Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, АНУ-ын Азийн сантай хамтран Загвар хороо төслийг хэрэгжүүлж байна. Энэхүү төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн 16-р хороонд анхны боловсон хогийн цэгийг байгууллаа. Нээлтийн үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын төлөөлөл, АНУ-ын Азийн сангийн Монгол дахь дэд суурин төлөөлөгч, 16-р хорооны Засаг дарга оролцов. Энэхүү хогийн цэгийг хог тээврийн машин техник хүрэх боломжгүй, хог хаягдал ил задгай ихээр үүсдэг газруудад байгуулж байгаа юм. Тус хогийн цэгт иргэд хогоо авчирч хаяхдаа хоёрдогч түүхий эдээ тушаах боломжтойгоос гадна хогийн бункерээс хогны машин хогоо ачихад хялбар байхаар хийжээ. Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар энэхүү хогийн цэгийн ашиглалт, үйлчилгээг хариуцах бөгөөд 24 цагийн турш ажиллах юм. Хоёр дахь боловсон хогийн цэгийг Хан-Уул дүүргийн 13-р хороонд барихаар төлөвлөжээ гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
бүдүүн залуу (January 19, 2015 12:12:03 pm )
энийг хэн хийсэн бэ? яасан айхтар том ажил хийгээ вэ? хэдэн арван саяар бүтээсэн болоо? хэн гэдэг дарга байн байн энэ хогын цэгийн тухай яриад байна вэ? нэг хөгийн юм санаанд орлоо. замын-үүдийн дарга нар гарах тоолонд 1000 төгрөг хурааж нутгийн хөгжилийн сандаа хуримтлуулж байгаад 12 сая төгрөгөөр хилийн наана блокоор айхтар 00 бариулсан байж билээ. тэрийгээ күээ мөн айхтар сурталчилж билээ. манай дарга нарийн сэтгэхүй гэж үнэн хөгийн ядарцан гэхийнмуу аль эсвэл ард түмнийг басамжилан доромжилоод байгаамуу та нар юу гэж бодож байна.
-
д тэмүүжин (January 19, 2015 7:54:29 pm )
тэгвэл хуучин хогийн цэгийг нь яасан бэ?
-
д тэмүүжин (January 19, 2015 7:55:13 pm )
шинэ хогийн цэг дээр хуучин хогийг хаяж болох уу?
-
зөв бичих үү (January 19, 2015 8:04:24 pm )
ОРОС хүүхдийн гутал ,Солонгос хүүхдийн хувцас, Шинэ хогийн цэг ????????
-
Badrald (January 19, 2015 9:39:26 pm )
Badral Menager hiisen bgaazdee, humuus heden km-n zaanaas hogoo bariad iisee alhaj ireed hiih hereguu kkkk ulgeree ulger
5 Comments