antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 15, 2015 3 comments

Л.Эрдэнэчимэг гишүүн УИХ-ын дарга, Сангийн сайд хоёрыг хардав

нийтлэсэн Admin

143e864259dd3135originalОнцгой  албан татварын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл УИХ-ын зарим гишүүдийг ихээхэн бухимдуулж байна. Онцгой албан татвар нь архи,  тамхи,  автомашин, бензин гэх мэт цөөн хэдэг зүйл дээр л яригддаг. Гэтэл эдгээрт оногдох татварыг доллараар биш төгрөгт шилжүүлснээр тооцоолж хуулийн төслөө оруулж ирсэн нь маргааны гол сэдэв боллоо. Өнөөдөр ам.долларын ханш 1925 төгрөг болоод байгаа. Гэтэл уг төсөлд онцгой албан татварыг 1450 төгрөгөөр тооцжээ. Ийм нөхцөлд тухайлбал тамхин дээр аваад үзэхэд нэг ам.доллар тутамд 500 төгрөгийн хөнгөлөлт болж  энэ төрлийн бизнес эрхлэгдийн халаас руу орох юм байна. УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тамхины эсрэг хуулийг санаачлан  батлуулж  байсны хувьд иймэрхүү тооцоо  хийгээд бухимдаж суугаа аж. 2014 онд архи тамхинаас улсын төсөвт 312 тэрбум төгрөг төлвөрч байсан бол Онцгой албан татварын энэ төсөл тэр чигээрээ батлагдвал 250 тэрбум төгрөг болж орлого бууран, 61.5 тэрбумыг алдах юм байна. Үүнийг олж харсан Л.Эрдэнэчимэг гишүүн “Манайх Казахстаны тамхины мафийн сүлжээний эрхшээлд орчихоод байгаа. Тэднийг бид 61.5 тэрбумаар тэтгэх үү. Ийм лоббид өртөх үү. Сангийн сайдыг АТГ-т өгнө. УИХ-ын дарга нь энэ төсөл одоогийн Сангийн сайдын үед боловсруулсан төсөл биш, өмнөх сайдынх нь үед хийгдсэн төсөл гэж байна. Тэгвэл УИХ-ын дарга нь бас  ашгаас хуваалцах уу. Миний үзэж байгаагаар лав тамхины ашгаас зургаан  тэрбумыг нь Сангийн сайдад өгөх бол юу ч биш” гэж хардаж буй ажээ.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

3 Comments

  • Galsan (January 15, 2015 6:03:57 pm )

    Erdenechimeg gushuunee ta arhi tamhi gej guigeed yahav arhi tamhi hunii heregledeg l zuil ta yund ingeed hor shar chin butslaad guigeed baidag bn . Tanii Monos emiin sanguudaar zarsan emiig uusan huuhduud elegnii.c virustei bolsoniig ta medsen uu ? Ene huuhduudiig buh nasaar ni ubchtei bolgoson ene olon huuhduudiin talaar anhaaraad emchilgeenii zardaliig daagaad emchiluuleh heregteig ta anhaaraldaa absan deer yun ter huniig hardaad arhi tamhi yariad bn arhi tamhiar huutsulduuj guij baihaar emendee anhaar ard tumen hortoi em uuj uhej baihad yun tamhinii huuli emnii huuli gargaach hortoi em zarsan emiin sanguudiig tatvar undur ch yum uu haah geed zunduu asuudal bn

  • Anonymous (January 15, 2015 9:29:43 pm )

    Erdenechimegee chi arxi tamix gej xutsaj baixaar emnii xee vniig buulga chi er ni manai mongolooc zailwal yacan yom be

  • Zochin (January 15, 2015 10:05:30 pm )

    Emiin damchin eruu nerende taarsan Urt Shulmasan eruutei nogoon abgai Ta em eruu hoyoroo jaahan bagasgabal deerdee

antalya rent a car