ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ САЙД
Р.БУРМАА-д
ӨРГӨХ БИЧИГ
Эрхэм сайд таныг ажлаа хүлээн аваад үйл ажиллагаагаа эхэлж байгаа энэ үед тариаланчдын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Таныг газар тариалангийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэн Хүнс Хөдөө Аж Ахуйн салбарын ирээдүйг улам батжин бэхжүүлэхийн төлөө ажиллана гэдэгт найдаж байна.
Тариаланч бидний өмнө тулгамдсан дараах асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсч байна.
- Ерөнхийлөгч саяхан хэлсэн үгэндээ: Тариаланчдын амжилтыг нураалгүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалсан. Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны мэргэжилтэн энэ жилийн улаанбуудайн чанар сайн байгаа, дотоодын хэрэгцээг хангасан гэж мэдэгдсэн. Гэтэл 2015 оны 1 сарын 7-нд 20,000 тонн улаанбуудай импортлох импортын зөвшөөрөл олгожээ. Энэхүү шийдвэр нь тариаланчдын 2014 онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй 2015 онд тариалалт хийх боломжгүй байдалд хүргээд байна. Тус холбооны гишүүн байгууллагуудад ойролцоогоор 40,000 тонн, ТЭДС-т 32,000 тонн нийт улсын хэмжээнд борлуулагдаагүй 72,000 тонн (бусад холбооны гишүүн байгууллага болон хүвь хүмүүсийн гар дээр байгаа улаанбуудай ороогүй) улаанбуудай байхад ямар зорилгоор улаанбуудай нэмж импортоор оруулж ирэх гэж байгаа нь асуудалтай байна. Иймд 2015 оны 01 сарын 07-ны өдөр баталсан энэхүү тушаалыг 2015 оны 1 сарын 20-ны дотор хүчингүй болгох.
- 2014 онд засгийн газраас хураан авсан улаанбуудайн тонн тутамд 100,000 төгрөгний нөхөн олговор (урамшуулал) олгохоор тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүдэд мэдэгдсэн. Гэвч нөхөн олговор (урамшуулал) -оо авч чадаагүй, банкны өр зээлээ төлж чадахгүй хүнд байдалд ороод байна. Иймд 2014 онд тариалсан улаанбуудайн нөхөн олговорыг (урамшуулал) анх мэдэгдсэн дүнгээр буюу тонн тутамд 100,000 төгрөгөөр тооцож 2015 оны 1 сарын 20-ны дотор олгох.
- Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дамжуулан гурилын үйлдвэрүүдэд хөнглөлттэй зээл олгосон байдаг. Гэтэл гурилын үйлдвэрлүүд улаанбуудайг тариаланчдаас зээлээр худалдан авч тухайн улаанбуудайн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Тариалан эрхлэгчид 2013 онд уринш хийж, 2014 онд тариалалж хураан авсан улаанбуудайн төлбөрөө 2015 он гарчаад байхад авч чадаагүй байгаа нь бүтэн 2 жилийн хөдөлмөрийн үр шимээ үзэж чадаагүй байна. Иймд энэхүү улаанбуудайн төлбөрийг тариаланчдад олгуулах талаар шийдвэртэй арга хэмжээ авч тухайн хөнглөлттэй зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй гурилын үйлдвэрүүдэд хариуцлага тооцох.
Цаашид газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлж, улаанбуудайн дотоодын хэрэгцээг тогтвортойгоор ханган ажиллах цаашлаад экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болгоход хийгдэх ажил их байгаа боловч нэн тэргүүнд дээрх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.
Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо
Холбоотой мэдээ
-
hun (January 13, 2015 3:01:51 pm )
huuli huuli bas dahin huulia mord
-
Anonymous (January 13, 2015 3:02:55 pm )
Үнэгүй газар ашиглаад битгий давар
-
иргэн (January 14, 2015 12:35:37 pm )
та үнэгүй газар ашиглаж байгааг нь баталж чадах уу? Газрын суурь үнэ, газар ашгилсан татвар гээд харинч улсдаа газрын татвар гэж их мөнгө төлдөг шүү
-
-
Сонин (January 13, 2015 3:17:38 pm )
Эх орныг хүнсээр хангаж байгаа тариаланчдын эрх ашгийг хүндэтгэн асуудлыг нь шийдэх хэрэгтэй. Тэр тушаалыг хүчингүй болгох нь зөв.
-
Яг үнэндээ тариаланчид гэж байхгүй шүүдээ (January 13, 2015 3:20:54 pm )
Хэдхэн компаны эздүүдийн төлөө монголын ард түмэн үнэтэй гурил идах естой юу хойд хөрш их зардал гарган тариа тарьдагч хямд гурил идэж болоод байхад манай компаниуд төрөөс татаас авч байж ер хямдрахгүй юм тэгсэнээс ногоочдийг дэмжээчээ чэнжүүд нь дандаа шулж байх юм арайхийж тарьсан ногоог маш хямд авах юм
-
иргэн (January 14, 2015 12:40:07 pm )
гадны улс орон ч гэсэн хөдөө аж ахуйгаа тусгайлан дэмждэг юм. Стратегийн чухал салбар учираас энэ салбарт төрөөс зайлшгүй анхаарал тавьдаг та өөрөө энэ талын мэдлэгэтэй байж бичвэл дээр биш үү? Тариалангийн салбартаа дэмжлэгэ үзүүлдэггүй ямар орон байна хэлэлдээ тийм улс орон гэж байдаггүй юм за
-
-
zochin (January 13, 2015 4:23:04 pm )
ene mangar huuhen yamarch bair suuritain medegdehgui ih jijigleh chadvartai sul doroi chadvar muutai uls torch doo iim hun said boloh gej dee
-
Anonymous (January 13, 2015 6:43:37 pm )
Энэ яам бодлогоо маш тодорхой болгох хэрэгтэй
яамны удирдлагуудийн өмнөөс жоохон ичэнгүйрч
явдагаа нуугаад яахав бодлого барьж байгаа яам чинь
маш ил тод нээлттэй байх байтал дүлий таг чиг монгол оронд ямар ургамал
тарьж болох,болохгүйг хуульчлаж өгөх хэрэгтэй байна .жишээ нь
нэг аймгийн иргэдийн хурал нийт талбайн тэдэн хувьд тийм ургамал тарь гэж тогтоол гаргадаг нь яамны бодлого гэж ойлгож болох уу иргэдийн хурлын төлөөлөгч нар бүгд мэргэжлийн агрономич эрдэмтэд мөн үү энэ тарималд чинь сэлгээгээр тарих ургамалийн хэмжээ гэж байна үүнийг тус сумын хаа-н мэрэгжилтэн хяналт тавибал болох биш үү -
Зочин (January 13, 2015 6:54:34 pm )
Нэгэнт төсөвт суучихсан урамшуулалын мөнгөө ХААЯам яаралтай өгөх хэрэгтэй шүү дээ. Мэргэжлийн удирдлага маш их дутагдаж байгаа шүү
-
Anonymous (January 13, 2015 8:37:54 pm )
Энэ авгай ХАА салбар байтугай ходоо гэдгийг мэдехгуй.
-
зочин (January 14, 2015 8:12:30 am )
Тариаланчдаа маш сайн дэмжих хэрэгтэй шүү дээ энэ гурил байхгүй бол монгол хэцүүдэх л байх шүү хүн ер байгаа юмаа байгаа үедээ мэдэрдэггүй шүү дээ.Төрийн бодлогыг мөрдөж маш сайн хэрэгжүүлэх л шаардлагатай байна даа.Бүтэн 2 жилийнх нь хөдөлмөр шүү дээ тэр импортын будаа оруулж ирэх эрхийг маш хурдан цуцлах хэрэгтэй шүү?
-
zochin za muu czxah sain ch ard tugmyui negtei ahiad mongold hezee ch terehgui gelhiid ganstaie (January 14, 2015 8:44:03 am )
Saihanbileg chi tarialanchdin mengiig hurdan eg ted chini cham shig heden zuun terbum tegregtei humuus bish shuu baigal salonoosoo edert heden saya tegreg olon gazrinhaa hubi abdag cham shig bayan humuus bush shuu
-
buya (January 14, 2015 10:29:07 am )
heden tarialanchda man namin ued sain demjsen ardchilsan nam garad estoi budaa bolgoloo odo hen taria tarihig huseh ve ard n hen hohiroh ve ard tumen hohirno heden gutilin kompani biznes higed ezest dahiad gazar tarialan unaltand orno ch dee ardchilsan nam albaar ingej baigaa ym bichuu
-
buya (January 14, 2015 10:30:22 am )
heden tarialanchda man namin ued sain demjsen ardchilsan nam garad estoi budaa bolgoloo odo hen taria tarihig huseh ve ard n hen hohiroh ve ard tumen hohirno heden gurlin kompani biznes higed ezest dahiad gazar tarialan unaltand orno ch dee ardchilsan nam albaar ingej baigaa ym bichuu
14 Comments