antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2015 25 comments

Хөлийн цэцийн буруу шийдвэр

нийтлэсэн Admin

Улс, аймгийн алдар цолтой бөхчүүдийн барилдаан Бөхийн өргөөнд болох бүрт ямар нэгэн маргаан дагуулж байдаг. Ихэнхдээ хөлийн цэцийн буруу шийдвэрээс болж бөхчүүд хохирох, хэн нь түрүүлж унасан зэрэг маргаантай барилдаанаас болж үзэгчдийг талцуулах үйлдлүүд гардаг. Ийм үед үзэгчид Бөхийн өргөөнд том дэлгэц тавьж камераар шүүх санал тавьдаг ч Бөхийн холбооноос боломжгүй хэмээн үздэг байна.

Энэ сарын 13-нд болсон Үндсэн хуулийн өдөрт зориулсан барилдаанд “Шороотой бөх түрүүллээ” хэмээн үзэгчид шүүмжилж байна. Учир нь улсын заан Д.Баасандорж, аймгийн арслан Ч.Ганзоригтой барилдахдаа түрүүлээд өвдөг нь хүрчихэж. Гэсэн ч хөлийн цэцийн шийдвэрээр улсын заан Д.Баасандоржийг давсанд тооцов. Ингээд дараагийн давааны бөхчүүдийг давснаар Үндсэн хуулийн өдрөөр улсын заан Д.Баасандорж түрүүлсэн юм. Харин үзэгчид түрүү бөхийг тийм ч таатай хүлээж авсангүй. Элдвээр хэлж, гутаан доромжлох үйлдэл хэрээс хэтрэв. Харин аймгийн арслан Ч.Ганзориг хөлийн цэцэд хичнээн тайлбарласан ч тэд авч хэлэлцсэнгүй. Эцэст нь аргаа барж, эр хүний хор шар гэх үү, уурандаа гэх үү уйлж байгаа харагдав.

Тухайн хоёр бөхийн хэн нь унасан, давсныг үзэгч олон бүгд л шүүв. Гэрэл зураг, камерын дүрс бичлэгт ч Д.Баасандорж зааны өвдөг түрүүлж хүрсэн байгаа нь тодоос тод буужээ. Гэсэн ч Бөхийн холбооны хөлийн цэцүүд үүнийг харсаар байж унасан бөхийг давсанд тооцсонд олон хүн дургүйцлээ илэрхийллээ. Нэгэнт хөлийн цэцийн шийдвэр гарчихсан учраас Д.Баасандорж даваад явчихаж. Уг нь өөрөө унасан гэдгээ мэдэж байж аймгийн арслан Ч.Ганзоригт өгчихсөн бол бусад бөхчүүдэд ч үлгэр дуурайлал болох байлаа. Энэ мэт маргаантай зүйлүүд Бөхийн өргөөнд тоо томшгүй их гардаг. Энэ бүхнийг өөрчилж, хөлийн цэцдийг өөрчлөх, камераар бөхийн барилдааныг шүүх зэрэг олон саналыг бөх сонирхогчид тавьдаг ч Бөхийн холбоо хүлээн зөвшөөрдөггүй байсаар өдийг хүрчээ. Дараа, дараагийн барилдаанд Бөхийн холбооныхны буруу шийдвэрээс болж хичнээн бөх нулимсаа унагахыг хэлж мэдэхгүй юм.

Ж.МАРАЛ

Гэрэл зургийг www.bukh.mn 


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

25 Comments

  • Anonymous (January 15, 2015 9:13:03 pm )

    hunii hols hodolmor gdg ymar chin setgeliinh bolohiig meddegch boloosoi.Ganzorig arsland toriin naadamd turuuhiig erooe

  • Говь Алтай (January 15, 2015 9:26:28 pm )

    Едорын Доед Жалаа Банхар Сэрээтэр зайлаасаа

  • Anonymous (January 15, 2015 9:32:44 pm )

    zahiin tvts kamertai bolchood bna sh dee arai denduu ym sumog har l daa hunii nud guitsehgui sh dee

  • zochin (January 15, 2015 9:56:49 pm )

    Ene nud ni yum uzehgui chih ni sonsohgui hugshin huliin tsets shuune gej yu baidag yumbe. Ene hugshul gertee chabgntsiigaa tebreed hevtej bhgui ugsenee hiij tsets mets hiideg bnaa

  • бөх сонирхогч (January 15, 2015 10:15:39 pm )

    энэ сайн арслан байлаа шударга байлдаа

  • irgen (January 15, 2015 11:14:37 pm )

    Dargaal soli uur yu gehev

  • сэлэнгэ (January 15, 2015 11:54:49 pm )

    МАХАН ТОЛГОЙНУУД

  • Zochin (January 15, 2015 11:55:31 pm )

    Ene neg hurishsan ue ni ungursun sereeter gej baasiig zailuulah heregtei dandaa buruu shuune yag zuvuur shiidne gej baihgui tanil tal nutag us harah sanaatai iim umhiirsun nud ni guitsej harahgui tugtsuguudiig boliulaach sereeteriin ur huuhduud ni ch yaasan sanaa ni zovdoggui yum etseg ni talhni mungu olchih sanaatai bainga hudal shuuj hel am tatlana sereeteree chi ene baidlaaraa zaluu nasni jaahan bor neree husur hayaj aldlaa shuu chamd anhaaruuliya zaluuchuudiin urmiig hugalna gedeg chinii ner bolood ur huuhdiin chin ner hundtei shuud halgaatai bolood yavchihaj baigaan shuu devil tugtsuguu!!!!!

  • buruu (January 16, 2015 12:31:14 am )

    barag l sumo shig l harah geed baihiin baasandorj meh hiigeed dabaa biz dee ene hoorond ene odoo uilj ene ter dahiad taaraad l dabna biz dee

    • Zochin (January 16, 2015 12:49:09 am )

      Buhchuudee ehleed unaj sur daraa ni davaj devej sur hvnees obs haij bhaar uuriinhuu buruug tolgoi dotor bgaa buhalaa har da

  • baraa (January 16, 2015 12:43:15 am )

    daach dei undsen huuliin udriin barildaand iim bulhai oruulahch gej dei ter huliin tsersuudiig aimhai har novshnuud unench baildaa ajilaan hii hiij xhadahgui bol bolih heregtei

  • Zochin (January 16, 2015 12:44:22 am )

    Olon buh zereg garaad barildahaar hvn tus bvrd kamer hvreltsehgui ter bvgdiig hedhen tsets yaj guitsej harah be de sumo bol uur shvv dee harin ch Sereeter tanil tal nutag us gjhezee ch yavj bgaagui shvv medeh ni heleed ugnu medehgui maluud ni duraaraa chalchijihaa boli doo Buhchuud ch gesen soeltoi judagtai bai archaagui archaagui mahan bombognuud zunduu shvv

  • Zochin (January 16, 2015 12:52:37 am )

    Deerhi Gobi-Altai min tsag ni bolohoor chi ch ene horvoogoos zailah bno shvv

  • Lundaa (January 16, 2015 1:59:06 am )

    za z a zaa uilaad baihdaa yadag yum he he he … nas zaluu naadam olon huush…

  • Зочин (January 16, 2015 8:59:16 am )

    Улсын начин Бадрах гэдэг хүн угаасаа ингэж хараагүй байж өөрийнхөө тааллаар худлаа шийдвэр гаргадаг хүн байгаа юм. 2011 оны наадмын 7-ын даваанд у\а Мөнхбаатар у\н Бат-Эрдэнийг амлаад ойролцоо газардахад \ Мөнхбаатар бараг мүүлд нь унасан байлдаг юм\ шууд Бат-Эрдэнийг давуулж луйвар хийж байсан хүн. Гэтэл өөрөө тэр зуны наадмаар Говь-Алтайн бөхчүүдийг дасгалжуулж бэлтгэлд гарсан байсан. Ер нь өөрийнхөө бэлтгэсэн шавийг өөрөө шүүж ялалт өгдөг спорт монгол бөхөөс өөр байна уу.

  • зочинr (January 16, 2015 9:04:53 am )

    Цэц буруу шийдсэн ч нус нулимс, баас шээсээ гоожуулж байх гэж дээ. Бөх болохоо хат. Эрх хүүхэд биш. Уг нь дахиулах л байж. Уйлах ичиг. Заан буруугүй. Шүүлтэд техник хэрэгсэл ашиглах хэрэгтэй.

  • 123456 (January 16, 2015 12:13:37 pm )

    баримт нь байхад юу ч болоогүй юм шиг сууж байгааг нь… тэр хөлийн цэц гээд байгаа хөгшин. унасан гээд байгаа залуу арай ч уйлаагүй байлгүй дээ…дараа олон уудаа барилдах л байлгүй. ямар бөх вэ гэдгээ монголчууддаа харууллаарай.техник технологийн дэвшлээр монгол бөхийн барилдааныг шүүж чадахгүйгээс хойш хөлийн цэцүүддээ ядаж л хурдан хөдөлдөг, хараа сайтай нүдтэй хүн тавимаар юм.

  • Буруу шийдвэр үү? сэдэв үү? (January 16, 2015 1:16:47 pm )

    Илэрхий давж чадаагүйгээс хойш шаралхаад ч яахав. Бөх хүний бусдаас ялгарах ёстой жудаг гэж үүнийг л хэлдэг байх. Үнэхээр буруу шүүлт болсон ч уйлж шаралхаж нүдний булай болох ч гэж дээ. Монгол бөх ийм л болж байгаа юм байх даа

  • ЗочинЗочин (January 16, 2015 1:42:36 pm )

    Ер нь үнэхээр хаяж байгаа бол хаясан шиг л хаях хэрэгтэй. Харин энэ энэ засуул шүүгчид нэг л мөнгө харсан амьтад ,шударга хүмүүсийг тавих хэрэгтэй.1-т Бөхчүүлээсээ айдаг хүнийг тавиад хэрэггүй шүү дээ. 2-т Ордон дүүрэн дэлгэц тавих хэрэгтэй, Ордонд нэг ч дэлгэц байдаггүй. Бөхчүүл хэн хаясанаа хараад л мэддэг байх хэрэгтэй юм. Энэ 2 асуудлыг шийдвэл үндэсний бөхөд маргаангүй болно

  • зочин (January 16, 2015 2:00:28 pm )

    Саяхны барилдааныг харж байхад Аврага гэж яриад байгаа Гончигдамбад уначихсан ,мөн даваанд нэг залуу бөхөд уначаад даваад тахмиа аваад байх юм,бөхийн шүүгч нар том цолтой бөхийн талд найзууд болчоод түрүүлсэн бөхийн шан харамжнаас нь горьдоод байдаг байхаа,шудраг юм гэж ерөөс салгаа, маш удаан барилдаж байна,хэл ам хэрүүл хийх шахуу барилдаж байна,гялалзах юм алгаа,Өмсдөг Дамдиндорж,Дамдин авраг шиг барилдаж сураач,бөх үзэх гэж очсон болхоос хэрүүл ам,залхах ,унжиж барилдахыг нь үзэх гэж очоогүй үзэгчид

  • Anonymous (January 16, 2015 2:00:58 pm )

    Ene zasuul geh ovoo nar heregtei baidag yumuu ternii orond tal tald ni kamer sain taviaa malgai baridag ovoo nar heregui baimaar yum

  • ГОО ВАН (January 16, 2015 2:03:44 pm )

    камер дүрс бичлэгээрээ харж болдоггүй юмуу зурагтаар бүгд л харсан байхад давуулчихсандаа шороотой бөх түрүүлсэн наадам болсондоо хөлийн цэцийн энэ тэр хүмүүсээ залуу улсуудаар сольмоор юм хөдөлж барьж чадахгүй унаж байгаа бөхтэй давхар унаад гэмтэж бэртчих гээд харагдах юм байна шүү гэнэтийн осолын даатгалтай л юм байгаа биздээ МҮБХ Нямдорж тэргүүн ээ

  • zochin (January 16, 2015 2:36:59 pm )

    Sereeteriig zailuul

  • zail (January 16, 2015 10:05:45 pm )

    sereeter zail

  • enke (January 18, 2015 12:27:35 pm )

    Нямдорж тэргүүтэй хөгширсөн МҮБХ-ы хөгшин глюкозуудыг зайлуулж монгол бөхөө хөгжүүлье МОНГОЛЧУУДАА.

antalya rent a car