antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 19, 2015 3 comments

“Саусгоби сэндс”-ийн удирдлагууд 35 тэрбумын татвараас зайлсхийжээ

нийтлэсэн Admin

1421380138_screen-shot-2015-01-16-at-12.18.15-pm“Саусгоби сэндс” компанийн захирал Жастин Кабла нарын гурван хүнийг их хэмжээний татвараас зайлсхийсэн хэргээр буруутган хэргийг прокуророос шүүхэд шилжүүлжээ. Тодруулбал, Дүүргийн Эрүүгийн анхан шатны хоёрдугаар шүүхэд шилжүүлээд байгаа юм байна. Харин шүүхээс хурлын товыг зарлаагүй байгаа аж. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээлэл хийлээ. Мэдээлэлдээ, “Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг 35 орчим тэрбум төгрөгийг татвараас зайлсхийсэн болохыг мөрдөн байцаалтын явцад илрүүлсэн гэдгээ мэдэгдлээ. Мөн  энэхүү хэрэг нь учруулсан хохирлын хэмжээгээр нэгдүгээрт бичигдэх хэмжээний хэрэг юм байна. Түүнчлэн “Саусгоби сэндс“ ХХК-ийн Үл хөдлөх хөрөнгө болон Хаан, Голомт, Худалдаа Хөгжлийн банкин дахь дансуудыг битүүмжилжээ. Уг хэрэгт “Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком ЖР, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыг шүүгдэгчээр татсан байна.

Мөн уг хэрэгт АМГ-ын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг нарт холбогдуулан эрүүгийн хуулийн тусгай ангийн 264 дүгээр зүйлийн 264.2 дахь хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байжээ. Хэргийг шалгах явцад, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 166 дугаар зүйлийн 166.2, 166 дугаар зүйлийн 166.3, 269.1 дэх хэсэгт зааснаар Д.Батхуягийн хэргийг тусгаарлажээ.

Хэргийг сануулбал, Хэргийг сануулбал, Жастин Капла нь “Саусгоби сэндс” ХХК-ний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажукомтай бүлэглэн компанийн  2011 оны санхүүгийн тайлан тэнцлийг гаргахдаа Татварын хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн байна. Тодруулбал, татвар ногдох орлогын зардлын тоо хэмжээг зориуд нэмж, татвар ногдох орлогыг зориуд бууруулан 90 тэрбум төгрөгийн орлогод ногдох 17 тэрбум төгрөгийн буюу онц их хэмжээний татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт зохион байгуулагчаар оролцсон гэж үзжээ. Мөн энэ хэрэгт “ Саусгоби сэндс “ ХХК-д санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Хиларион В.Кажуком ЖР нь санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан , одоо Канад Улсын “ Монголиа Минералс “ ХХК-д хянагчийн албан тушаал хашдаг Кристобэл Ж.Дэвид нар мөн бүлэглэн 17 орчим тэрбумын татвараас зайлхийсэн болох нь тогтоогджээ.

Тиймээс “Саусгоби сэндс”-ийн удирдлагуудыг гадагш явахыг хориглоод байна.

Б.Золбоо


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Anonymous (January 19, 2015 10:45:56 am )

    ene zurag ni curt church zurag bn daa hooy

  • Иргэн (January 20, 2015 9:13:40 pm )

    Олон улсын уул уурхайн эрх зүйн дагуу ашигт малтмалын ордыг ашиглах гэрээний үндсэн 3 төрөл байна. Үүнд: 1-рт, Роялти (роялти авна гэдэг нь мөн чанартаа ашигт малтмалын ордыг үнэлж, үнийг нь хөрөнгө оруулагчаас сар бүр суутган авах үйл ажиллагаа юм) болон татварт үндэслэгдсэн концессын гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаж борлуулалтаа хийгээд төрд асар өндөр хэмжээний роялти болон татвар төлөх гэрээ юм), 2-рт, Бүтээгдэхүүн хуваах гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах, олборлолт хийх бүх зардлыг гаргаад олборлосон бүтээгдэхүүнээ хөрөнгө оруулагч, төр хоёр бараг тэнцүү хэмжээгээр хувааж аваад тус тусдаа захиран зарцуулах гэрээ юм), 3-рт, Уурхайн түлхүүр хүлээлгэн өгөх гэрээ (энэ нь гадаадын буюу дотоодын хөрөнгө оруулагч хайгуул хийх, уурхайг барьж байгуулах бүх зардлыг гаргаад бэлэн болсон уурхайг төрийн өмчийн уул уурхайн компанид хүлээлгэн өгөөд гаргасан зардлаа тухайн уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын орлогоос нөхөж авах гэрээ юм). Нэг уурхайд энэ 3 төрлийн гэрээний алийг нь ч хэрэглэхэд улсад орох орлого ойролцоо хэмжээтэй байх зарчмыг баримтладаг байна. Энэ эрх зүй нь дотоодын болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн бүх компанид адил үйлчилдэг байна. Манай ашигт малтмалын хуулийг олон улсын уул уурхайн энэхүү эрх зүйд нийцүүлэн үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Үүнийг УИХ нэн яаралтай хийх хэрэгтэй байна. Ингвэл уул уурхайг тойрсон эцэс төгсгөлгүй маргаан, хардалт, улстөржилт, газрын баялагийг дээрэмдэх үйл ажиллагаа нэг мөр цэгцлэгдэнэ.

  • Иргэн (January 20, 2015 9:14:12 pm )

    Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв (130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг)

antalya rent a car