Тариалан эрхлэгчийн холбооныхон Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас зарим гурилын үйлдвэрт ОХУ-аас 20 мянган тонн улаан буудай импортоор оруулж ирэх квот өгснийг эсэргүүцэж байгаа билээ. Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус холбооны удирдлага болон гурил үйлдвэрчлэгчдийн холбоо, Хүнс, хөдөө аж ахуйн яамны удирдлагатай уулзаж, импортын улаан буудай авахыг түр хойшлуулж, гурилын үйлдвэрүүдэд нийлүүлээгүй байгаа дотоодын улаан буудайн цавуулгын байдлыг дахин шинжлэхээр болсон юм. Тэгвэл өчигдөр тариалан эрхлэгчдийн холбооны гишүүд буюу тариалангийн аж ахуй эрхлэгчид хуралдаж энэхүү болж буй үйл явдлын талаар хэлэлцлээ.
Хуралдаанд Төв, Сэлэнгэ, Булган зэрэг аймгуудын үр тарианы аж ахуйн захирлууд ирсэн байлаа. Тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн дээрх шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байв. Өнгөрсөн намар улсын хэмжээнд дотоодын хэрэгцээг бүрэн хангаад цаана нь илүү гарахуйц үр тариа хураан авсан нь тэдний том амжилт болжээ. Ургацын чанар ч сайн байв. Ялангуяа цавуулаг нь зарим аж ахуйн хураасан улаан буудайнд 30 хүртэл хувьтай тогтоогджээ. Гэвч мэргэжлийн хяналтын төв лабораторийн шинжилгээний дүнгээр цавуулаг нь 26 хувьтай гэж гарсан байхад импортын улаан буудай руу шунаад байгаа “Улаанбаатар гурил” компанийнхан үүнийг нь доош дарж 22 хувийн цавуулагтай гэсэн нь тариаланчдыг гомдоход хүргэв. Тариаланчид зөвхөн дотоодын лабораториуддаа шинжилгээ хийлгээд зогсоогүй. Солонгос улсад хийлгэсэн шилжилгээгээр ч цавуулаг нь 25-28 хувьтай, уурагт чанар нь хамгийн их буюу 13 хувиас дээш гарчээ. ОХУ-д өгсөн шинжилгээний хариу мөн ингэж гарсан гэнэ. Ер нь Сэлэнгийн тариалангийн талбайгаас голцуу ийм өндөр сайн чанартай улаан буудай хураан авсан байна. Гэтэл “Улаанаатар гурил” компанийн захирал Баатарсайхан нь яамтайгаа хуйвалдан Оросоос 15 сая ам.доллараар улаан буудай импортлох зөвшөөрөл авахдаа “Дотоодын улаан буудай цавуулаг муутай, чанаргүй” гэсэн мэдээлэл тараасан гэж тэд ярьж байв.
Тариалан эрхлэгчдийн холбооны тэргүүн Л.Цандэлэгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг утсаар дуудаад “Та нар хэвлэл мэдээллээр янз бүрийн юм ярихаа болиоч дээ. Улаан буудайн импортыг би зөвшөөрсөн юм. Та нарт мөнгө өгөхгүй. Гурилын үйлдвэрээс авах мөнгөний асуудал чинь компаниудын хоорондын асуудал. Шуугиан тариад яваа эзэн нь чи юм байна. Эзнийг нь оллоо” гэж ярьж байсан. Улсын хэмжээний 70 гаруй гурилын үйлдвэрүүдээс хоёрхон нь импортын зөвшөөрөл авсан байна. Яагаад Улаанбаатар гурил”, “Од” хоёрыг сонгов. Энэ их сонин байгаа юм” гэж байв.
Улаан буудай нийлүүлсэн мөнгөө ихэнх тариалангийн компаниуд аваагүй, тариалалтыг дэмжих сангаас олгох 21 тэрбум төгрөг нь гурилын үйлдвэрүүдэд зээл болж очоод байгаа нь ирэх хаврын тариалалтанд бүр ч хүндрэл учруулж байгаа ажээ.
ОХУ-аас хэдэн жилийн өмнө улаан буудай, гурил импортоор оруулсан нь төмрийн агуулалмж өндөртэй, хүний эрүл мэндэд элдэв сөрөг нөлөөтэй байсан гашуун сургамжийг энэ үеэр тариаланчид турсан ярьж байлаа. Одоогийн оруулж ирээд хэл ам хийгээд байгаа будааных нь чанар бас л тааруу гэж байна. Түрүүчээс нь тээж аваад шинжлүүлэх гэхээр зөвшөөрдөггүй гэнэ. Тэгсэн атлаа дотоодын улаан буудай нь Орос, Солонгос, Монголын урдаа барих лабораториос чанарын сайн үнэлгээ аваад байхад зориуд чанаргүй гээд дахиад шинжилгээнд оруулна гэсэн нь гайхалтай. Гайхаад ч байх юу байхав дээ, энд нэг но-той юм аваад байгаа нь илт байна. Үүнийг тариаланчид “Дарга нарын далд авлигын сүлжээ” гэж оношилж байна. Энэ үнэн болов уу.
Тариаланчид өнөөдрийн байдлаар үндсэндээ 70 тэрбумын хохирол амсаад байгаа аж. Улаан буудайн өртгийн 60 гаруй хувийг гадаад зах зээлээс авч буй. Тиймээс долларын ханшийн өсөлт тэднийг ийм их хэмжээний алданги үүрэхэд хүргэж байна. Гэтэл улаан буудайгаа яамны тохиролцоогоор нэг тонныг нь 550 мянгаар үнэлсэн хэрнээ бодит байдал дээр тээвэрлэлт, хорогдол зэрээ хасаад 380 мянгаар л заржээ. Улаан буудайг нь ийм хямдаар авсан гурил үйлдвэрлэгчид тэдэнд мөнгийг нь өгөөгүй байна.
Энэ бүхнээс болоод тариалан эрхлэгчид өнөөгийн Засгийн газартай хамтарч ажиллах боломжгүй гэж байгаа хурлын үеэр бараг нэгэн дуугаар хэлж байв. Мөн тэд энэ сарын 29-ны өдөр трактор, техниктэйгээ Чингисийн талбайд жагсаж төр засгийн сонор үгээ хүргэхээр боллоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шийдвэрээр томиолж ажиллуулах улаан буудайн цавуулгыг дахин шинжлэх ажлын хэсэгт тариалан эрхлэгчдийн холбооноос хүмүүсээ оруулж ажиллуулахдаа Америк, Канадад шинжилгээ хийлгэх саналтайгаар илгээх аж. Мөн “Улаанбаатар гурил” компанид ОХУ-аас ирсэн улаан буудайг шинжилгээнд хамруулахыг шаардаж, ойрын өдрүүдэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, “Улаанбаатар гурил” компанийн захирал Баатарсайхан нарыг халз мэтгэлцээнд урьж оролцуулахаар шийджээ.
“Газрыг иргэдэд” гэсэн уриан дор тэр жил “Газар” хөдөлгөөнийг санаачилсан Э.Бат-Үүл баатар газар тариалан эрхлэгчдийг тариалангийн газартай нь үлдээх тэмцэлд босч, нийслэлийн төв талбайд трактортой жагсаал хийж байсан бол энэ удаа газраа хувьдаа эзэмшээд дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангах чанартай ургац авсныхаа төлөө засгийн эрх мэдэлтнүүдэд хавчигдаж, хайран хөдөлмөрөө салхинд хийсгэх болж байгаадаа хамарсан тариаланчид төр засгийн харалган бодлогын эсрэг ийнхүү дуу холойгоо нэгтгэх болж байна.
Үргэлжлэл бий
Б.Отгонбаяр
Эх сурвалж: Tumen.mn
Эх сурвалж: Tumen.mn
Холбоотой мэдээ
-
Сонин (January 22, 2015 12:50:34 pm )
Та бүхнийг дэмжиж байна. Наад ХХААЯ-ны хүний ул шагайж, бялдуучладаг нөхөд чинь үе үеийн сайд нарын толгойг эргүүлж байдаг. Үлбэгэр, чадаваргүй болжээ. Тариаланчид тариагаа тарьж эх орны хэрэгцээг хангаж байгаа үед тэдэнтэй хэн юү ярих юм бэ. Тэднийг бүгдээрээ дэмжих хэрэгтэй. Гурил үйлдвэрлэгчид бол гаднаас үйлдвэр оруулж ирээд шууд үйлдвэрлэнэ. Энэ бол хэн нэг биенесийн хийж чадах ажил. Харин газар тариалан бол шал өөр туршлага, газар, үр бордоо, уйгагүй хөдөлмөр ордпог ажил даа.
-
Ard (January 22, 2015 1:42:44 pm )
Etsest n dygnehed gurilin yne togtbortoi bailgaj ard tymnee tuilduulahgyin tuld hiij bga ajil shy de.ternes saidad hahuul ugud nuguduh n shiiddeg yum bish .tarialanchid ynee uyn hat an bailgaj yariltsaj shiideh heregtei
-
Anonymous (January 22, 2015 1:47:48 pm )
Нийслэлчүүд энэ арга хэмжээг дэмжиж оролцох нь зөв юм шиг байна.
-
har (January 22, 2015 2:10:10 pm )
burmaa burmaa burmaa budilaad bna uu busniulaad bna uu
-
Anonymous (January 22, 2015 2:31:22 pm )
сайханбилэг дуракдаад байх юм Баярцогт энэ 2 ямар их шуналтай издакууд ? тарьсан үр чинь хор болж та наот очино доо муусайн цус сорогчидоо.
-
Саран (January 22, 2015 4:38:34 pm )
Дэмжиж Байна эх орныхоо буттээн байгуулагчидыг тер нь дэмждэг байж Улс хегжине туунээс биш Баярцогт шиг гадаадын байгууллагыг 17 тэрбумтан ажиллууж болохгуй
-
Зочин (January 23, 2015 9:33:38 am )
Энэ төрд хөл толгой гэж байгаа юм уу.Үндэсний аюулгүй зөвлөлийн дарга чинь Ерөнхий сайд байдаг биздээ тэгээд өөрөө ийм асуудалд оролцоод арай л юмаа монгол гурилаа идмээр байна шүү.Энэ квотод оролцсон Ерөнхйи сайд,Баатарсайхан нарыг АТГ-д шалгуулаачээ
-
Зочин (January 23, 2015 9:35:33 am )
Тариаланчдаа та нарынхаа талд шүү урагшаа
-
irgen (January 23, 2015 10:44:34 am )
argiig ni oloh amarhan arga bna daa uul ni
-
Болд (January 23, 2015 7:18:20 pm )
АНХ ТА НАР УЛААН БУУДАЙГАА ӨНДӨР ҮНЭЭР ШАХАХ ГЭЭД БААХАН ЮМ БОЛЖ БАЙХ ҮЕД ОРОСООС ХЯМД БУУДАЙ ОРУУЛЖ ИРЖ АРД ТҮМЭНД ХЯМД ГУРИЛ ӨГӨХ НЬ АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ ТА НАРТ ШАТАЛТТАЙ НЬ АРГАГГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТА НАР АНХНААСАА ДЭНДҮҮ ТОМОРЧ ӨНДӨР ҮНЭЭР ШАХНА ТӨР АВАХГҮЙ ХААЧИХ ЮМ ГЭСЭН БАРДАМ ЗАНГААСАА БОЛСОН ШҮҮ ДЭЭ.ТАРИАЛАНЧДЫГ ТОЛГОЙЛЖ БАЙГАА НӨХДҮҮДИЙН ШУНАЛААС БОЛСОН ШАТАЛТ ГЭЖ БОДОЖ БАЙНА.ТЭД НАРТАЙ ТООЦОО ХИЙСЭН НЬ ДЭЭР ШҮҮ.
-
mongol er (January 24, 2015 2:55:47 am )
mongol hun yum bol yu hiihee medmeer yum yah gj ingej bdag maluud ve oorsdiin gazar shoroond uragsan uragtsaa ashiglaad bj boldogui yumuu ydaj naad hiisen geree chini todoodoo mash ih ergelt bolj bgshdee ali alin une hanshaa buulgaj ene hymrald ard tumniihee huruug joohonch gesen amraagaach . Hezee neg tsagt hiisen uil ni ergej buunaa ene heden buduun gedestei darga nart iduulsen tsetsgelj idsen huvihaarna haraarai
-
zochin (January 24, 2015 11:02:30 am )
eronhii said gj dee nowshiin luiwarchin
-
зочин (January 24, 2015 7:00:26 pm )
Дэмжиж байна. Ер нь Сайханбилэг юу хийргээд байгааг ойлгохгүй юм. Ийм арчаагүй залуу байх гэж. Энэ Засгийн газар цааш ажиллаж чадахгүй нь тодорхой боллоо.
-
Anonymous (January 25, 2015 12:19:21 am )
Сайханбилэг Баярцогт 2 хэзээ цадах вэ
-
Zochin (January 25, 2015 2:25:17 am )
Er tarialanchid Taria tarihaa bolchihvol yasan ym be.? Orsoos budaa avaad hunsendee hereglene biz! Mash ih hurungu gargaad gargasan mungu olj avaagui baihad. Ingeed baih ym bol hen hurungu oruulal ,! 2. Jil munguu tugjihiig bodoh ve !? Bankindaa baival zovlongui. Usnu shuu dee?!
-
Zochin (January 25, 2015 2:29:56 am )
Yg zuv demjij Baina ! Uuriinhuu hurungu oruulj baigaa. Biznisuuded ingej handaj baihad gadniihand Yaj handah. Ni todorhoi shuu. Dee?! Gadnii hurungu oruulagch. Nar harj l baigaa baih. Daa!?
-
Zochin (January 25, 2015 2:31:59 am )
Dotoodin. Hurungu. Oruulagch. Nart. Yaj handaj. Baigaag ni. Gadniihand. Sain. Zarlah. Heregtei. .,?!
-
eej hun (January 25, 2015 10:06:12 am )
demjihgui bna guriliin uildbertei hun hamtarch ajillay geheer muu budaanaasaa bolood zugtaad baidag erguu tarialanchid tiim yum bol uildber baraad
-
ZOCHIN (January 25, 2015 5:28:52 pm )
Өнөөдөр тариаланчид бухимдах нь түмэн зөв шүү дээ. Тарианаас буудай ургаж буудайнаас гурил гардаг гэдгийг мэдэхгүй малууд бол ойлгохгүй.ээ Гэхдээ мөнгөний төлөө шунасан шуналууд бол гурилын үнэ өсөхөд талх хэд болж байгааг ч мэдэхгүй ээ. Зарим ядуу иргэд минь талхаа хувааж авч байна.Үүнийг хараад элэг эмтрэх ч дотоодын гурилын үнэ тогтворжиход ард түмэн минь ядахад бүтэн талх авч идье л дээ.
-
irgen (January 25, 2015 6:53:29 pm )
demjij bn.eh orniihoo guril budaag idmeer bn
-
irgen (January 25, 2015 6:53:29 pm )
demjij bn.eh orniihoo guril budaag idmeer bn
-
irgen (January 25, 2015 6:53:29 pm )
demjij bn.eh orniihoo guril budaag idmeer bn
22 Comments