antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2015 4 comments

Элчин сайд нарыг эргүүлэн татах, томилох саналыг өргөн мэдүүллээ

нийтлэсэн Admin

gjУИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Б.Тогтохбуян Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох саналыг өргөн мэдүүллээ.Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Лодойдамбын Галбадрахыг, Бүгд Найрамдах Сингапур Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрийн Лхагвадоржийг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Цэдэндамбын Батбаярыг, Бүгд Найрамдах Энэтхэг Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Гончигийн Ганболдыг, Арабын Бүгд Найрамдах Египет Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Чулууны Баярмөнхийг, Австрали Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Батлайн Чулуунхүүг, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нэмэхийн Батааг, Тайландын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төмөрхүлгийн Төгсбилгүүнийг, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Сүхээгийн Сүхболд нарыг тус тус томилох саналыг зөвшилцөхөөр өргөн мэдүүлэв.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Anonymous (January 21, 2015 8:36:52 pm )

    cсэрүүлэг билүү иэг тэнэг сонины эрхлэгч байсан баярмөнх мөн үү. аж ахуйн дарга нтр хийгээд байсан эргүү ац

  • Anonymous (January 21, 2015 11:35:53 pm )

    mun mun

  • zochin (January 21, 2015 11:36:31 pm )

    munuusuu mun

  • Зочин (January 22, 2015 6:44:15 pm )

    хамралд орсон улс хямралаа давах хүртэл зардалаа хэмнэх зорилгоор элчин сайдын яамдаа цөөлдөг байхад манай төр засаг татварын мөнгөөр мөн ч туйлах юм. энэ элчин суулгах оронд монголд туслалцаа үзүүлчих улс даан ч алга МАНАН-2 тэнэгтэхдээ бас хэмжээтэй байгаасай. үнийн хөөрөгдөлд сөхөрсөн иргэдээ бүсийг нь чангалах, өр тавихаас өөр чаддаг юмгүй бололтой. ард түмэндээ сэтгэлгүй төр засгаас салдаг заяа байдаг болов уу?

antalya rent a car