antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2015 13 comments

“Монгол өлсөх учиргүй” /нэвтрүүлэг/

нийтлэсэн Admin

javhlnМанай улс эдийн засгийн хямралд орж олон айл өрх, настан буурлууд, бяцхан хүүхдүүд өлсөж зовж байгаа нь нууц биш. Гэвч төр засгаас ард иргэдийнхээ төлөө олигтой хийсэн зүйлгүй хэрнээ ард иргэдээ мөлжиж, хоослохоос цаашгүй байгаа нь эмгэнэлэтэй. Яг үнэндээ Монголчууд бидний амьдрал баян, ядуу хоёр хуваагдсан байгаа нь үнэн. Энгийн амьдралаас хол тасарсан өлсөж, гундаж, ядарч үзээгүй төрийн эрхэмүүд тэдний гэр бүлийн тансаг хэрэглээ, хогийн цэгээс амьдралаа залгуулж өнөө маргаашаа аргацааж амьдарч байгаа энэ хоёрын амьдралын ялгаа дэндүү хол…

Энэ бүх хэцүү цаг үеийг төр засаг зүгээр л харж суусаар өдийг хүрлээ. Тэдний хийж чадаагүй, хийхийг хүсэхгүй байгаа ажлыг МУГЖ С.Жавхлан хийж байгаа нь олон түмний хайр хүндэтгэлийг хүлээж байна. эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ хэцүү цаг үед “Шинэ жилээс татгалзаж” нэгэндээ дэм болохыг уриалж тоглолт хийсэн. Түүний ард түмэндээ зориулсан “Монгол өлсөх учиргүй” нэртэй халуун сэтгэлийн хандивийн тоглолт олон түмнийг бахархуулж, омогшуулсан билээ. Энэхүү тоглолтынхоо бүх орлогыг Увс аймгийн ядуу амьдарч байгаа ард иргэддээ зориулж өлмөн зэлмүүн байгаа өрхүүдэд мах гурил хүнсний хэрэгцээг нь хангаж өгсөн.

Мөн хувьсгалт тэмцлийн тоглолтынхоо орлогоос 12 сарын 29-ний өдөр буюу Монголчууд Үндэсний эрх чөлөөгөө сэргээн мандуулсаны 103 жилийн тэмдэглэлт өдрөөр Цагаан давааны хогын цэг дээр ажиллаж байгаа 200-300 иргэд хүүхдүүдэд Монгол үхрийн сүү бэлэглэж тэдний ахуй амьдралтай танилцсан юм.  МУГЖ С.Жавхланг Цагаан давааны хогийн цэгийн иргэд их таатай хүлээж авсан бөгөөд түүний ард иргэдээ гэсэн халуун сэтгэлийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Эдгээр иргэдээр улстөрийн шоу хийдэг “гүзээ нь сунаж, хахаж цадахаа” мэдэхгүй төрийнхөнөөс илүү бодитой үйл хэрэг хийж байгаад нь дахин дахин талархаж байв. Үүгээр ч зогсохгүй МУГЖ С.Жавхлангий гэргий дуучин Г.Эрдэнэчимэг Архангай аймгийн хагас, бүтэн өнчин, нэн ядуу, хөгжлийн бэрхшээлтэй 200 хүүхдүүдэд зориулж “Хангайн багачууд” сүлд модны баярыг зохион байгуулж Монголдоо үйлдвэрлэсэн бүтээгхүүнээс бүрдсэн бэлэг бэлэглэсэн юм.

Манай улсад хэрэгтэй хэрэггүй тэмдэглэлт баярууд их зохиогдох болсон. Үүнийг ч төрийн болон төрийн бус байгууллагууд тэмдэглэж мөнгө төсөвөө найр цэнгээнд гамгүй үрдэг нь үнэн. Тэгвэл төрд байгаа “хулгайч хуйвалдагчид” албан газар аж ахуйн нэгжүүдийг энэ захгүй найрынхаа идэж уудаг зардлаараа хоолгүй өлсөж байгаа настан хүүхдүүдэд тараахыг шаардаж уриалсаар олон түмнийг багагүй баярлуулсан юм.

“Монгол өлсөх учиргүй” нэвтрүүлгийг үзээд та бүхэн нэгийг бодож хоёрыг тунгаагаарай.


Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • зочинтон (January 19, 2015 6:48:45 pm )

    зөв

  • зочин (January 19, 2015 11:14:11 pm )

    маш зөв сайхан нэвтрүүлэг байна.жавхланг дэмжиж байна.шударга үнэний төлөө тэмцэл ялах болноо

  • mongol hvn (January 20, 2015 1:54:53 am )

    chi shvv javhlaan ene hujaa elbegdorjiig zailuulmaar bn

  • 1958.mn (January 20, 2015 8:51:44 am )

    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

  • baasan (January 20, 2015 9:34:56 am )

    zuwuu demjij bna bid taiwan zamaar 2016oni songuulig esregeerni ergvvlex xeregtei zorig shig xvn mongold dutaj bga

  • zocnin (January 20, 2015 11:43:48 am )

    zow bodoltoi uhaantai zalyy .. zalyyc maani jawhlan shig bgaasai

  • ouyn (January 20, 2015 1:24:26 pm )

    heleh yg algaa mundag mundag

  • unshigch (January 20, 2015 5:38:42 pm )

    Сайхан нэвтрүүлэг болжээ. Үзээд үнэхээр сэтгэл хөдлөөд бүүр нулимс унагалаа шүү. дүү нартаа ажлын өндөр амжилт хүсье

  • mendee mend (January 20, 2015 7:17:29 pm )

    Mongol eh oron ard tumniihee tuluu gesen ene aguu setgeliig mash iheer demjij b.na. Uils buhen chini setgelchilen buteg.

  • монгол (January 21, 2015 4:57:28 am )

    зев юм хийж байна бурэн дэмжиж байна сэтгэл сэргэж байна ариун уйлс нь дээшээ еедее байг

  • Zochin (January 21, 2015 3:11:04 pm )

    demjij bn tom zuil jijigees eheldeg uneheer setgel gargaj bn amjilt husii mongold iim hun olon bsn ch boloosoi

  • a woman (January 22, 2015 2:25:06 am )

    Ganz daishin ganzaardaxgui gej…. Jawxlan mash zöb jum yarish bna. Niigemee öörshlöx zag bolson shuu. Chamaig demshix xun olon baigaa, tanai ger buliinxend az jargal xusie. Setguulsh naraa ene ingesen, ter tegsen gej xob yarish yabaxaar ene niigemd baigaa boloxgui butexgui asuudlaar bishmeer jum daa.Saixan nebtruuleg bolson bna, araish dee 3 say xun shuudee….
    zarim n yagaad ingeed xagartalaa bayan bolood baidag jum be? Oilgoxgui bna.

  • irgen ehner hvvhdvvdin hamt (January 23, 2015 12:17:57 pm )

    demjij bn zow jagsaal hiivel ochij oroltsono

antalya rent a car