Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл Танаа
2015 оны нэгдүгээр сарын 20
Таны энэ өдрийн амар амгаланг эрье. Юуны өмнө Монгол Улсын Боловсролын салбарт олон жил ажиллаж буй жирийн нэг багшид Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид хандан цахим ертөнцөөр дамжуулан мэдээлэл хүргэж, захидал илгээхээс өөр сонголт үлдээгүйг болгооно уу. Миний бие 2014 оны хавраас хойш Боловсролын салбарт өрнөж буй дажин, түүнийг тойрсон бодит мэдээллийг Нийслэлийн Засаг дарга Танд хүргэхээр Улаанбаатар хотын захиргааны босгыг хэд хэдэн удаа элээсэн болно. Мөн цөөнгүй санал, гомдол хүргүүлсэн ч “Хотын захирагч ажил ихтэй” гэх эрх бүхий албан тушаалтнуудын үгэнд “хашигдан” уулзах боломж олдоогүйг дурдая.
Ингээд гол асуудлаа хөндөе. 2013-2014 оны хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн Нийслэлийн боловсролын газар нь Улаанбаатар хотын ЕБС, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйчийг сонгон шалгаруулалтаар ажилд авах журам боловсруулж хэрэгжүүлсэн. Эх орны үе үеийн ирээдүйг бэлтгэдэг багш сурган хүмүүжүүлэгчид бид энэхүү ажлыг нүдээ олсон шийдэл, боловсролын салбарын чадварлаг боловсон хүчнийг дэмжих том өөрчлөлт хэмээн хүлээн авч байлаа. Гэвч шинэ журам нь оновчтой өөрчлөлт, зохион байгуулалт биш Боловсролын салбарын үүр, үндэсийг эвдэх, тогтсон чанар чансааг сульдаах завхрал гэдгийг энэ салбарт олон жил ажилласан багш, сурган хүмүүжүүлэгчид бид олж харж, сөрөг үр дагавар, хор хохирлыг бие сэтгэлээрээ амсаж явна. Үүний улмаас Боловсролын байгууллагад энэ салбарт 15-25 жил зүрх сэтгэлээ зориулсан ЕСБ-ийн олон захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сурган хүмүүжүүлэгчид ямар ч шалтгаангүй гудамжинд гаргав. Тэд чадваргүйдээ биш, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбаганын тайлбарласнаар АН-ыг дэмждэггүй гэх үндэслэлээр ажлын байраа өгч байгаа нь харамсал төрүүлж байна.
Нийслэлийн боловсролын газрын энэ өөрчлөлт нь хуулийн нэр барьж албан тушаал авах санаархал байж. Ажлаас халагдсан хүмүүсийн оронд томилогдсон захирал, эрхлэгчид өөрсдийн ах дүү найз нөхөд, АН-ын батлахтай хүмүүсийг ажилд томилдог болж, бидний ажлын байр тодорхой мөнгөн ханштай болсон тул ийн дүгнэхээс өөр аргагүйд хүрэв. Монгол Улсын ирээдүйг бэлтгэдэг Боловсролын салбарт мөнгөн ханш тогтож, бизнес ханхалж, үнэ цэнэ нь буурах ийм бусармаг ажлыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нар гардан үйлдэж, үүнийгээ Нийслэлийн Засаг дарга Таны захирамжаар үйлдэж байгаа хэмээн тайлбарлаж суугааг Та мэдээгүй, дуулаагүй яваа байх.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл Та Монголын ардчилалд хувь нэмрээ оруулсан гавьяатай, Монгол Улсын Баатар цолтой эрхэм. Үүний нэгэн адил энэхүү захидлыг илгээж буй миний бие бахархах олон мянган шавьтай, Монгол Улсын аварга багш цолтой нэгэн. Миний бие өнөөдөр Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарын хэрэгжүүлсэн завхралын золиос болсон тул Боловсролын салбарт гарч байгаа хэлмэгдүүлэлт, гажигийг нягтлан таслан зогсооно уу хэмээн Танд хандаж байгаа болно. Ажлын байрны халдлага дээрэм, удирдах ажилтны дарамтад өртсөн Боловсролын салбарын төлөөл нь ганцхан би биш. Ийм эмгэнэлтэй, хошин адал явдлын өрнөлд Улаанбаатар хотын олон цэцэрлэг сургуулийн удирдлага өртсөн гэдгийг дээр дурдсан. Үнэн хэрэгтээ Улаанбаатар хотын ЕБС, цэцэрлэгийн захирал, эрхлэгч, сургалтын менежер, арга зүйчийг сонгон шалгаруулах ажил нь хэр тооцоо судалгаатай, үр өгөөжтэй ажил вэ гэдгийг Та сонирхож үзсэн үү. Үүнийг тойрсон шилжилт хөдөлгөөний улмаас Монгол Улсын хойч ирээдүй болох хүүхдүүд хохирч буйг Та мэдэх үү.
Миний бие Нийслэлийн 62 дугаар дунд сургуулийн захирлаар ажиллаж байгаад Сонгон шалгаруулалт нэртэй хэлмэгдүүлэлтэд өртөн 2014 оны гуравдугаар сард ажлаа өгсөн болно. Энэхүү Сонгон шалгаруулалт илт хууль бус болсон, шалгалтыг эхний хүнээс 0.08 онооны зөрүүтэй өгч, хоёрдугаар байрт орсон юм. Миний ажлын байрыг авсан хүн Сонгон шалгаруулалтын нэг төрөл болох ярилцлагын шалгалтад ороогүй хэрнээ энэ шалгалтад орсон 60 орчим өрсөлдөгчөөс хамгийн өндөр оноог авсан байдаг. Энэ нь тэгээд Монголын Боловсролын салбарын Сонгон шалгаруулалтыг үнэлж байгаа бодит үнэлгээ мөн үү. Тиймээс миний бие Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Энэхүү асуудлыг гурван шатны шүүх хянан хэлэлцээд намайг ажилд нь эргүүлэн томилох, ажилгүй байх хугацааны цалинг нөхөн олгох, Нийслэлийн 62 дугаар дунд сургуулийн захирлын ажлын байранд Сонгон шалгаруулалт зарлах шаардлагагүй гэсэн шийдвэр гаргаад буй. Гэвч миний бие ажилдаа орох боломжгүй байна. Учир нь Ц.Энхцэнгэл, Ц.Отгонбагана нар Монгол Улсын дээд шүүхийн тогтоолоос давсан захирамж гаргахаар улайрч байна. Энэ бүгдийг тайлбарлах үүднээс Ц.Энхцэнгэл, Ц.Отгонбагана нартай цөөн биш удаа дараа уулзахад тэд надаар тохуу хийн доромжилж, зарим үед тавлан харьцсаныг Танд дуулгая. Удирдах албан тушаалтны наад захын соёл, ёс зүйгүй, хууль эрх зүйг дорд үзсэн ийм албан тушаалтнуудын захирамжийг Нийслэлийн Засаг дарга та мэдэлгүй гарын үсгээ зурж баталгаажуулах гэж байна.
Үр дүнд нь нэг сургууль, цэцэрлэг хоёр захирал, хоёр эрхлэгчийн цалин өгөхөөр болж, Нийслэлийн боловсролын газар болон улсын төсөв их хэмжээний хөрөнгөө үр дүнгүй “саалгаж” эхэллээ. Эдийн засгийн хямрал нүүрлэж, бүх хүн сэтгэл зүйгээ бүсээ чангалахад зориулж, хэмнэж байхад Нийслэлийн Боловсролын газар ганцаараа төсвийн хөрөнгийг гарынхаа салаагаар урсгах ёстой юм гэж үү! Монгол Улсад хариуцлагын тогтолцоо гэж байна уу. Улс орны эдийн засагт ачаа өгсөн хариуцлагагүй алхамын бурууг Ц.Энхцэнгэл, Ц.Отгонбагана нар хүлээхгүй. Тэд энэхүү завхрал, эмгэнэлээ нууцлан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр боловсруулж түүндээ Танаар гарын үсэг зуруулах гэж байна. Өөрөөр хэлбэл тэд Таны гараар могой бариулж байна.
Э.Бат-Үүл дарга Та Монголын Ардчилалд, Улаанбаатар хотын ирээдүйд итгэдэг шиг би Монголын боловсролын ирээдүйд итгэдэг. Таныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ц.Энхцэнгэл, Нийслэлийн Боловсролын газрын дарга Ц.Отгонбагана нарын бусармаг үйлдлийг хэн нэгэнд даатгалгүй, өөрийн биеэр шалгах, Сонгон шалгаруулалт нэрийн дор хохирч үлдсэн захирал, эрхлэгч, сургалтын менежер, багш нартай цаг гарган уулзаж, тэдний алдааг залруулсан ухаалаг шийдвэр гаргана гэдэгт найдаж байна. Дашрамд дурдахад Нийслэл төдийгүй Монгол Улсын хэмжээнд Сонгон шалгаруулалтын улмаас хохирсон ЕБС-ын захирал, цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын менежер, арга зүйч, багш нарыг алдагдсан эрх ашгийнхаа төлөө хамтран ажиллахыг уриалж байна. Мөн бидний адил хохирч буй бусад салбарын боловсон хүчнүүд бидэнтэй холбоо барина уу. Монгол Улсын ирээдүйн төлөө гарах гарцаа хамтран тодорхойлцгооё.
Холбогдох утас 96651239
Таныг хүндэтгэсэн: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Ш.Сарантуяа
Холбоотой мэдээ
-
зочин (January 22, 2015 8:50:25 am )
Энэ үнэн юм бичсэн байна.зарим захиралууд ховд л гэвэл авдаг болжээ.гадаад хараар ажиллаж байгаад ирсэн мэдлэг туршлага байхгүй хүнийг маш нарийн үйл ажиллагаатай сургууль даргаар тавьсан шүү дээ.
-
Зочин (January 22, 2015 10:54:18 am )
Ер нь энэ явдал ганцхан Улаанбаатарт байгаа юм биш. Бүх айаг, сумдад ийм хачин юм болж байна. өөрийн намын хүнээ сургуулийн захирал, эрхлэгчээр тавих гэж улайрч байгаа явдал газар бүр байгааг харж байна. Энэ захирал зөв шаардлага хүрхгүүлжээ. Ер нь Монгол улс нам улс болсон юм бишүү. Өөрийн намын хүн л бол хэнч байсан өндөр алба хашдаг тийм хачин юм болж. тал засагчдын улс болж хувираад байна. 2017 онд монгол улс дампуурлаа зарлана гэж Хятадын эвлэлүүдэд бичсэн гэж сонссон шүү. Ийм байвал магадгүй.
-
болдоо санал (January 22, 2015 11:00:39 am )
багш бидний ойлголтоор үүл баатар болон дээрх 2 даргын нийслэлийн сургуулиудын захирал менэжэр эрхлэгч эрхлэгч аргазүйчдийг хуулийн дагуу шалгаруулж төрийн албаны хуулийн дагуу сэлгэн ажиллуулж байгаань маш зөв үр дүнгээ өгч байгаа гэж бодож байгаа ,одоо нийгмийн ажилтан нярав 10 жилээс дээш 1 сургуульд ажиллаж архагшиж залуу хүмүүсийг дарамтладаг багш нарын сэлгэх хэрэгтэй,за яахав ганц 1 хүтүүс хэл ам гарганал биз,захирлуудыг сэлгэсэн нь маш сайн ажил болсон шүү ,гэдгийг багш бид дахин дахин хэлж байнаа үүл даргаа
-
Anonymous (January 22, 2015 11:00:56 am )
Бат-Үүл дарга энэ асуудалд хариуцлагатай хандах байх тийм үү
-
zochin (January 22, 2015 11:02:12 am )
iim zavharsan songon shalgaruulalt end tend bna. Niisleliin bolovsroliin gazriin heden darga nar ajild ah duu hamaatan sadnaa oruulaad ih hemjeenii mungu avch bgaa bhaa ene tegeed ardchilsan niigem uu ter darga nariig ni shalgah heregtei.
-
жаргал (January 22, 2015 11:02:56 am )
иймэрхүү эрүүл бус шийдвэрийг БАТ ҮҮЛ дарга та гаргадаг гэж үү Та энэ талаар өөрийн биеээр эргээд нэг шалгаад үзвэл мөн ч СОНИН СОНИН гоё юм олж хараад өөрөө өөрөөөсөө ичих багадах гээч юм болноМэдээж орлогчдоо итгэлгүй л яахав гэхдээ ТЭР эрхэмүүд таны нэрээр ЮУ хийгээд байдгийг олж хараасай Амжилт хүсье Хариуг нь олон нийт хүлээж байгаа
-
зочин (January 22, 2015 11:14:09 am )
Олон жил ажиллаад өөрсдийгөө хаан мэт бодож ирсэн нөхдүүд суудлаасаа огцорсондоо уур нь хүрч байгаа биз. Зоригтойхон өөрчлөлт хийх хэрэгтэй, наад сонгон шалгаруулалтаа цааш нь улам үргэлжлүүл. Тийм л мундаг байсан юм бол ийм юм бичиж гүйхгүй ш дээээ
-
Зочин (January 23, 2015 11:38:57 pm )
Энэ эмэгтэй харин ч мундагтаа утсаа нэрээ зургаа ил болгож чи харин чадах уу
-
-
1958.mn (January 22, 2015 11:26:01 am )
өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим орон сууц-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!
-
С.Баяр (January 22, 2015 12:02:32 pm )
Унасан бөхөд шалтгаан мундахгүй гэдэг энэ дээ.Ер нь сүүлийн 20-иод жилд МАН-ыг дэмжджг этгээдүүд бүх албанд шургалсан шүү . Үүнийг засах шударга шалгаруулалтад уначихаад хоцрогдсоноо мэдэхгүй ингэж ажил үймүүлэхээ блоьцгоо.
-
чи бас мэдэх үү (January 22, 2015 2:17:20 pm )
чи тэд нараар ажилд оржээ дээ ман гарахад чи бас ажилгүйшдээ
-
-
сод (January 22, 2015 12:10:00 pm )
Маш зөв зүйлийг бодитойгоор өгүүлжээ. Энэ байдал завхөн Улаанбаатар хотод бус улсын хэмжээнд бүх төрлийн мэргэжлийн байгууллагуудад 2013 оноос эхлэн маш эрчимтэй болж олон зуун мэргэжлийн хүмүүс ажлаасаа халагдаж шүүхийн байгууллагуудаар асуудлаа шийдвэрлүүлж байна. Ингэснээр:
1. АН-гэж далдганасан ажлаа мэдэхгүй олон мэргэжлийн байгууллагуудад орж ажил хохироож байна.
2. Шүүхийн шийдвэрийн дагуу халагдсан ажилтны ажиллаагүй хугацааны цалинг өгч тухайн байгууллагын төсөв зардал, цаашлаад улсын хэмжээнд ядуурах нэг нөхцөл болж байна. -
санал (January 22, 2015 12:16:06 pm )
эзний алба ээлжтэй, сараа та нарт ертөнцод байхгүй нандин сайхан алба багшаа хийхгү юудаа,зөндөөл олон жил даргаа хийлээшдээ,шинэчлэлийг өөрөөсөө эхлье
-
Зочин (January 23, 2015 11:37:19 pm )
Тийм л мундаг юм бол чи энэ эмэгтэй шиг утсаа бичээд л наад үгээ хэлчихээч дээ
-
-
Zochin (January 22, 2015 1:27:40 pm )
Enkhtsengel ugaasaa uudgui novshiin hulgaich.
-
зочин (January 22, 2015 1:35:04 pm )
олон жил бугширсан байдлыг өөрчлөхөд буруу зүйл байхгүй шүү дээ. Өөрөө тийм л хүн биз дээ. Шинэ хүн шинэ арга барилаар ажиллахад болдоггүй юм уу. Шалгалтандаа тэнцээгүй юм билээ.
-
Зочин (January 23, 2015 5:57:03 pm )
Утсаа өгөөч
-
-
Тунгалаг (January 22, 2015 3:18:23 pm )
Энэ адил хохирсон хүн олон байгаа.Олон жил ажилсан дадлага туршлагатай чадалтай мэргэжилийн олон хүн ажилгүй болсон нь үнэн.Улсад 20 гаруй жил ажиллахдаа ямар ч намын харъяалалгүй мөрийн ажлаа сайн хийж яваа хүнийг худлаа сонгон шалгарулалт нэрийн дор ажлаас гаргасан.Оронд нь томилогдсон хүмүүс гэж мэргэжлийн бус,мэргэжлийн байсан ч мэргэжлээрээ ажилаагүй ,дадлага туршлагагүй зэрэг хүмүүсийг эсвэл АН-н нэр бүхий хүмүүсийг томилсон нь олны нүдэн дээр илт байгаа.Сүүлийн 2 жилд томилогдсон хүмүүс бол дандаа тийм хүмүүс байгаа.захирлын саналыг дэмжиж байна.Энэ дашрамд Баянгол дүүргийн боловсролын байгууллага бол тэр чигээрээ Эрдэнэийн хүмүүс.Нэгэн жишээ баримттайн хэлийл даа. БГД-47 цэцэрлэгийн эрхлэгчийн оронд математикийн багш томилсон,157-р цэцэрлэгийн эрхлэгчийн оронд нягтлан мэрэгжилтэй хүн томилсон,89-р цэцэрлэгийн эрхлэгчийн оронд бага ангийн багш зэргийг томилсон баримтууд олон байгаа шүү.
-
zochin (January 22, 2015 4:07:25 pm )
нам дагасан мөнгөтэй хүмүүс дуртай ажлаа авдаг цаг болчихсон байна шүү дээ. муу нь сайн болж сайн нь муу болох цөвүүн цаг иржээ. насаараа энд тэнд сургуулийн захирал хийж өдөр шөнөгүй зүтгэсэн олон хүн зүгээр л ажлаасаа халагдсан шүү дээ. тэр дунд мэдээж үнэхээр солих ёстой хүмүүс байсныг үгүйсгэхгүй. харин оронд нь ажлаа мэддэг захирал хийхээр хүмүүсийг тавьсан бол яах ч аргагүй. даанч тэгээгүй дандаа сонгуульд гүйсэн арын хаалгатай нөхдүүдийг тавьсан даа. Боловсролын салбар гэлтгүй хаа сайгүй танил талаа хайсан хүмүүс л байна. Төрийн албанд орох итгэл алдарч байна шүү. Хичнээн төрд зүтгээд зүгээр л нэг өдөр халагдана ш дээ тэгэхээр хүмүүс холыг харахгүй ажлаа хийхгүй харин байгаа хугацаандаа юу хийвэл ашигтай вэ дээр вэ гэж бодох нөхцлийг бүрдүүлж байна гэж бодож байна.
-
зочин (January 22, 2015 4:08:36 pm )
харин тийм ээ,танай дүүг хийчихлээ,манай дүүг яасан бэ мэтээр боловсролын газраар байнга яригддаг л асуудал
-
zochin (January 22, 2015 4:12:25 pm )
Хүмүүсийн итгэл найдварыг хугалж байгаа нь хамгийн хор болж байна даа. Дандаа сэтгэлгүй хүмүүс сайд дарга болдог юм байх даа. Хамгийн чухал тэргүүний зүйл бол ЭРҮҮЛ МЭНД бас БОЛОВСРОЛ. Юутай ч байгаад өвчтэй бол ямар хэрэгтэй юм бэ. Утаа эмнэлэгээ сайжруулахгүй байж нээх хэрэгтэй хэрэггүй юманд мөнгө үрэхийг яанаа. цэцэг хогны уут ч гэх шиг
-
sanal (January 22, 2015 5:20:48 pm )
shinechll hel am zabal dagukdag.batuul dargiig bid demjij baigaa
-
zochin (January 22, 2015 6:07:45 pm )
шинэчлэл гэж болохгүй муугаа засахыг хэлж байгаа болохоос бүгдийг шинээр хий гэсэн үг биш байхаа. Авахаа авч гээхээ гээх байхдаа. Хэл ам ч дагуулах нь ч дагуулна санал нэг байна.
-
-
hun (January 23, 2015 12:38:55 am )
naad hudalc bat uul chin nohoi hutssan chinee sonsohgui uuruu huugiinhee kompaniar hogiin ogoon uutnii beznis hiigeed uhaanaa aldchihsan bgaa dalan hudalch sh dee tegeed ter olon tuslahuud ni bugd uuriinh ni ymar negen holbootonguud sh dee bat uuld helheer busgui min uuland ochiod salhind helvel duuriagaad tsuuraitaj magadgui hu
-
зочин (January 23, 2015 8:14:57 am )
2-Р сургуулийн захирал нам дамжсан янхан Цэнгэлмаагийн дарамтаар олигтой багш нар нь үхэж, сургууль дээр нь хүүхэд боож үхэж, ажилчид нь нэгнээ алж, энэ сургууль цус үнэртсэн муухай газар боллоо. Энэ хармөрт атгаг шулмасаа зайлуулаач. Цөхөрч гүйцлээ.
-
Зочин (January 23, 2015 9:57:09 am )
энэ зөв асуудал наад хоёр чинь элгиин баагиинууд энхцэнгэл өрөөндөө дуудаад та ажилаа өг таны ажилииг ав гэж намаиг орлогч бологсон гээдл манаи наизын эхнэриин ажилииг өрөөнд нь ороод булаагаад авсан. нүднии булаи.оронд нь гудамжнии баагии аваачаадл тавьсан гэсэн.ер нь бол хуулиндаа сүүлиин гурван жил төриин алба хашсан хүнииг тавих ёстои юм билээ.хуулиин зөвлөх уугнаа гээд нэг эргүи мал яаж эд нарт мэдлэгтэи хүн олдохов дээ хөөрхии таарсан таар шуудаинууд.
-
Anonymous (January 23, 2015 11:55:10 am )
Намууд ингэж л ард түнийг хооронд хэрэлдүүлж,араар нь олж ирснийг нь цохиж суудаг юм.Нэр дуридагдаад байгаа новшнуудаа Үүл зайлуулбал нэр хүнд нь өснө дөө.Ер нь энэ асуудалд БСШУЯам, улсын хяналтын газар хамтран шалгах хэрэгтэй.Ийм байдал эцэстээ намаараа талцан зодолдохоход бэлэн болоод байгаа шүү.Бидэнд намгүй зөв эвлэрэл,үгүй гэвэл зэвсэглэх хоёр л тулаад байна . Ухаарцагаа Монголчууд аа?
-
санал (January 23, 2015 2:24:26 pm )
Тунгалагыг дэмжиж байна. ЧД-ийн 56-р цэцэрлэгийн эрхлэгчээр ирсэн мануухай Б.Нарантуяа нь туслах багшаар ажиллаж байгаад нам дагаж гүйж, Ц.Отгонобаганад багагүй хэмжээний мөнгө өгч энэ албан тушаалд суусан боловсролгүй, ёс зүйгүй, хувийн соёлгүй нэгэн байна. Ийм л хүмүүсийг боловсролын салбарт шургуулсан нь ардчиллыг гутамшиг болж байна. Увайгүй Ц.Отгонбагана тэргүүтнийг Үүл дарга хариуцлага тооцож, зайлуулж ардчилалд баярлах байна.
-
зочин (January 23, 2015 4:01:50 pm )
Наад Нарааг чинь сурагч байхаас нь мэднэ ухвал мөн ч хөгийн юм гарна Эмээлийнхээ бүтэн дээр салсан нь дээр дэ, Нараа минь.Чи зохихгүй газар чадахгүй юмаар оролдож хэрэггүй.Мөрөөрөө……….Дээрээс унахад их л шалбарана да босохгүй болтлоо бэртэж ч мэднэ. Өөрөө мэд дээ.
-
дорж (January 23, 2015 4:57:47 pm )
яг үнэн байна
-
САНАЛ ХҮСЭЛТ (January 24, 2015 9:22:06 pm )
чингэлтэйн 61-н захирал мөнхчимэг гэж дураараа халж сольдог архичин захирал байна жил бүрл өөрт таалагдаагүй багш менежер ажилтнуудаа халдаг менежерээ л гэхэд бараг жил бүр халдаг зантай зуршилтай одоо сая бас халаад зар тавьсанл байгаа энэ хүнийг өөрийгнь халж хүн халахад яадгийг үзүүлээч баганаа даргаа ман намынл хүн шүүдээ дээрнь энэ удаан ажилласан захирлуудад сонгон шалгаруулж байгаа бол маш зөвөө 61д шалгалт оруулаачээ батүүл даргаа
31 Comments