Х-түц” продакшины жүжигчин Т.Бархүү И.Одончимэгтэй гэрлэхээсээ өмнө гэр бүлтэй, хүүхэдтэй байжээ. Тэрээр энэ талаар огт дурсдаггүй байв. Алаг нүдэн Одноо ч танилцах санал тавьсан эр хүнийг эхнэрээс нь салгаж хүүхдүүдийн нулимс урсгахыг хүсээгүй учир олон жил ганц бие явсан. Харин Т.Бархүүг сонгосноо зөв шийдвэр гэж боддог хэмээн ярьдаг байлаа. Гэвч Т.Бархүү нэг нууцаа ярилцлага өгөхдөө ам алджээ. Тэрээр ” Би Одноог шууд хараад анхны харцаар дурлаж хайрлаад байх нь юу юм. Ер нь бол бид хоёрын гэр бүл хайраас үүссэн. Гэхдээ тэр хайр маань 2007 оноос эхэлсэн. Тэрнээс өмнө бид өөр өөрийн гэсэн амьдралтай ажилтай хэн, хэн нь үр хүүхэдтэй байсан. Манай хүн ганц бие, харин би хүүхэдтэй гэр бүлтэй байлаа. Гэвч тодорхой шалтгааны улмаас би ганц бие болсон. Тэрнээс хойш буюу 2007 оноос бид хоёрын хайрын түүх эхэлсэн. Бид бие биендээ татагдсан тэрнээс жүжигчний карьериа хөөх, тэр хүний авъяасанд болсон ч гэх тийм зүйл байгаагүй. Зүгээр л хэн хэндээ хайрлах хайр байсан. Өнөөдөр хүртэл тэр хайр маань үргэлжилж байна даа .Мэдээж Одноогийн гадаад төрх, хөөрхөн нүд, царай гээд бүгд таалагдсан. Зан чанарын хувьд шударга илүү дутуу зан, маяг байхгүй. Яг өөрөөрөө байж чаддаг нь надад таалагддаг” гэжээ.Эх сурвалж: Unen.mn
Холбоотой мэдээ
-
зочин (January 14, 2015 1:05:49 pm )
хүний амьдрал хэнд хамаатай юм. \бичих юм бүүр олддоггүй юм байх даа.чааваас гэж….
-
Anonymous (January 14, 2015 2:19:28 pm )
Salz niilehiig aliig ter gehev. Huv hunii amdraliig bicheed baidag n sonin.
-
mishka (January 14, 2015 6:02:36 pm )
Yamar saihan hos ym be? Bvr taalagddag hosoor hairig uchirsan host amjilt hvsej, az jargal hvsie. Saihan amidraarai. Odnoo egch ih huurhun aashtai jvjigchin ym bga bizdee. Okey.
-
Anonymous (January 14, 2015 8:53:11 pm )
gooni eriin uchil uu,,, ha ha
-
zochin (January 15, 2015 10:21:43 am )
iimerhuu um bichihee bolibol yasiin be.hunii amidral hend yamar hamaatai um be

5 Comments