Монголд саяхан болтол бэлгийн цөөнх, гомо, транс жендер, лесби гэх тодотголтой хүмүүсийг хачирхан хүлээж авдаг байсан. Харин сүүлийн үед тэдний эрх ашгийг хамгаалах янз бүрийн холбоо байгуулж, тэдний тухай мэдээллийг иргэд ч тэгтлээ гайхаж, балмагдаж хүлээж авахаа болиод байгаа. Гэвч бэлгийн цөөнх буюу ЛГБТ гэх тодотголтой хүмүүсийн хоорондын харилцаа холбоо төдийлөн сайн бус байдаг бололтой.
Учир нь Трансжендер Б.Солонго, өнгөрсөн онд хүйсээ солиулж, 58 насандаа төгс эмэгтэй болсон Гамбууш буюу Ган-Од хоёрын дунд томоохон маргаан дэгдэж, шүүх цагдаагаар асуудлаа шийдүүлэх дээрээ тулаад байсан билээ. Тэгвэл энэ талаар Трансжендер Б.Солонго албан ёсны мэдээлэл хийж Ганбуушийг өрөвдөж буйгаа илэрхийллээ. Тэрээр “Сүүлийн үед хэвлэлийнхэний анхаарал татаад байгаа Ганбуушийг шүүхдэнэ гэх мэдээлэлд тодорхой тайлбар өгье. Миний бие нь Ганбууштай ойр дотно биш, анхдагч хүнийх нь хувьд хүндэлдэг. Намайг Сөүл явахад “Чамд бичиг баримт байхгүй” гэх зэргээр хэрүүл гуйж, чатаар “Фэйсбүүкийн найз булаалаа” гэх мэтээр доромжлоход нь дуугүй өнгөрсөн ба ер нь л хэвлэлээр намайг төдийгүй олны танил хүмүүсийг гүтгэж доромжилдог. Өөрийнх нь ажлыг бүтээсэн албаны хүнийг гутааж, өмнө нь шалдалсан гэх мэтээр бурж явааг өнөөх хүмүүс нь Ганбууш л болохоор дуугүй өнгөрдөг байх. Саяхан миний эхэлж орсон “Учиртай урилга”-д орж “Солонго 4 мисстэй өрсөлдсөн, “Хаан бууз”-нд хүн зодсон хэмээн ярьж, 2-3 саяар Тайландын “Pratunam poly clinic”-т хийлгэдэг sex change хагалгааг хүн бүр хийлгэх ёстой мэтээр буруу ойлголт хэвлэл мэдээллийн хэрэгслээр үндэслэл баримтгүй Анужин хэлсэн хэмээн цацсан тул иргэнийхээ үүднээс өмгөөлөгчөөсөө зөвлөгөө аван, удаа дараагийн үйлдлийг нь Сүхбаатар дүүргийн иргэний анхан шатны 1-р шүүхэд хандсан билээ. “Хаан бууз”-нд хүн зодсон эмэгтэй бол Анужин /Халиун/ байсныг тогтоож, хуулийн хариуцлага хүлээлгэснээ Чингэлтэй дүүргийн цагдаагаас мэдэгдэл өгсөн. Мөн миний оролцсон миссийн тэмцээнд 4 хүн ороогүй, Ганбуушийн үед 60-70 хүн оролцож байсан гэдэг бол үлгэрийн үзүүлэлт юм. Миний бодлоор хүн өөртөө юу ч хийлгэж, юугаа ч тасдуулсан бай хамаагүй. Эд эрхтэнээ телевизээр ярина гэдэг өсвөр үеийнхэнд буруу үлгэрлэх бөгөөд онгоноо зараад баяжих мэтийн ойлголт өгч, олон нийтэд биднийг буруу ойлгуулах үндэс болдог. Өмнө нь мөн Ганбууш Энхриймааг “Хөдөөний халтар, нэр сүр муутай” гэх мэтээр гутаан доромжилж, ер нь Монгол улсад зөвхөн өөрөө цор ганц үүрд байх мэтээр ухуулга хийж яваа нь 60 настай хүн баймгүй үйлдэл. Ер нь социализмын үед дүүрэг бүрийн чулуун бөмбөгийг амталж зовсон хүний нэг нь байж ийм болчимгүй ч гэмээр юм ярихын оронд бусдад зөвөөр үлгэрлэх хүмүүсийн тэргүүн эгнээнд байх ёстой хүн болов уу. Худал мэдээлэл Ганбуушт өгсөн Анужин нь албан ёсоор уучлалт гуйсан ба мөн Ганбуушийн өмнөөс уучлалт хүссэн. Миний бие нь Ганбуушт нэхэмжлэл өгөх гэж оршин суугаа хаягийг нь тодруулахаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд фэйсбүүкийн болон миний олон найзууд маань зөвлөж, энэ удаад үргэлж амаараа голоо зогоож буй дөжирсөн ч гэмээр Ганбууш мэтийн хүмүүсийг өрөвдөхөөр шийдлээ. Цаашдаа иймэрхүү үйлдэл, үзүүлсээр байвал би биш хувь тавилан, цаг хугацаа шийдэх болов уу. Удахгүй олон улсын сэтгүүл дээрх зураг авалт маань Монголын өвлийг харуулж Тайланд улсад үзэсгэлэн маягаар гарна. Түүнчлэн хэлний сургалт, хүний эрхийн түгээмэл ойлголтоо сайжруулж, дэлхийн миссийнхээ амжилтыг ахиулахын төлөө сургалтуудад хамрагдаж, намайг тойрон хүрээлж буй олон найзуудынхаа итгэлийг алдахгүйн төлөө, зорилго хүсэл мөрөөдөл рүүгээ тэмүүлэх болно. Жингийн цуваа явж л байдаг, замын ноход хуцаж л байдаг” хэмээв.
Эх сурвалж: Шуурхай.мн
Холбоотой мэдээ
-
зочин (January 14, 2015 7:34:30 pm )
энэ 2 чинь 2 уулаа балай юм биш үү болиоч
-
Tce Tcst (January 14, 2015 8:08:49 pm )
ganbush huuhedtei arsaldaad uah ni be nambatai baigaach
-
зочин (January 14, 2015 10:26:07 pm )
Солонгоо чамтай сексдэхгүйгээр өвөрт чинь орж хамт унтмаар байхийн..
-
hulk (January 15, 2015 12:39:47 am )
utgunuu barij chadahaa baisan uvgun bandi uheechee boovoo sugaluulsan nuhee ongon ch geh shig tui pistaa
-
zocnin zocnin (January 15, 2015 10:01:35 am )
solongo gej hen be bas neg eregteiem bolcniohson yum uu .. araicn dee ingej yawsanaas…
-
Anonymous (January 15, 2015 11:00:11 am )
iimerhuu medeeleliig bitgii gargaj baigaachee , hend ch hereggui , yamar ch ach holbogdolgui, huuhduuded urshigtai , ed nariin amidral tendeel baidag yum bgaa biz , hend heregtei yum bee , ed nar
-
Anonymous (January 15, 2015 1:10:00 pm )
ЭНЭ ТЭНЭГ ЭМЭЭ ЮМ УУ ӨВӨӨ ЮМУУ ОНГОНОО ҮНЭЛЭНЭ ГЭНЭ БИЕЭ ҮНЭЛХИЙГ СУРТЧАЛААД БАЙНА ЭНЭ ХҮН ЭНЭ ҮҮЛДЭЛ НЬ ХУУЛЬТАЙ ХУУЛЬ ШҮҮХ ХААГУУР НЬ ЯВААД БАЙНА АА
-
Anonymous (January 15, 2015 2:28:33 pm )
баадагаараа наадагсад багтахаа байжээ,хэрүүлээ таиландад паттаяад очиж хий онжогонууд нь дэлбэрээд загатнаад үхлээ юу?
-
zochin (January 16, 2015 2:13:45 pm )
Hunii huvi tavilang yualtai bilee dee.Gehdee Ganod guai mini chi orchlond odii jil nasalchihaad ug yria uil hodloldoo hyzgaartai baigaach. Zaluu hund saad bolj setgel zuigeer ni togloh tenegteh shaardlaggui bizdee.
9 Comments