antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 18, 2015 4 comments

Зам тээврийн ноцтой ослын улмаас арваад хүн бэртэж, хоёр хүн амиа алдлаа

нийтлэсэн Admin

osolӨчигдөр  өглөө 10:00 цагийн үед  Баянзүрх дүүрэг Улиастайн гүүрэн дээр ноцтой осол гарч 10 гаруй хүн гэмтэж, хоёр хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Налайхаас ирж байсан “Зил-130” ачааны машин, “Стана” маркийн микро автобустай мөргөлдөж, ослын улмаас “Стана” маркийн микро автобусанд сууж явсан 10 гаруй хүн бэртэж, микро автобусны жолооч нь газар дээрээ амиа алджээ. Харин нөгөө хүн нь зорчигч байсан уу үгүй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна. Ослын газарт Яаралтай түргэн тусламж 103-ын гурван машин ирж, гэмтэж бэртсэн иргэдийг эмнэлэг рүү авч явсан байна.

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар микро автобус гүйцэж түрүүлэх үйлдэл хийх гэж байгаад “Зил-130” ачааны машиныг мөргөж осол гаргасан байх магадлалтай байгаа бөгөөд нарийвчилсан шалгалт хийгдсээр байгаа юм байна. Амиа алдсан жолоочийн хувьд 1987 онд төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ. Ослын шалтгааныг тодруулахаар харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс ажиллаж байна.60989-300x200Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • ЗОЧИН (January 18, 2015 8:19:45 pm )

    Амиа алдсан жолоочийн хувьд 1987 онд төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг байжээ…өнчирч үлдсэн хоёр хүүхэд нь яана даа…

  • Anonymous (January 18, 2015 11:34:00 pm )

    yagaad engej xudlaa yum bichdeg yum be yuch xamaagvi bichej xvnii anxaaral tataj baiwal ta nart chuxal yum uu lalruudaa?

  • д тэмүүжин (January 19, 2015 7:34:42 pm )

    микроны жолооч нар ердөөсөө дүрэм мөрдөггүй шүү.

  • bataa (January 19, 2015 8:04:56 pm )

    хайран залуу нас ум мани бад ми хум

antalya rent a car