antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2015 4 comments

Ч.Хүрэлбаатар: Юу хийхээ мэдэхгүй атлаа “зээл авъя” гэж болохгүй

нийтлэсэн Admin

1398839712_screen-shot-2014-04-30-at-2.47.25-pmУИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатартай цаг үөийн асуудлаар цөөн хором ярилцлаа.

-УИХ-ын гишүүд өрийн босгыг нэмэхийг ДЭМЖЛЭЭ. Хэдийгээр танай бүлэг өмнө нь Засгийн газраас оруулж ирсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг дэмжихгүй унагасан Засгийн газраас дахиж оруулж ирсэн. Үнэхээр өр нэмэхгүйгээр эдийн засгийн хүндрэлээс гарах аргагүй болсон хэрэг үү?

-Эдийн засгийн хямрал, хүндрэлтэй байдлыг давж гарч байсан туршлага манай улсад бий. 2008-2009 оны дэлхийн эдийн засгийн хямралын үед Монголын Засгийн гаэар холбогдох арга хэмжээг авч байсан. Тэр нь нэгдүгээрт, төсвийн бодлогоо нэлээд хатууруулсан, Өөрөөр хэлбэл, төсвийн үр ашиггүй зардлыг багагүй танасан. Ялангуяа Засгийн газрын үйл ажиллагаанаас захиргааны зардлыг 25 орчим хувиар хассан байдаг. Харин ам.долларын эрэлтийг бий болгодог хөрөнгө оруулалтын болон урсгал зардлыг нэлээд их хэмжээгээр танасан юм. Ингээд төсвийнхөө алдагдлыг их хэмжээгээр бууруулснаас гадна мөнгөний бодлогоо ч чангаруулсан.

Тэр үөд ам.долларын ханш 1300-1690 болтлоо өссөн байдаг. Харин тэр үөд Монголбанк нэг өдрийн дотор бодлогын хүүгээ дөрвөн функтээр нэмж байлаа. Мөн Оюутолгой төслийн ажлыг эрчимжүүлж, гэрээ хэлэлцээр хийж эхэлсэн, Цаашлаад ард иргэд банкнаас хадгаламжаа татаж эхэлсэн учраас бүх хадгаламжид төр даатгал гаргаж байсан юм. Энэ мэтчилэн цогц арга хэмжээг авч байж хямралыг давж байлаа.

Мөн тэр үөд Олон улсын валютын сантай ярилцаж байгаад Стэнд бай буюу их хэмжээний ам.долларын зээлийг хүү багатайгаар авч, Засгийн газар амлалт өгсөн, Тэгэхээр энэ мэт цогц бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй болохоос аль нэгийг нь салгаж аваад түүнийгээ дөвийлгөж яриад байх нь бодлогын гажуудлыг үүсгээд байгаа юм. Тиймээс энэ хямралаас гарахын тулд тодорхой ажлын хэсэг гаргах нь зүйтэй гэж манай бүлэг үзсэн.

-Гэхдээ бодлогын хүү өсөхөөр дагаад зээлийн хүү өсч таарна. Энэ нь аж ахуйн нэгжүүдэд хүндээр тусч мэдэх эрсдэлтэй юм биш үү?

-Өнгөрсөн хугацаанд яг наад тайлбарыг чинь л ярьж ирлээ шүү дээ. Үүнийг ярьж эхлэхэд ам.долларын ханш 1350 байсан. Харин өнөөдөр 1960-д хүрлээ. Өөрөөр хэлбэл, ам.долларынхаа ханшийг 50-60 хувиар унагаах уу, эсвэл дараа нь үүгээрээ бараа бүтээгдэхүүний үнийг 40-50 хувиар өсгөх үү. Эсвэл бодлогын хүүгээ 1-2 хувиар нэмээд ам.долларынхаа ханшийг барих уу гэдэг сонголт л байгаа юм. Тэгэхээр миний харж байгаагаар Монголбанк бодлогын хүүгээ нэмэхээс өөр арга байхгүй.

-Өрийг нэмэх эсэхэд намууд хоорондоо эв зүйгээ ололцохгүй, нэг тийшээ харж чадахгүй байгаагийн гол учир нь юундаа байна вэ?

-Үүн дээр хэлэлцүүлэг нь өрөөсөө байгаа онохгүй байна. Яагаад гэвэл эдийн засаг хүндрэлтэй байна, байдал хэцүү байна гэж байгаа мөртлөө яг хямралаас гарах бодлогын арга хэмжээнүүдээ ярилцахгүй байна шүүдээ.Төсөв, мөнгөний бодлогоо яах юм, бүтцийн өөрчлөлтийн бодлогоо хэрхэн шийдэх юм гээд хямралаас гарах эдийн засгийн бодлогын арга хэмжээнүүдээ багцаар нь ярихгүйгээр өр нэмнэ гээд байгаа юм. Гэтэл юу хийхээ мэдэхгүйгээр “Өр нэмнэ” гэхээр хэн ч эсэргүүцэж таарна биз дээ. Арилжааны банкинд очоод зээл авъя гээд байдаг.

Та яг юу хийх юм бэ гэхээр “Юу ч гэсэн зээлээ авчихъя, дараа нь бодож байгаад нэг юм хийнэ ээ” гэвэл банк зээл өгөхгүй биз дээ. Ийм л юм болоод байгаа юм. Тиймээс эхний ээлжинд хямралаас гарах төлөвлөгөөгөө аваад ир, үнэхээр эдийн засгийг хямралаас аваад гарчих төлөвлөгөө байвал асуудлыг ярихад нээлттэй шүү дээ. Асуудлын гол нь ийм л байгаа юм. Харин МАН зөрүүд хүүхэд шиг буруу хараад байгаа зүйл байхгүй гэдгийг хэлмээр байна.

М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • rlam (January 19, 2015 12:07:56 pm )

    tender Hurelbaatar ih bayjsan hund muu um hiideg gej olon hunees sonsloo muu daa huu min

  • bnaa (January 20, 2015 2:07:56 am )

    ih hurliin gishuudee or nemj avahgui geer busee changalaad ter eh oron ard tumnii baylagiig huvdaa ashig bolgon hurtej baigaa ashig sonirhol erh medliin ovchinoor ovchilson humuus bugd ulsad ter baylagaa butsaaj ogood ter baylagaa eh oroniihoo ene ih or zeelnees garahad hereglevel bid ornoos salah yum bish uu huuli busaar olson orlogo ugaasaa hool bish hor bolnoo saihan bileg or nemeh gej ih ulairch bna uneheer eh orni toloo gesen sanaa mon uu or nemj avahiinhaa orond avdraa uudalah ni deer bishuu ter baylaga mongol ulsiin baylaga bolohoos gadaadiin hedhen humuusiin baylaga bish shuudee bid eznii ysoor handaj ezen ni ed baylagaa medeh tsag bolood bna

  • bnaa (January 20, 2015 2:09:18 am )

    man namiihan or nemehiig demjihgui gesen yah gej bnaa uul uurhaigaa bugdiig uls ooroo omchilj avah heregtei

  • bnaa (January 20, 2015 2:20:03 am )

    huulia oorchilno gej yrij baigaa humuus huulia guil golgoh gej ulairch bna ter huuliig chini 76 gishuun meddeg asuudal bishee mongol ulsad naad huuli sanaachilj gargaj baisan uy uyin medlegtei chadvartai ahmaduud erdemten sudlaachid olon bii ter humuusiig oroltsuulj mash nuhatstai shiid gargahgui bol ih hurliin zarim neg gishuud shig huraldaa suulgui baij baigaad neg ireed l hen negniihee erh ashigt niitsuulsen huuli sanaachilj bushuuhan batluulah geed ulaidag hen negen ni baihguinhee ornoos konop dardag ichih bulchirhaigui humuus tord baigaa shuu

antalya rent a car