antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 21, 2015 3 comments

Монгол Улсын Ерөнхийлөгч Чех Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзав

нийтлэсэн Admin

ebiuulzaltБүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгч Милош Земаны урилгаар төрийн айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхий сайд Бохуслав Соботкаг хүлээн авч уулзав. Уулзалтад монголын талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Чех Улсад суугаа Элчин сайд Д.Зүмбэрэллхам, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр тэргүүтэй төлөөлөгчид

Чехийн талаас Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд И.Гроллова, Гадаад хэргийн дэд сайд М.Тлапа, Батлан хамгаалахын дэд сайд Д.Коштовал, Гадаад харилцаа, соёлын газрын дарга Б.Лоудова, Ерөнхий сайдын зөвлөх Я.Новотний зэрэг албаны хүмүүс байлцлаа.

Уулзалтын үеэр Бохуслав Соботка Монгол Улсын өнгөрсөн 25 жилийн ололт, амжилтыг юуны өмнө дурдахыг хүсч байна. Танай улс эдийн засгийн өөрчлөлтийг амжилттай хийсэнд баяр хүргэе. Энэ ямар хүнд даваа болохыг бид мэдэх тул дахин баяр хүргэмээр байна. Мөн энэ хугацаанд хоёр талын харилцаагаа хадгалж чадсан ололтоо заавал дурдах ёстой гэж бодож байна .

Мөн Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар бид байнгийн мэдээлэлтэй байдаг. Манай хоёр улсын худалдааны өсөлт буурах хандлагатай байна. Энэ айлчлал энэхүү бууралтыг өсгөхөд чухал нөлөөгөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Бүгд Найрамдах Чех Улсад төрийн айлчлал хийж буйдаа баяртай байна. Чех Улс бол Монгол Улсын хамгийн дотны, уламжлалт харилцаатай, сайн анд, сайн түнш улс. Хоёр талын харилцааны гүн, бат бөх суурийг бидний  ахмад үе тавьж өгсөн. 2015 онд хоёр улс хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой тохиож байна. Эл ойгоор харилцаа, хамтын ажиллагааныхаа ололт, амжилтыг дүгнэж, цаашдын хамтын ажиллагаагаа төлөвлөх боломжтой.

Манай харилцааны нэг онцлог бол бид ижил үнэт зүйлстэй төдийгүй ардчилсан хувьсгалыг бид энхийн замаар хийсэн онцлогтой. Монгол Улсад 1989 оны 12 дугаар сарын 20-нд анхны арчиллын төлөөх цуглаан болж байсан. Энэ жил Монгол Улсад анхны чөлөөт, ардчилсан сонгууль болсны 25 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ ойн жил Чех Улсын Ерөнхий сайдтай уулзаж буйдаа баяртай байна.

Монгол далайд гарцгүй орон. Хоёр хөрштэйгөө дамжин өнгөрөх тээврийн чиглэлд хамтран ажиллаж байгаа нь гурав дахь хөршид мөн эдийн засгийн хамтын ажиллагааны шинэ боломж гэж харж байгаа.

Бүгд Найрамдах Чех Улсын Ерөнхийлөгчтэй уулзах үеэр бидэнд  Чехийн 40 орчим компанийн жагсаалтыг өгсөн. Манай талаас анхааралтай судлан хамтарч ажиллахад бэлэн байна. Мөн Монгол Чехийн бизнес форум тодорхой үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гэлээ.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Irgen (January 26, 2015 10:04:01 pm )

    Chi odoo bolildoo huzuigui luibarchin mie

  • Irgen (January 26, 2015 10:22:50 pm )

    Taatiisan hulgaich. Harahaar l nud horsood baih ym .

  • Irgen (February 09, 2015 12:02:55 am )

    Chi iish tiishee teneed enhbayr shig achigdahguin tuld daraagiin nuhee maltaad mgloor hujaa duuurleee chi iim bodlog barj bgaa bizdeee chi ur udmaaraa mgld urtei hulgaachaaa

antalya rent a car