaj heregjuulsenee TAILAGNAH TSAG chini BOLSON shuu…..
-
Anonymous (January 24, 2015 8:51:04 pm )
manangiin olgarhudaa demjsen deer shvv.ted mungtei hvchtei erh medeltei
-
Сараа (January 26, 2015 3:10:27 pm )
Халамж өг халамж өг 10 боллоо
-
зочин (January 27, 2015 8:42:34 pm )
үндсэн хуулиа зөрчөөд малчдыг татвар тблбхббс
үндсэн хуулиа зөрчөөд малчдыг татвар ногдуулахаас чөлаөөлж чаддаг нэр төр хөөцөлдөгч нарыг ажилчдаасаа хүн амын орлогын татвар гээд хэдэн мянгаар нь хоосолж суудаг МАН АН-ийн мананд төөрсөн нөхдийг байсан, сонгосон цагт улс хоосорч л таарна шүү
-
Иргэн (January 27, 2015 10:20:28 pm )
Ардчиллаас хүчирхийлэл төрдөг. /Платон/
Засгийн газарт мөнгө, эрх мэдэл хоёрыг өгөх нь өсвөр насны хүүхдэд виски, машины түлхүүр хоёрыг өгөхтэй яг адил. /П.Ж.Рурке/
Хийрхэл, солиорол хувь хүнд байх нь ховор. Харин бүлэглэлүүд, намууд, үндэстэнгүүд, үе эрингүүд тийм байх нь олонтаа. Энэ бол хууль. /Фридрих Ницше/
Улс төр гэдэг бол цустай гар шаардсан бохир ажил. /Нобелийн шагналт Конрад Лоренц/
Улс төр бол жинхэнэ асуудлуудаас нь хүмүүсийг хөндийрүүлэх урлаг юм. /Поль Валерий/
Ухаан солиотой хүнд илд бариулах
Шударга бус хүнд эрх мэдэл олгох хоёр адилхан аюултай. /Пифагор/ -
Иргэн (January 27, 2015 10:21:48 pm )
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)
-
зочин (February 05, 2015 10:23:23 am )
Малчдад цалин өгнө гэж хэзээч биелэхгүй утоп юм солиорч суухын оронд тийм их мөнгөтэй юм бол траншейныхан болон улаан чулуутын хогийн цэгийн хүмүүст цалин өгч тус тусынх нь эрхэлдэг ажлыг урамшуулах нь дээр байхаа….. Ингэж хамаагүй чалчвал даараагийн сонгуульд БАЯН ХОДООД болох байх шүү.
-
Zochin (February 13, 2015 3:08:04 pm )
Ard tumniig Unendee denduu dormjilj baina daa !!!! Ene bol zugeer l huuhded chiher ugnu sh uu gej baigaad uuriin tald urvuuldag shig l um bolj baina. Arai bidniig iim teneg gej bodood baigaa um bhdaa
-
tumuruu (February 16, 2015 11:33:45 am )
энэ худлаа шоу хийгээж бгаа юум монголд хэн баян байна малчид ямар ч татвар төлөхгүй малын үнээ дээд цэгт нь тултал нь хэлээд сууж байдаг улс авбол ав гээд л ноос тушаан 1 кг 500 буцаагаад 1кг тутамд нь 2000 төг авна хамгийн баян хэний авгай булга өмсөж бна малчид, хэн гадна олон төрлийн машин сойж сольж бна малчид гамшиг болно хэнд тусалдаг билээ малчидад төр төсвийн газар гамшиг болвол хэнч туслахгүй тэгээд ямар ч хүн туслах малчин ховор /малчид ажил нь хүн гэхдээ арай хэтэр ч бна / басюм гэдэг учиртай бдаг юм
14 Comments