Шар айргийг согтууруулах ундаа, их уухаар гүзээ сууна гэх мэтчилэн хүмүүс татгалзах нь цөөнгүй. Гэхдээ зөв хэрэглэж чадвал шар айрганд давуу тал олон бий. Бүр XVIII, XIX зууны үед иэхнх эмийг шар айргаар даруулан уухыг зөвлөдөг байсан аж.
Мөн Мюнхений институт пивог судлаж үзээд нэг литр шүүгээгүй шар айраг нэг литр сүүнээс 10 дахин ашигтай болохыг баталсан байна.
-Германд шүүгээгүй, дрожж дээр нь хөвсөн пивог “Hefe Weizen” (улаан буудайн дрожж) гэж нэрлэдэг. Энэ төрлийн пиво В аминдэмээр баялаг учраас уусан хүний нүдэн дээр хэзээ ч өвдөг гардаггүй бөгөөд арьс нь сэргэдэг гэнэ.
-Японы эрдэмтэд байнга пиво хэрэглэвэл хорт хавдраар өвчлөх эрсдэл 2-3 дахин буурдаг болохыг тогтоожээ.
-Өлөн элгэн дээрээ нэг аяга пиво уух нь ходоодны илүүдэл шүүсийг арилгадаг. Иймээс пиво нь ходоодны үрэвслийн үед хамгийн ашигтай.
-Пиво нь бие махбодоос хөнгөн цагааны давсыг ялгаруулж гаргадаг. Үүнээс өөр ямар ч шингэн ийм чадвар байдаггүй болохыг судалгаагаар баталжээ.
-Пивотой усанд орвол хөлс ялгаралтын хэмжээ хэвийн болно. Хэрвээ таны хөлс маш ихээр гарч байвал бүлээн усанд нэг шил пиво хийгээд хэсэг хэвтээд үзээрэй.
-Пивотой маск, тос нь үрчлээг тэнийлгэхэд тустай. Та өндөгний шарыг бага зэргийн пивотой хольж, нүүрэндээ түрхээд үзээрэй. Үр дүн нь тун удахгүй мэдрэгдэнэ шүү.
-Шинэхэн пивоны хөөс үрчлээг арилгадаг. Пивоны маск тослог арьсанд маш өндөр үр дүнтэй. Энэ нь арьсны уян хатан байдлыг нэмэгдүүлж, цусны эргэлтийг сайжруулан, тос ялгаралтыг багасгаж, арьсны нүх сүвийг багасгадаг байна.
-Ханиадыг пивоор эмчилж болно. Нэг халбага зөгийн балыг нэг аяга халуун пивонд хийгээд уувал ханиад тэр дороо намдана.
-Үсний хэлбэрээ удаан хадгалахын тулд пиво түрхэж болно. Хэрвээ пивог үсэндээ түрхээд хэсэг хугацаанд байлгавал үс гялалзаж, уян хатан болж. унах нь багасдаг.
-Чехүүд бөөрний өвчнөөр өвчлөх нь харьцангуй бага байдаг гэнэ. Учир нь тэдний уудаг пиво бөөрний чулууг устгадаг байна.
-Пиво бие махбод дахь бодисын солилцоог идэвхжүүлж, эсийг залуужуулдаг. Туршлагаас үзэхэд пивог тодорхой хэмжээгээр тогтмол хэрэглэдэг хүмүүс огт хэрэглэдэггүй хүмүүсээс харьцангуй хожуу өтөлдөг гэнэ.
-Өдөрт ойролцоогоор нэг аяга пиво хэрэглэх нь зүрх судасны өвчний эрсдлийг бууруулж, бөөрөнд чулуу үүсэхээс сэргийлж, биеийн эсэргүүцлийг сайжруулдаг болохыг Чех, Германы эрдэмтэд тогтоожээ.
Холбоотой мэдээ
-
зочин (January 21, 2015 8:24:28 am )
энэ үнэн үү пивог дэндүү суртчилж байгаа юм бишүү
-
Зочин (January 21, 2015 11:25:21 am )
үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ дэндүү гоёоор сурталчлах юмаа. Одоо хүүхэнүүдийг пивод оруулах нь л дээ
-
Anonymous (January 02, 2017 6:02:14 pm )
Үнэн байж мэдэх л юм. Чехүүд бол өдөр болгон л хөгшин залуугүй ууж байдаг.асуухаар эрүүл мэндэд сайншд гэхийн бна лээ
3 Comments