Ан амьтны гаралтай эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлэхээр тээвэрлэж явсныг цагдаагийн алба хаагчид илрүүлжээ. Тодруулбал, энэ сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э, Н, Д нар бүлэглэн Улаанбаатар Замын үүдийн 276-р галт тэрэгний 25-р вагонд үйлдэл дээрээ баригдав.
Хураагдсан эд зүйлээс үзэхэд баавгай хоёр, буга 13, согоо 17, хүдэр нэгийг тус тус хуль бусаар агнасан байна. Хохирлын хэмжээг шууд тогтоох боломжгүй учраас шинжээч томилон экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байна. Тиймээс иргэд та бүхэн хууль бус ан хийж, улсын хилээр ан амьтны гаралтай түүхий эд нэвтрүүлэхийг завдахгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
irgen (January 16, 2015 10:08:06 am )
an amitadaa hydaj duusaj baij l sanaa ni amartsgaah baih daa
1 Comment