АН-ын Үндэсний зөвлөлдөх хорооны 46 суудлын төлөө нөхөн сонгууль зарлаад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Завхан, Дундговь, Өмнөговь, Ховд, Дорнод зэрэг аймаг намын хорооны хурлаа хийж Үндэсний зөвлөлдөх хорооны гишүүдээ сонгожээ.
Завхан аймгийн тухайд намын хорооны хурлаа хийж ҮЗХ-ны гишүүнээс сонгохоос гадна энэ хурлаараа намын даргаараа УИХ-ын гишүүн Я.Санжмятавыг сонгосон байна. Намын даргаар ажиллаж байсан З.Нарантуяа нь төрийн албанд шилжин ажиллах болсонтой холбогдуулан намын гишүүн, намын даргын ажлаасаа түдгэлзээд байсан юм.
ҮЗХ-ны гишүүдээр сонгогдсон хүмүүсийн нэрс | ||||
Аймгийн нэр | Суудлын тоо | Нэр дэвшигчдийн тоо | Сонгогдсон гишүүд | Хурал болсон огноо |
Хөвсгөл | 4 | 12 | П.Отгон-ОчирН.Хуягбаатар
Ч.Батцогт Г.Мөнгөнхуяг |
2015-01-18 |
Говь-Алтай | 3 | 5 | О.АмгаланбаатарА.Дэлгэржаргал
Х.Болормаа |
2015-01-18 |
Архангай | 1 | 4 | М.Батжаргал | 2015-01-18 |
Завхан | 3 | 12 | П.ЧандманьЛ.Даваасүрэн
С.Алтанцэцэг |
2015-01-18 |
Дундговь | 1 | 2 | Б.Наранхүү | 2015-01-18 |
Өмнөговь | 1 | 2 | Б.Цэвээн | 2015-01-18 |
Ховд | 2 | 5 | Б.ЦэвээнравданШ.Адьшаа | 2015-01-17 |
Дорнод | 4 | 8 | Б.МөнхцэцэгД.Цэрэнчимэг
Д.Оросоо А.Эрдэнэцогт |
2015-01-18 |
Холбоотой мэдээ
-
zulaa (January 20, 2015 4:25:26 pm )
setgel neg l taagui bolson. ardchilald itgex itgel unemshil mini ugui bolson. Xuuchin MAN-g uguisgedeg baisan zag sayxan. Unuudur mini oilgolt shal uur bolloo gej
-
Anonymous (January 21, 2015 11:44:59 am )
ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧАД ЭРХ МЭДЛИЙН ОРГОЛРУУ МАЦАЖ БАЙНА
2 Comments