Янз бvрийн татвар нэмэгдэх сургаар олон нийт ихээхэн бухимдалтай явах боллоо. Учир нь Монгол Улсын 2015 оны тєсвийн тухай хуульд нэмэлт, єєрчлєлт оруулах тухай хуулийн тєслийг дагалдах хуулиуд болон нийслэл хотын албан татварын тухай хуулийн тєслийг хэлэлцсэн юм. Тодруулбал, нийслэлийн эрх зvйн байдлын тухай хуульд “Нийслэл хот бие даасан тєсєвтэй байна”, “Нийслэл хот татвартай байна, татварыг хуулиар тогтооно” гэж заасан байдаг бол Татварын ерєнхий хуулиар нийслэл хотын албан татвар нь орон нутгийн татварт хамаарахаар тус тус заасан боловч нийслэл хотын албан татварын тухай хууль єнєєг хvртэл батлагдаагvй байгаа аж. Энэ дагуу єнгєрсєн сарын 30-ны єдєр нийслэл хотын албан татварын тухай хуулийн тєслийг єргєн барьсан байна.
Єєрєєр хэлбэл, уг хуулиар олон зvйлд єєрчлєлт орох бєгєєд ямар ч байсан нийслэлд амьдарч байгаа хvмvvс Улаанбаатарт амьдарсныхаа тєлбєрийг тєлєхєєр болж байна. Тvvнчлэн орон сууц болон гэр хороололд амьдарч байгаа айл єрхєєс тодорхой хэмжээний татвар авах асуудлыг хуулийн тєсєлд багтаасан байна.
Товчхондоо нєхцєл байдал иймээс урсгал зардлаа нийслэл єєрєє ол гэсэн чиглэлийг Vvл даргад єгєєд байгаа аж. Энэ нь иргэдээс авсан татвараар нийслэлийн тєсвийг бvрдvvл, нийслэлийн тєсєв бvрдэхгvй бол татвараа нэмэх, тєрєл хэмжээг єсгєх зэргээр алдагдлаа нєх гэснээс болж Э.Бат-Vvл ихэд бухимдах болсон юм. Тэрбээр “Нийслэлийн урсгал зардал болох 330 гаруй тэрбум тєгрєгийн зардлыг бидэнд хариуцуулахаар єгсєн. Энэ бол нийслэлийг дампууруулах шийдвэр. Нийслэлийн эдийн засгийг маш хvнд байдалд оруулсан шийдвэр. Хэрэв энэ тєсєв УИХ-аар батлагдвал нийслэл энэ бvх тєрлийн цалинг тавьж чадахгvй. Урсгал орлогогvй бид яаж цалин тавьж чадах вэ. Энэ хуулийн тєслийг Сангийн яамны сайд асан Ч.Улаан сайд санаатай хийлээ гэж би ойлгож байгаа. Нийгмийг хямрал руу тvлхэх гэсэн улс тєрийн зорилго агуулсан байж ч болох. Би лав ийм хариуцлагыг хvлээхгvй” хэмээн мэдэгдсэн билээ.
Нийслэлийн удирдлагууд Нийслэлийн татварын тухай хуулийн тєслийг энэ оны тєсвийн тодотголын хамтаар УИХ-д єргєн мэдvvлээд байгаа. Ингэхдээ нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжvvд НЄАТ тєлєгч бол, НЄАТ-ын буцаан олголтоос нэг хувийн шимтгэл авахаар хуулийн тєслийг боловсруулсан юм. Ингэснээр нийслэл жилдээ 40 орчим тэрбум тєгрєгийг нийслэлийн иргэн, аж ахуйн нэгжийн татвараас тєвлєрvvлэх юм байна.
УИХ-ын Тєсвийн байнгын хороо уг хуулийн тєслийг єнгєрсєн мягмар гарагт хэлэлцээд, хэлэлцэх нь зvйтэй гэж vзсэн юм. Ингэснээр хуулийн тєслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд шилжvvлсэн. Гишvvд энэ татвар яг ямар хэлбэрээр, хэнд ногдох, аж ахуйн нэгжvvдэд хамаарах уу, эсвэл иргэдэд хамаарах уу гэх зэрэг асуудлыг шvvмжилж байсан юм.
Энэ талаар УИХ-ын гишvvн Р.Гончигдорж “Хууль батлагдаж гарснаар нийслэлд оршин суудаг энгийн иргэд татварын ямар нэгэн дарамтад орохгvй байхаар асуудлыг шийдэх ёстой. Хуулийн тєсєлд тусгасан тодорхойгvй байгаа зvйлсийг тодорхой болгож ялгаж, салгаж єгєх хэрэгтэй” гэсэн бол УИХ-ын гишvvн Ж.Батзандан хэлэхдээ “Гэр хороололд амьдрал хvнд байгаа. Тодорхой хэлбэрээр жижиг vйлчилгээ vзvvлдэг газар байна. Ийм газруудад тодорхой тоо тавьдаг. Хєгжил дорой газар бол нийслэлийн хороод. Энд хэдий хэмжээний татвар ногдуулах гээд байнгаа юм бэ. Vvнийгээ тодорхой тайлбарлаач” хэмээсэн бол УИХ-ын гишvvн З.Баянсэлэнгэ “100 сая тєгрєгийн орлоготой vсчин гэж байх уу. Миний эгч vсчин. Vсчид суудлын тоогоор ажилладаг шvv дээ. 100 мянган тєгрєг бол мєнгє. Хуулийн vзэл баримтлал арай єєр тийшээ явчих шиг боллоо. Тиймээс хэрэгжихэд хvндрэлтэй хууль ороод ирсэн юм шиг байна” гэв.
Харин Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Татварын хувь хэмжээний тухайд 0-1 гэж байгаа юм. Гэхдээ хотын тєвийн, захын гэж ангилах байх. Тєвлєрлийг сааруулж, нийслэл хотын ая тухтай амьдрах орчныг бvрдvvлэхэд анхаарч байгаа” гэсэн юм. Харин УИХ-ын гишvvн Б.Бат-Эрдэнэ “Нийслэлийн иргэдэд татвар оногдуулахтай холбоотой асуудал тєдийгvй таван тєрлийн татвар авахаар оруулж ирсэн энэ хуулийн тєсєлд эсрэг байр суурьтай байгаа.
Ямар нэгэн байдлаар татвар нэмэгдvvлэх тухай асуудал ярих нь иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, хvн бvрт дарамт учруулдаг. Эдийн засгийн хямралтай, хvндрэлтэй нєхцєл байдалтай байна гэж ярьж байгаа хэрнээ нєгєє талдаа татвар нэмэгдvvлнэ гэх нь буруу. Хєдєлмєрчдийн орлогыг танаж биш нэмж, тансаг хэрэглээг багасгаж хямралаас гарья гэж иргэдийн жагсаал цуглаан хийж байгаа нь зєв. Нийслэлийн болоод бусад татварыг нэмэхгvйгээр сайд, дарга нарын тансаг хэрэглээг хасахад ямар хэмжээний хэмнэлт гаргаж болох нь тодорхой байгаа” гэсэн юм.
Энэ мэтээр гишvvд єєрсдийнхєє байр суурийг янз бvрээр илэрхийлж нийслэлийн татвар нь аж ахуйн нэгжvvдийг татварын дарамттай байхад нэмж дарамт болох вий гэх шvvмжлэлийг ч хэлж байсан.
Ер нь нийслэл татвартай болсноор ямар давуу тал бий болох вэ. Тєсєл санаачлагчдын vзэж буйгаар хєдєєнєєс хот руу ирэх иргэдийн цуваа харьцангуй багасна гэж vзэж байгаа юм билээ. Мєн нийслэлийн татвараас тєвлєрvvлсэн орлогоор эргээд нийслэлийн дэд бvтэц, бvтээн байгуулалтыг єрнvvлнэ гэж байна. Юутай ч одоогоор нийслэлд барилга барихад хангалттай дулаан, цахилгааны шугам сvлжээ байхгvй байгаа. Тvvнчлэн усан хангамжийн асуудал ч сайн шийдэгдээгvй. Энэ мэт тулгамдсан асуудлыг нийслэлийн татвараар зохицуулна гэдгээ хотын мээр учирлаж байгаа юм.
Тухайлбал, энэ талаар иргэд хэлэхдээ хотын ууган иргэдээс татвар авалгvйгээр зєвхєн нийслэл хотод шилжиж ирж байгаа болон шилжиж ирсэн хvмvvсээс тодорхой хэмжээний мєнгєн татвар авдаг болъё гэсэн саналыг ч дэвшvvлээд байгаа.
Харин иргэдийн дийлэнх хувь нь Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдээс татвар авах нь маш буруу шийдвэр гэж vзсэн байна.Учир нь єнєєгийн нийгэмд зарим бараа бvтээгдэхvvний єссєн хирнээ цалин мєнгє єсдєггvй.Тиймээс цалингаас цалингийн хооронд амьжиргаагаа залгуулах иргэдэд дахин татвар нэмэгдvvлэх нь иргэдийн амьдралд хvнд ачаа болно гэдгийг дуулгасан юм.
Мєн хэдхэн жилийн ємнє Монгол улсын иргэн vндсэн хуулиар олгогдсон эрхийнхээ дагуу эх орондоо хаана амьдрахаа єєрєє сонгох эрхтэй, энэ эрхээ эдлэхэд ямар нэг ялгаварлан vзэх зvйл байхгvй гэж энэ их шилжилт хєдєлгєєнийг эхлvvлж байсан.
Гэтэл єнєєдєр хєдєє орон нутагт ажлын байр нэмэгдvvлж амьдрах боломжийг нь бvрдvvлэхгvй байж зах зээл бараадан амьдрах гэсэн иргэдээ татварын дарамт vvсгэн хавчиж байна хэмээн дургvйцлээ илэрхийлж эхлээд байгаа юм.
Хэрвээ дээрх татваруудыг авч эхэлбэл, эргээд зарцуулалт нь vр дvнгvй, эсвэл нийслэлийн татвар юунд зарцуулагдсан нь ойлгомжгvй байвал Vvл баатартай хариуцлагын асуудал ярьж болохоор байна. Юутай ч нийслэлийн иргэн гэж цээжээ дэлддэг байсан бид нийслэлд амьдарсныхаа тєлєє татвар тєлдєг тогтолцоонд удахгvй шилжих нь. Иргэдээ нийслэл рvv нvvж ирлээ хэмээн хэн хэнгvй ад vзэх vзэх болж. Нийслэл татвартай болох нэг шалтгаан нь энэ гэнэ. Яг vнэндээ бол Улаанбаатар хотод л амьдрал байна шvv дээ. Учир нь зах зээлдээ арай ойр. Харин нийслэлээс холдох тусам бензин тосноос авахуулаад бvх юмны vнэ єсєж эхлэдаэг. Тэнд ажиллаж амьдарч буй хvмvvсийн цалин хєлсєнд бvсийн ялгаа гэж алга.
Тиймээс л тэд нийслэлийг зорин ирж байгаа. Гэтэл иргэдээ ийнхvv элдэв татвараар дарамтлаж байгаа нь цаг vеээ олоогvй шийдвэр гэж vзэж байгаа юм.
Эх сурвалж:
Холбоотой мэдээ
-
Anonymous (January 13, 2015 9:10:38 am )
Ene dulaanii une nemne gej yariad l baih yum Tsahilgaan stantsiin zahirgaa gej hachin ondor tsalintai darga nar baidag gesen shuu mongoo zov zarj chadahgui urgelj irgediin halaas temtreh yumaa AN garsnaas hoish amidral uneheer utgagui bolj bna shuu tsahilgaan dulaanii une nemeed baih yum bol tsalingaa nemeerei
-
отгоо (January 13, 2015 9:51:11 am )
Нийслэлд амьдарч бгаа бол татвар толох нь зовоо.дэмжиж бна.
-
жирийн нэгэн (January 13, 2015 10:13:12 am )
Хөрөнгийн татвар бол их зөв зүйл дээ
-
bulga (January 13, 2015 11:33:25 am )
дэмжиж байна
-
Anonymous (January 13, 2015 2:29:23 pm )
ene umtai garuud baih aa. Niisleldee amdarch chadahgui bolojh gez baina. herev niisleld tursun, heden yeree amdarch baisan bol yah ve? Huduunuus orz irsen garuudaas tegvel niisleld amdarsanii tatvar nileed avbal deer baih
-
Зочин Энх-Улирал (January 13, 2015 3:18:17 pm )
Татварын доороос босохгүй юм байна л даа, өөр гарц олоогүй л юм байх даа, хоногийн хоолоо “жижиглэн” гэгчээр аргалж, хог, дугуй шатааж халсан пийшин дээрээ содтой гурилаар гамбир хийж өдрийг өнгөрөөж байгаа иргэд юугаараа энэ татварыг төлөх вэ, мөнгөгүйгээс болоод сургуулийн насны хүүхдээ сургуульд ч сургаж чадахгүй байна, төрийн түшээ нар минь ээ, сонгууль дөхөөд ирэхээр цагаан хоолой бариад, сайхан сайхан зүйл амлаад явдаг шигээ, хотын захын гэр хорооллоор одоо л нэг явмаар байна, ард түмэн чинь ядуугийн зовлонд нэрвэгдээд, нүд хальтрам амьдралтай айл өрх зөндөө байна шүү дээ. Хэрвээ би мөнгөтэйсэн бол ядаж нэг ам бүлийг ч гэсэн хэдэн өдрийн хоол хүнсээр тэтгэх юмсан
-
bid (January 13, 2015 11:36:05 pm )
ger horoolold baij agaar bohirdyylsanii tatvariig ih avah heregtei shyy
7 Comments