antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 13, 2015 5 comments

О.Магнай, Г.Уянга нар удахгүй хийх жагсаалдаа зориулж шинэ дуу гаргажээ

нийтлэсэн Admin

6e3c4e91052581a9originalШӨХТГ-ын дарга О.Магнай оны өмнөхөн сүр, дуулиантай ажлаа хүлээлгэн өгсөн. 

Тэгвэл тэрбээр жагсаал, тэмцлээрээ дахин Монголын улс төрд орж ирэхээр болжээ. Тэрбээр саяхан бүх хэвлэлийнхнийг өмнөө зогсоож байгаад “Миний хувьд Шадар сайд У.Хүрэлсүхтэй хамтарч ажиллах боломжгүй. Бидний ёс суртахуун, зарчим, үнэт зүйл таарахгүй. Энэ мэт шалтгааны улмаас албан ёсоор ажлаа хүлээлгэн өгч байна” гэсэн билээ. Түүний энэ үйлдэл нь сайн дураараа өөрөө ажлаа хүлээлгэн өгч байна гэх ойлголтыг олон нийтэд төрүүлсэн боловч түүнийг АН-ынхан албан тушаалаас нь шахаж буулгасан гэдэг. Цаашилбал уг тохироо аль хэдийнэ хийгдчихсэн байсныг ч эх сурвалжууд хэлж байна. Ч.Сайханбилэг Ерөнхий сайд болонгуутаа О.Магнайтай хамтарч ажиллаж чадахгүй гэдгээ хэлсэн аж. Тиймээс О.Магнай У. Хүрэлсүхээс илүү АН-аас шалтгаалж ажлаа өгсөн гэх. Түүнийг ажилд нь үлдээж болох байсан ч АН-ынхан О.Магнайгийн төлөө хуруу бүү хэл хумсаа ч хөдөлгөөгүй гэдэг.

Тиймээс намдаа гомдсон тэрбээр намынхаа эсрэг хөдөлж эхэлжээ. Зарим хүмүүс түүнийг УИХ-ын гишүүн С.Ганбаатарын шинэ намд орно гэж буй. Ямартай ч тэрбээр ирэх хоёрдугаар сарын 6-нд жагсаал хийхээр бэлтгэж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. Цаашлаад уг жагсаалдаа зориулаад дуу хүртэл зохиож өөрөө дуулсан байна. Ингэхдээ өөрийн дотны найз УИХ-ын гишүүн Г.Уянгатай хамтран дуулжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн Г.Уянга өөрийн фэйсбүүк хуудаснаа “Найздаа хамгийн сайн сайхныг хүсье! Бид хамт хийсэн шинэ дуугаа дууллаа” гэсэн тайлбарыг дууны үгний хамтаар оруулжээ.

Дууны үг 

Босоцгоо дарлагдсан ардууд аа
Борчуудын ертөнц босоцгоо
Эсэргүүцэл төгс манай ялалт
Эрэлхэг жагсаалд бид бэлэн байна!
Энэ бол бидний эцсийн
Эрэлхэг тэмцэл юм
Эгэл ардуудтайгаа хамт
Энэ тэмцэлд бэлэн байна!

Тэд хоолойны бичлэгтээ уржигдар орой оржээ. Ийнхүү 1990 оны Ардчилсан хувьсгал “Хонхны дуу”-н дор явагдсан шиг тэд ирэх сарын эхээр энэ дууны хамтаар эрх баригчдын эсрэг томоохон жагсаалыг зохион байгуулах нь. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар тэд цаашид болох бүх жагсаалынхаа ард энэ дууг  тавих юм гэнэ.

Т.Хулан

Эх сурвалж: www.24tsag.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

5 Comments

  • Батбаяр (January 13, 2015 9:31:35 am )

    Зөв, Монгол даяар зохион байгуулах хэрэгтэй, ахмадууд, эхчүүд нэгдэхэд бэлэн байна. 205.0 мянган төгрөгийн тэтгэвэртэй ахмадуудыг үх гэсэн утгатай харж үздэг Монголын төр арай л хэтэрлээ. Алдарт эхийн одонгийн 200.0-хан мянган төгрөгийг 55 наснаас доош буюу тэтгэвэртороогүй хүмүүст өгнө гэж байгаа нь яг үх гэсэн агуулгатай байна. Харамсаж байна, босоод босоогоороо үхсэн дээр боллоо.

  • орлого өө за заэ (January 13, 2015 9:35:55 am )

    Тэгээд бас бүгд ийм ягаан өнгийн цамц өмсөнө гэнээ… янагийн ягаанч билүү янхан ягаанч билүү…

  • зочин (January 13, 2015 10:31:48 am )

    Цаг үедээ маш их тохирсон дуу байна, юун хонхны дуу, төрийн шагнал…бидний толгой дээр хонхны дуу дуугаргаж байгаа нь Монгол ум ма ни бад ми хум гэсэн доромжлол.Одоо хариугаа авч Баярцогт Энхболд, Элбэгдорж, Гончигдорж, Сайханбилэгтэнгүүдийн үнэн нүүр царайг илчлэх цаг болсоон,урагшаа.

  • Зочин (January 13, 2015 7:20:37 pm )

    Эргүү эр эм 2 болоо.Зайлцгаа пиздаанууд. Тан нар ер нь юу бүтээсэн новшнууд бэ

  • Зочин (January 13, 2015 7:25:26 pm )

    Дарваасан новш ингэж турхирч байж 7 сарын 1-ны үйл явдлыг өрнүүлж, эрдэнэт 5 хүний амь нас алдаж, ажлаа хийж явсан гэмгүй алба хаагчдыг шоронд оруулсан гэдгийг ард түмэн мартаагүй. Жагсаал болгоны цаана зохион байгуулагчид нь ашиг хүртэж, уухайлан оролцсон ард түмэн утсан хүүхэлдэй болоод хоцордог шүү дээ.

antalya rent a car