antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2015 13 comments

Монголд хүний амь үнэгүйджээ

нийтлэсэн Admin

527-1339466210shoronХvний амь vнэгvйдсэн нийгэм болж хувирчихаад байгаа нь харамсалтай. Ингэж хэлэх шалтгаан нь сvvлийн vед шvvхийн байгууллага хэн нэгний талд шийдвэр гаргах болоо юу даа гэх харамсалтай холбоотой. Учир нь сvvлийн хоёр жил гаруй хугацаанд олны анхаарлын тєвд байсан Г.Алтанхvv гэгчийн хэрэг шvvхээр шийдэгдэж тvvнийг ял авснаас хойш олон нийт шvvхийн байгууллага арай ч дээ гэх харууслын vгийг илэрхийлэх болсон юм. Тодруулбал, шvvхээс Г.Алтанхvvд гурван жилийн ял ногдуулах болсонд олон нийт ийнхvv эгдvvцэх болсон гэсэн vг. Яг vнэндээ хорвоогийн шар єдєр, бор хоногийг єлєн зєлмєн єнгєрєєгч ноомой нэгэн ганцхан удаа ч болов ходоодоо дvvргэж vзэхийн тулд хэн нэгний хэдэн бор тєгрєг хумслаад шууд л 10 гаруй жилийн хорих ялаар шийтгvvлж нарсанд хатдаг бол єдєртєє л сая саяар нь самардаг олигархи бvлэглэл тєсвийн эд хєрєнгийг хэдэн тэрбумаар хулгайлсан ч хорих ял авах нь бvv хэл цагаадаж гардаг.

Нэг иймэрхvv эрээнтэй бараантай Эрvvгийн хууль гэх нэг юм байвч, тэр нь олигархи бvлэглэлд бол зvгээр л нэг эрээн цаас. Тиймээс л Монголын шvvх засаглал олигархийн ємнє хvчгvйдэж, харин жирийн иргэдэд бол ёстой л галзуурсан араатан мэт аашлах боллоо гэсэн vзэл бодол олон нийтийн дотор тэнvvчилж эхлээд байна.
Уг нь єнгєрсєн хугацаанд шvvхийн шинэчлэл энэ тэр гэж маш сайхан зvйл ярьж байсан ч энэ нь амьдрал дээр биелэлээ олохгvй байгаад олон мянган жирийн иргэд санаа зовж эхлээд байгаа юм. Учир нь яг vvний бодит жишээг тод томруунаар Г.Алтанхvv гэгч нvгэлтний хэрэг илчлээд єгсєн явдал юм. Єєрєєр хэлбэл, ялтан Г.Алтанхvv єєрийгєє ял авахгvй гэдгээ анхнаасаа мэдэж байсан. Учир нь шvvх эмнэлгийнхэн алуурчинд асар их боломж олгосон. Vvнийг ч прокурорын байгууллага удаа дараа мэдэгдэж байсан. Гэтэл яагаад шvvх ийнхvv тvvнд гурван жилийн ял оноох болов гэдэг нь хачирхалтай. Харин ч бvр гэмт хэрэгтнийг найз бvсгvйнхээ аминд хvрээгvй гэж vзсэн нь талийгаач бvсгvйн ар гэрийнхний гомдлыг дээд цэгт нь хvргэчихээд буй юм.

Єєрєєр хэлбэл тvvнд vvсгээд байсан Хvнийг санаатай алсан гэх Эрvvгийн хуулийн тусгай ангийн 91.1 дэх заалтыг хэрэгсэхгvй болгож, харин Эрvvгийн хуулийн 98.1-д зааснаар бусдын биед санаатайгаар хvндэвтэр гэмтэл учруулсан хэмээн буруутган шvvж, гурван жилийн хорих ял оноогоод байгаа юм.

Г.Алтанхvvд холбогдох хэргийн шvvхийн шийдвэрт олон нийт эргэлзэж байгаад хэргийн гол учир оршиж буй юм. Уг нь Дvvргийн II прокуророос Г.Алтанхvvг талийгаачийн vхэлд буруутай гэж vзэж байгаа бол Шvvх эмнэлэг талийгаач хууч євчний улмаас амь насаа алдсан гэж дvгнэсэн нь олон хуульчийн гайхлыг ч тєрvvлээд байна. Энэхvv хэргийг шийдэж шийдвэр гаргасан хоёр шvvгч Б.Мєнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, Б.Мєнхбаяр нар шийдвэрээ тухайн єдрєє мэдээлэлгvй, маргааш нь хурал зарласан. Хамгийн гол нь дээрх нэр бvхий шvvгчид ч єєрсдєє мэдээлэл єгєлгvйгээр хэвлэлийн тєлєєлєгчєєрєє шийдвэрээ уншуулж танилцуулсанд олон нийт гайхаж буй юм.
Сэтгvvлчид энэхvv ээдрээт хэргийн гэм буруутны талаар олон асуулт асуусан ч “Би мэдэхгvй” гэхээс єєр vг дуугарахгvй байсан нь єдгєє баримт болон vлдсэн юм.

Сэтгэл эмзэглэж, єр євтгєсєн энэ хэргийн яллагдагч гуравхан жилийн ялтай сална гэж талийгаач бvсгvйн ар гэрийнхэн зvvдлээч vгvй. Хамгийн гол нь бид энэхvv нийтлэлээрээ хэн нэгнийг яллаж шоронд суулгахыг зориогvй. Харгис залуугийн гэмт vйлдлийн улмаас цэл залуухан бvсгvй энэ хорвоог vvрд орхисон явдал юм. Ялтан Г.Алтанхvvд талийгаач бvсгvй vнэ цэнэгvй, тvvний ємнє буруутай байж болно оо.
Гэхдээ л тэр амьд явах эрхтэй, аав, ээж, ах дvv, найз нєхєддєє юу юунаас илvv vнэ цэнэтэй. Тухайн хvн ямар буруутай ч бай амьд явах эрхтэй, харин нєгєє этгээд хvний амь нас хохироож, амиа алдахад хvргэх ёсгvй гэдгийг хэлэх гэсэн юм.
Тиймээс л шvvхийн байгууллагын шийдвэр нэг л биш ээ гэж олон нийт vзэх болоод байна. Бид дараагийн дугаартаа олгирхахуудын шvvхийн шийдвэр жирийн иргэнийхээс яагаад ялгаатай гардаг вэ гэдгийг шvvгчийн гаргасан шийвэртэй бримттайгаар хvргэх болно.
Эх сурвалж:



Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • bayara (January 12, 2015 9:45:23 am )

    uursduu l uchriig n olchihooch

  • Anonymous (January 12, 2015 10:06:27 am )

    1931-12-29нд МАХНын Төв хорооны / Феодалуудыг устгах ажилыг ДХГ Шүүн таслах уралдаж гүйцэтгэсүгэй/ гэсэн тогтоол гарснаар хүний амь жинхэнэ утгаараа үнэгүй болж байсан юм

    • иргэн (January 12, 2015 10:15:07 am )

      Ардчилал гарснаар хүний амь үнэгүй болсон

  • xxxxx (January 12, 2015 10:26:00 am )

    xuviin os xonzon avch exel oor arga alga daa ter emegtein ar geriinxen oorsdoo ter muug al tegeed 3 sariin yl avii geed suuj bai oor zam alga ene niigemd chini

  • Anonymous (January 12, 2015 10:51:41 am )

    ардчилал авилгач шүүх мандтугай л болсон цаг шүү дээ найзууд минь

  • зочин (January 12, 2015 11:41:14 am )

    Цалин нь 5 6 сая төгрөг гэсэн үхсэн хойноо 500000 төгрөгний цалинг шүүгчдэд гэсэн уриалга гсргая иргэдээ угаасаа хэзээ ч шуарга байгаагүй хүмүүс яагаад ч шударга болохгүйн байна

  • үг (January 12, 2015 12:08:06 pm )

    энэ үг алтансүхийн хоригдох газарт хүрээсэй. очсон газарт нь 2 сарын дотор зодоод 3 сарын дотор 5 цулыг нь үгүй хийгээсэй гэж

  • Zochin (January 12, 2015 12:28:03 pm )

    Arhichin nuhurtei bainga zoduulj daramtluulj baigaad argagui hamgaalaltug hetruulse ch yam uu tuhain ued 23 jileer shorond suusan Byambasurenhun tuhai yamar ih urubdmuur baisniig telebizeer uzeed uneheer zurh shimshirch balaa.Ter ued ch shuuh iim l baican.Tanil talgui bol…AAltanhuugiin egch ni ih huutsulduj baisan gee bizdee.Ter ohinug mash ih daramtalj hucheer arhi ugch hordlogond oruulj etsestend ni amiig ni aldahad hurgesen.

  • Anonymous (January 12, 2015 12:29:00 pm )

    haraal id shyyrhai .mniinheen ta nar heden jil ogoh gsiim bee ta tegeed shuugch hiichihgui yaasiin nobshnyydaa hydalaa zuil bichihee boli alnaa ta nariig haanaac ch olno yag adilhan nygacand chin hytga shaanaa za ta nariig cydlaad l bga ger oron aab eej abgai huuhduud nyyts amrag bugdiig chin cydalj bga ydahgui zuil dyycgana tegeed ta nariin araac hen bichihiig harnaa

  • Anonymous (January 12, 2015 12:30:33 pm )

    prantsad yu bolcniig canaj bgaarai cetguulch gh yanhanyydaaa komoor chin alna shuuuuuuu

  • Anonymous (January 12, 2015 6:14:16 pm )

    Төр засаг нь ард иргэдээ гэхгүй байхад хүний амь үнэгүйдэх нь наад захын хэрэг биз дээ Шударга биш шуналтай шүүгч нарын цалинг 10 сая болгосон ч шуналын үүдийг хааж чадахгүй Соц нийгмийн үед шүүгч нар дээд сургууль төгссөн хүмүүсийн нэгэн адил цалин аваад болоод л байсан Харин ч шударга ажиллаж байсан байх Шүүгч нарын цалинг жирийн төрийн албан хаагчийн нэгэн адил болгох хэрэгтэй

  • Tenger (January 12, 2015 7:43:27 pm )

    Amyd yabax xvn alga boljee.vnen xaa bna daa.daraagiin vnegvi amy xaa bgaa bol doo.mongol serex ve ny irjee.xataasan borts bolmoorgvi bna aab eejvvd miny.

  • Ачу (January 13, 2015 3:35:34 am )

    Ардчилсан тамд амьдарч буйгаа ухаарах хэрэгтэй.Ард түмэн юу ч биш болсон.

antalya rent a car