Жолооч нар нь Замын хөдөлгөөнд оролцож байхдаа гар утсаар ярих зөрчлийг гаргасаар байна. Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д “Жолооч гарны оролцоогүйгээр ашиглах боломжгүй телефон утсыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед хэрэглэх“ гэж заасан байна. Замын хөдөлгөөнд оролцох үед утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал зөвхөн чихэвч хэрэглэх, тээврийн хэрэгслээ зогсоосон үедээ гар утсаа ашиглах нь осол гэмтэлд өртөх эрсдлээс сэргийлнэ. Харин замын хөдөлгөөнд оролцохдоо чихэвч хэрэглээгүй буюу утсаар ярьж явсан тохиолдолд Монгол улсын Замын хөдөлгөөний тухай хуулийн 25-55-д зааснаар арга хэмжээ тооцдог. Жолооч та замын хөдөлгөөнд анхааралтай, хариуцлагатай, соёлтой оролцвол өөрийгөө болон бусдыг болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Холбоотой мэдээ
-
зочин (January 15, 2015 2:20:49 pm )
утсаар ярих нь байтугай мессеж бичээд хээв нэг явахыг нь яана гээч Замын хөдөлгөөний дүрмээ чанд сахиж хөдөлгөөндөө соёлтой оролцоё эрхэм жолооч нараа!!!!!!!
-
bi (January 16, 2015 2:39:46 pm )
manai jolooch nar joohon soeltoi baigaach ee!!!!! haana ch yavsan ter…
2 Comments