МОНГОЛ УЛСАД:
Улсын хэмжээнд халдварт өвчний дэгдэлт, Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал, олныг хамарсан гамшиг осол, химийн болон цацраг идэвхт бодисын хордлогын талаарх мэдээ албан болон албан бус сувгаар мэдээлэгдээгүй байна.
ДЭЛХИЙ ДАХИНД
Эбола вируст халдварын талаарх мэдээлэл
Нэгтгэсэн мэдээллээр 2015 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн байдлаар дэлхийн 10 улсад (Либери, Сьерра-Леон, Гвиней, Мали, Нигери, Сенегал, Бүгд Найрамдах Ардчилсан Конго, АНУ, Испани, Их Британи) Эбола вируст халдварын дэгдэлт бүртгэгдэж, 20813 хүн өвчилж, 8284(39%)нас барсан байна.12 дугаар сарын 31-нээс хойш 541 шинэ тохиолдол, нас баралт 330 хүнээр нэмэгджээ. 838 эрүүл мэндийн ажилтан өвчилсөний 495(59%) нь нас барсан байна.
Эх сурвалж: ДЭМБ
Холбоотой мэдээ
-
зочинзочин (January 13, 2015 9:48:07 am )
хотын утаа дэндэж байна. үүнээс болж хүүхэд хөгшид залуучууд уушиггүй болж дууслаа. уушиг нь өвчилсөн хүмүүс сүрьеэгээр өвдөх нь улам нэмэгдэж байна. ЭМСЯ-ны дарга сайд нар, Засгийн газрын гишүүд , Их хурлын гишүүд юу харж бодож , ямар арга хэмжээ авах гэж байна. уушиггүй хүмүүсээ яахуу. өөрсдөө амралтын өдрөөр хотоос гараад цэвэр агаар идчихдэг болохоороо мэддэгүй бололтой дог оо.
1 Comment