antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2015 2 comments

Сургууль, цэцэрлэгийн эхлэх, тарах цагт өөрчлөлт оруулах судалгааг хийж байна

нийтлэсэн Admin

p19be6hol314vh1f7d11nt7482q72Монголын Улсын Засгийн газрын 2012 оны тогтоолоор яам агентлагууд, Улаанбаатарт байршин ажилладаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх цагийг 08.00, ажил дуусах цагийг 17.00, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхлэх цагийг 08.00, их, дээд сургуулийн хичээл эхлэх цагийг 09.00 байхаар тогтоосон байдаг. Харин энэ цагийн хуваарийн дагуу ажиллахад төрийн бүх байгууллагын ажил ижил цагт цуглаж, тарж байгаа нь  замын хөдөлгөөний түгжрэл удаан хугацаагаар үүсгэх нэг шалтгаан болж байгаа юм.  Мөн сургууль, цэцэрлэгийн эхлэх тарах цаг ажил эхлэх, тарах цагтай давхцах нь замын хөдөлгөөний хэт ачаалал үүсгэдэг. Тиймээс нийслэлийн ИТХ-аас Монгол Улсын Засгийн газар  хүсэлт тавьсны дагуу Засгийн газрын 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төсөвт байгууллагуудын ажил эхлэх, дуусах цагийг зохицуулж байх эрх”-ийг нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн. Ингэхдээ замын хөдөлгөөний урсгал, тээврийн хэрэгслийн тоо, байгууллагуудын байршил, ажиллагсад болон суралцагчдын тоо зэргийг судлан үзэхийг үүрэг болгосон. Үүний дагуу нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөрийн ахалдаг “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулах ажлыг зохион байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс судалгаа явуулж байна.  Их, дээд сургууль, ЕБС-ийн өглөө, өдөр, оройн ээлжийн цагийн хуваарийг  нэгдсэн байдлаар гаргасны дараа автозамын ачаалал аль цагт илүү үүсч байгааг тодорхойлж, цагийн хуваарийн өөрчлөлтийг төлөвлөнө гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

2 Comments

  • уншигч (January 13, 2015 10:50:03 am )

    9 цагаас ажил ордог болох

  • muugii (January 14, 2015 8:21:25 am )

    9 tsagaas ajil oroh ni zuwuu ene deer suujbgaa mangaruud yaj bodohooroo ingej zohitsuuldag bnaa hvvhdiin tsetserleg 7.30-8.00 tsag hvrtel hvvhdvvdee hvleej awdag ajil bas 8.00 tsagt eheldeg gerees hvvhdiin tsetserleg, ajil hvrtel yawah niit hugatsaa 40-60 minut ingeed l ajlaasaa hotsorch dargadaa baaluulj bgaa yum da oyutnuudiig yugaa hiilgej tiim oroi hicheeliig ni ehlvvldeg bnaa 8 tsagt l orohod bolno sh de deedeh hvmvvs jaahan yum sudaldag ch boloosoi do.

antalya rent a car