Нөгөө л улиг болсон БХЯ-ны 300 айлын орон сууцны асуудал дахин сөхөгдөж эхэллээ. Учир нь бүтэн дөрвөн жилийн хугацаанд байртай болно хэмээн мөрөөдөж явсан тус яамны алба хаагчид өнөөг хүртэл хохирч, өрөндөө баригдсаар яваад хэргийн гол учир буй. Байртай болох гэсэн тэдний мөрөөдөл рүү нь ус цутгасан хүн нь бидний сайн мэдэх УИХ-ын гишүүн асан Батж.Батбаярын хүү “ХӨМОТЭ” компанийн захирал Б.Баттулга гэгч эрхэм. Бид энэ хүний нэрийг сайнаасаа илүү саараар сонсч байсан.
Асуудлын гол нь тухайн үед БХЯ-ны сайд байсан Лу.Болд өөрийн дотны анд Батж.Батбаярын хүүд энэхүү 300 айлын орон сууц барих тендерийн ажлыг шууд л ногоон гэрлээр өгснөөс болж өнөөдөр уг барилга хэзээ ашиглалтад орох нь тодорхойгүй байгаа. Тиймээс л тэрхүү орон сууцанд орохоор хуруу, хумсаа хуйхлах шахам байж энд, тэндээс таван сая төгрөг олсон төрийн албан хаагчид одоогийн сайд Ц.Цолмонд өргөх бичиг барихаар зэхэж буйгаа бидэнд хэлсэн юм.
Өөрөөр хэлбэл, тухайн үед цэвэр, бохир ус, халаалтын системийн техникийн нөхцлийн асуудлыг шийдэхийн тулд 1 тэрбум 700 сая төгрөгийн асуудлыг яаралтай шийдэж, мөнгө босгох хэрэг гарч байсан аж. Тиймээс л орон сууцанд орохоор захиалга өгсөн ажилчдаасаа, айл тус бүрээс таван сая төгрөг гаргуулж “ХӨМОТЭ”-гийн захирал Б.Баттулгад өгч байсан байна. Уг нь 2011 оны есдүгээр сард 300 айлын барилгын 9.9 тэрбум төгрөгийг мөн л “ХӨМОТЭ” компанийн данс руу шилжүүлжээ. Хачирхалтай нь ажил эхлэх байтугай суурийнхаа нүхийг ч ухаагүй байхад нь ийнүү энэ их хэмжээний мөнгийг шилжүүлсэн юм.
Тэгэхээр тухайн үеийн сайд байсан УИХ-ын гишүүн Лу.Болд өөрийнхөө эрх мэдэл албан тушаалаа ашиглан улсын төсвийн 9.9 тэрбум төгрөгийг зүгээр л андынхаа хүү Б.Баттулгад найр тавин өгсөнд хамаг учир оршиж буй юм. Үүний балгаас болж өнгөрсөн оны нэгдүгээр сард БХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга асан, хурандаа Х.Батсайхан, Санхүүгийн хэлтсийн дарга асан, хурандаа Д.Жаргалсайхан нар саатуулагдан, хоригдож байсан үе ч бий. Одоо хүртэл энэ асуудал хуулийн байгууллагад шалгагдсаар л байгаа. Тухайлбал, дээрх 300 айлын орон сууцны асуудлаас болж Батж.Батбаярын хүү Б.Баттулгыг АТГ-аас саатуулан цагдан хорьж байгаад, батлан даалтад гаргаж байсан.
Харин бидэнд олдсон мэдээллээр түүний хэргийг АТГ шалгаж байхад нь Нийслэлийн прокурорын газраас татан авч, шалгаад буцаан АТГ-руу шилжүүлсэн байна. Тиймээс барилга барина хэмээн түүний анх авсан 9.9 тэрбум төгрөгийн асуудлыг АТГ болон хуулийн байгууллага эхнээс нь сайтар нягтлан шалгаж, энэхүү мөнгө хэний гараар, хаашаа, яаж орсон, эл тендерийг ямар бичиг баримт бүрдүүлж авсан бэ гэдгийг нь дахин шалгахаар болсон гэсэн үг. Тиймээс 300 айлын энэхүү орон сууцны мөнгөний асуудал маш олон дарга, цэргийг асуудалд оруулах болоод байгаа юм. Уг нь нь тухайн үеийн салбар яамны удирдлагуудад Сангийн яамнаас “ХӨМОТЭ” компанийг шалгаруулж болохгүй. Тус компани олон тэрбум төгрөгийн өрийн асуудалтай гэж албан бичиг илгээж байсан аж.
Гэтэл зүсээ хувирган “ХӨМОТЭ” гэх компани байгуулан эл 300 айлын орон сууцны барилга барих ажил авсныг сайд, дарга нар одоо “мэдэхгүй” хэмээн мэлзэж байгаа гэнэ. Яаж ч бодсон андынх нь хүү өөрийнхөө нэр, усаар компанийн захирал гэж бүртгэгдсэн байхад Лу.Болд сайд болон түүний гар, хөл бологчид “ёстой мэдсэнгүй” гэх үгийг одоо хэлж байгаа нь гайхалтай. Хамгийн хачирхалтай нь Лу.Болд сайд яагаад Батж.Батбаярын хүүгийн компанитай холбогдоод байдаг юм бол гэдэг нь ч хачирхалтай. Түүнийг Гадаад хэргийн сайд байхад ч Б.Баттулга мөн л яамны өргөтгөл барих тендерийн ажлыг нь авч байсан. Тэгэхээр заавал ч үгүй ямар нэгэн сэжмээр эдгээр нөхөд холбоотой болж харагдаад байгаа юм.
М.Ганшир: “ХӨМОТЭ” компанийн захирал Б.Баттулга данс битүүмжилсэн гэж худлаа яриад байна
Ингээд орон сууцны түр комиссын дарга, бэлтгэл хурандаа М.Ганширээс энэ талаар асуухад “Өнгөрсөн онд 300 айлын орон сууцанд орох хүмүүс хуралдаж түр комисс байгуулсан. Ингэхдээ комиссын дэд даргаар бэлтгэл дэд хурандаа Аманжол, 310 дугаар ангийн Санхүүгийн дарга, дэд хурандаа Хүрэл нарын хүмүүсийг сонгож, ажилуулах болсон. Тухайн үед бид асуудлаа шийдээд дууссан. Одоо бүх асуудал барилгын ажил гүйцэтгэж байгаа “ХӨМОТЭ” компанийн удирдлагуудаас болж ажил саатаад байна. Биднээс шалтгаалж энэ ажил зогссон юм биш.
Энэ компанийн удирдлагуудтай уулзах гэхээр биднээс зугтаад уулзаж өгөхгүй байна. Түүнчлэн өөрсдийнхөө дансыг АТГ битүүмжилсэн гэж яриад байгаа юм. үүнийг нь манай яамны холбогдох албаны хүмүүс АТГ-аас очоод асуухад дансыг нь битүүмжилсэн зүйл огт байхгүй гэсэн хариуг өгсөн. Ингэж л чулуу хөөлгөөд байгаа хүмүүс. Уг нь тэд 2012 онд барилгыг хүлээлгэж өгнө хэмээн хэлж байсан. Бүр тодруулбал, 2011 оны есдүгээр сард 9.9 тэрбум төгрөгийг өөрсдийнхөө данс руу шилжүүлэн авахдаа хугацаандаа хүлээлгэж өгнө гэж хэлж байсан юм шүү дээ.
Ямар ч байсан бид маргааш Ц.Цолмон сайдтай энэ байрны асуудлаар ярилцаж уулзах гээд цаг авсан байгаа юм. Яг үнэндээ “ХӨМОТЭ” компанид 9.9 тэрбум төгрөг өгсөн хүмүүс нь сайд асан Лу.Болд, БХЗГ-ын дарга асан, хурандаа Х.Батсайхан, Санхүүгийн хэлтсийн дарга асан Д.Жаргалсайхан нар л энэ мөнгийг тус компанийн захиралд өгч байсан. Энэ л асуудал одоо хүртэл сунжирч явсаар байна. Хэрвээ “ХӨМОТЭ” компани барилгын дотоод асуудлаа шийдчихвэл байр ашиглалтад ороход бэлэн болоод байгаа шүү дээ.
Гэтэл мөнгө төгрөгөө битүүмжилсэн энэ, тэр гэж худлаа яриад цаг хожоод байна. Түүнээс ирэх зургаадугаар сар гэхэд ашиглалтад орох бүрэн боломж байгаа. Энэ янзаараа бол ашиглалтад орж чадах уу, үгүй юу гэдэг нь бүрхэг болчихоод байна. Ямартай ч энэ байрны тухайд тус компанийн захирлыг шалгаж байгаа асуудал хэрхэн шийдэгдэхийг хэлж мэдэгдэхгүй байна” гэв.
Эцэст нь хэлэхэд төсвийн мөнгө цохиод сурчихсан сайд, дарга нарын балгаас болж байртай болох гэсэн алба хаагчид хохироод зогсохгүй, улсын төсвөөс гарсан 9.9 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа “ХӨМОТЭ”-гийн захирал Б.Баттулга энэ удаа араасаа сайд асан Лу.Болд, хурандаа Х.Батсайхан, Д.Жаргалсайхан нарыг чирэх нь тодрхой болсон гэж эх сурвалжууд мэдээлж байсан. Бид дараагийн дугаартаа БХЯ-ны харьяа дугаар ангийн захирагч нарын хууль бус үйлдлийн талаар Ц.Цолмон сайдад баримттайгаар хүргэх болно.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Irgen (January 22, 2015 5:30:34 pm )
Bolor
-
Бака (January 22, 2015 5:42:57 pm )
Аав нь алаг бол хүү нь ядаж цагаан өсгийтөй байна биз дээ? Төр минь байгаа цагт намын нэр нүүрэндээ наачихаад галзуурч байгаа новшнууд төлөөсөө төлхөл болондоо…
-
Монгол (January 22, 2015 6:28:55 pm )
Мо дарга гэгч батбаяр аавынх нь нутаг нэрээр Болд гуайд наалдчхаад дандаа гай болдог хүний итгэл биелүүлэхгүй хүн чанар гүй идээд ханадагүй шуналтай муухай зальтай үнэгдээ
-
Enkhee (January 22, 2015 6:31:23 pm )
Idej uuj hanadadaggui iim l shunaliin tulamuudaar ardchilsan nam duursen
-
munhag (January 22, 2015 8:11:56 pm )
ed. nart. ingej. amidaaraa toglluulj baidag. zugeer l shuud. buudbal taarna. shuuh tsagdaa. gej. tsag. aldaj yu hiih yum shuuh tagdaa naaduuliin tolgoig ileed ungurnu
-
мгл (January 22, 2015 8:36:33 pm )
Энэ гэр бүл улс шулж амьдрахаа зогсоох болоогүй юу
-
офицер (January 23, 2015 9:11:32 am )
энэ Болд угаасаа цэргийн мэдлэггүй, дээр нь дүлий бүлх залгисан юм шиг бж бгаад явсан даа асуудал бгаа шүү
-
okklp (January 23, 2015 9:16:32 am )
ЭНЭ ЛУ БОЛД ГЭДЭГ АМЬТАН БХЯ-Р ТӨСВИЙН МӨНГӨӨР ТОГОЛДОГ НӨХӨР БАЙНА ДАА? МУУ ЮМ ХИЙСЭН ХҮН ИЙ ТОЛГОЙ ДЭЭР ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ ТӨРИЙН ТӨМӨР НУДРАГА БУУХ Л БОЛНО ДОО???????????
-
Anonymous (January 23, 2015 10:04:55 am )
ЦӨМ АДИЛХАН ИЙМ ХҮМҮҮС ДАН ХУЛГАЙЧ НАР
-
So (January 23, 2015 11:40:15 am )
Ingej l idej uugaad baigaa uls baihgui yu. TEgeed tednii oriig neg togrog ch ulsaas zugeer avaagui jiriin ard irgedees avah geed baidag? Bid jiriin ard irged yahaaraa tednii idej uuj, zugaatssan mungiig toloh yostoi baidag bainaa? Bidniig mal gej basamjlaad bainaa daa, deedsuud! Lu. Bold chin yostoi ochson gazar burtee baas balag hoyoroo taridag hun genelee. Ed naraas mungee olj av! Bid yahaaraa tednii baasiig arilgah yostoi yum!!!!
-
76tgyuy (January 23, 2015 1:21:53 pm )
mongoliin tur uneheer yalzargh duusghee .zasgiin erhiig dandaa hulgaich luivarchid shunaltnuud 25 jil barij baihad mongol yaj ch uudluh ve dee
-
Бат (January 23, 2015 6:26:23 pm )
Лу. Болд молекул Батбаяр нар Баянхонгорынх. Нутаг нэгтэй, хамаатан саданч байж магадгүй. Тэгэхээр Лу.Болд молекулаар дамжуулаад төсдийн мөнгө идээд байна гэсэн үг.
-
ШУДАРГА БАЙ (January 24, 2015 8:38:48 am )
Энэ луйварчдыг яах ёстой вэ? Ингэж удаан шалгах шаардлага байгаа юм уу?
-
Anonymous (January 25, 2015 7:17:59 pm )
tSOLMON SAID TURIIN NARIINAASAA AVAHUULAAD BUGDIIG YARALTAI SOLIH HEREGTEI
-
Anonymous (January 25, 2015 7:29:44 pm )
TSomon said turiin nariin zarim heltsiin darga naraa yaraltai chuluuluh heregtei.Ajil hiihgui turiin nariin bol hereggui hun haragddag.
-
Anonymous (January 25, 2015 8:58:00 pm )
Л.Болд бол угаасаа луйварчин гар шүү дээ. Тэр мөнгөөрөө АН-ыг угжиж сайдын сэнтийгээс буудаггүй бололтой. Хийсэн ажил нь дандаа холион бантан. Иймэрхүү новшнуудийг Монголын төрд гаргаад л байвал Монголчууд өөдлөхгүй байгаа юм доо. Одоо болих цаг нь болсон.
-
Anonymous (January 25, 2015 10:39:58 pm )
d\general st.buamjjabiig nen dariu zailuul
-
иргэд (January 26, 2015 12:31:56 pm )
Намын нэр нүүрийг хуйхалсан энэ нэг шуналын микровыг эрлэгийн элч аваасай билээ.
-
zoc (January 26, 2015 12:35:52 pm )
buural shunaltai Batbayar bolimoor um er n hun muutai hun gej humuus heldeg um bilee hytad gesen
-
888888 (January 26, 2015 1:19:11 pm )
Хамгийн их хорчин сахал Бямбажавыг л зайлуулаач? тэр одоо цалингаараа \зайсангаас\ байр аваа болуу?МУ-д НҮБ-с МУ-н зэвсэгт хүчинд төлж байгаа тэр их түрээсийн төлбөр хаа байна вэ????????????????????????????????????????????????????????????АТГшалгаач????????????????????өөр ч ноцтой баримт бии шүү???????????????????????????
-
зочин (January 26, 2015 2:38:37 pm )
Болд угаасаа бутэхгуй хулгайч шуу дээ. Армийг улс тержуулж самарчихаад зайлсан. Одоо энэ Болдбаатар гэж нэг нехер ямар ч чадваргуй тэгээд менгний телее нудээ ухаж егне дее。Эхнэр нь гэж будуун бегстэйшуналтай галзуу авгай БХИС-ийг шахааны бараагаар дарж байнаа. Найз Бямбажавыгаа газар дор ортол зенег одоо болимоор юм гээд муу ярих юм. Емнеес нь ичээд нуур улайх юм. Еерее оронд нь очих гээд унтаж чадахгуй байгаа юм гэсэн. Эрхэм сайд минь армийг бузарлаж байгаа энэ дарга нараа солибол зугээр л байх даа. Аримд ямар ч нэр хунд байхгуй баагийнууд их байна шуу. Танд итгэе.
-
bataa (January 26, 2015 7:23:37 pm )
xulgaicn
-
ЗОЧИН (January 29, 2015 7:17:26 pm )
Мо Батжаргал яасан идэж цаддаггуй хорчгор арьс вэ? Одоо бас хевсгелийн фосфоритийн ордоос бас лиценз эзэмшдэг гэсэнуу? за яахав чамайг болон хуухдууд гээд байгаа тэр идэж цаддаггуй ухна ишгуудийг чинь ирэхээр нутгийн хэдэн гал манасан удган зайрангууд зугээр хараад суухгуй байлгуйдээ. Цаг нь болохоор харж л байя!!!
-
Болд (January 31, 2015 9:23:37 am )
УИХ-ын гишүүн Л.Болд БХ-ын сайдаар ажиллаж байхдаа Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчинд хуримтлагдаж байсан маш олон асуудлыг шийдвэрлэж өгсөн. Маш сайн ажилласан сайд гэж боддог. Батлан хамгаалах салбарын ажилчидын нийгмйин хамгаалалын чиглэлээр явуулж байсан бодлогыг хэрэгжүүлэх явцад дунд шатанд алдаа гаргасан байх магдлал өндөр байна. Хууль буруу, зөвийг тогтоох бизээ УИХ-ын гишүүн Л.Болд таньд ажлын амжилт хүсэн ерөөе
-
gazo (February 12, 2015 1:56:16 am )
ene molekul oodoi hulgaich uheeesei ger buleereee nas baaraasai buzar pzda shu ee buu uzegd shunaliin tulam shulam oodoi
-
Mongoliin ard tumen (February 17, 2015 11:59:52 am )
Ardchilsan namiinaniig demjihee bolih heregtei ulaan tsaindaa garsan luivarchinguud
26 Comments