antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 12, 2015 22 comments

УХААЛАГ ХЭМНЭЛТИЙГ УИХ-ЫН ГИШVVДЭЭС ЭХЭЛЬЕ

нийтлэсэн Admin

238ec0fb9b4bdfe9big2Єнєєдрийн УИХ-ын гишvvд 2012 оны сонгуульд жинхэнэ холион бантан хутгасаар ялагч болон гарч ирэхдээ хоёр янзын зам туулцгаасан. Эхний хэсэг нь эх орныхоо дєрвєн зvг, найман зовхис буюу Увс, Ховд, Завхан, Архангай, Баянхонгор, Євєрхангай, Булган, Сэлэнгэ, Хэнтий, Дорнод, Сvхбаатар, Дундговь, Ємнєговь, Дархан-Уул, Орхон, Улаанбаатарын сонгогчдод гурил, будаа, элсэн чихэр, архи, тамхи, мєнгє гээд тарааж болох бvхнийг тараасаар нэг ёсондоо тэдний саналыг худалдан авч, УИХ-ын улаан модон сандлыг зайдагнах эрхтэй болцгоосон. Харин хоёр дахь хэсэг нь оймс, тэлээ, бас бус юманд хавчуулагдсаар УИХ-ын танхимд орж ирцгээснийг ард тvмэн мартаагvй байгаа.Харин єнєєдєр тойргийн сонгогчдын саналыг худалдан авсан нь ч, оймс, тэлээний асуудалтай нь ч ялгаагvй улсын тєсвєєс жилд 90 сая тєгрєгийг унаа машин, утасныхаа зардалд гаргуулан авч байгаа нь сард 7.5 сая тєгрєг болж байгаа юм.

Гэхдээ энэ 90 сая тєгрєг Увс, Ховд, Євєрхангай, Хэнтий, Дорнод, Ємнєговь руу давхиж сонгогчидтойгоо уулзах унаа машиных нь бензин тос, бэлэг сэлтэд зарцуулагдаж байна уу гэвэл тvvн шиг инээдтэй, худлаа зvйл байхгvй. Эрхэм гишvvд томилолтын мєнгєє бvгдийг нь улсын тєсвєєс гаргуулан авдаг. Харин энэ 90 сая тєгрєг дээр бас бус орлогоо нэмж эрхэм гишvvд хашаа, байшингийнхаа асуудлыг сайжруулан энд тэнд хоёр, гурван давхар тансаг хаус бариулан орж, єнєєдєр тарвалзтал амьдарч байгаа гэвэл тvvн шиг vнэн юм байхгvй.

Ялангуяа єнгєрсєн сонгуулиар эр хvний 13 мэх, эм хvний урин ааль, бас бус юманд хавчуулагдан УИХ-д орж ирсэн эрхмvvд ямархуу царай зvстэй, хувцас хунар юутай байсан бол єнєєдєр юу ємсєж, тєрєл арилжсан мэт царай зассанаас нь харахад ухаалаг хэмнэлтийг чухам тэднээс эхлэхгvй бол горьгvй санагдаад болохгvй байгаа юм.
УИХ-ын гишvvдийн гарыг цайлгаж байгаа энэ 90 сая тєгрєгийг хэмнэхэд жилд зургаан тэрбум, 840 сая тєгрєг улсын тєсєвт орж ирнэ. Бvгдийг нь хурааж авдаггvй юм гэхэд талыг нь танахад гурван тэрбум, 420 сая тєгрєг нь Монгол Улсын тєсєвт vлдэх боломжтой.

Єнєєдєр эрхэм гишvvдийн хєдєє, гадааны томилолтод Засгийн газрын автобаазын 185 тээврийн хэрэгсэл цаг ямагт бэлэн сойлттой vйлчилж байгаа. Энэ 185 автомашины 30 Ланд-200, Лексус-570 маркийн том оврын жийп байгаа юм. Эрхэм гишvvд ганцхан сард бензин, шатахууны зардал гэж 400 мянган тєгрєг гаргуулан авч байгаа нь сард 30 сая 400 мянга, жилд 364 сая 800 мянган тєгрєг болж байна.

Тэгвэл єєрийнх нь тєлєє ганц ч хvн санал єгєєгvй оймс, тэлээнд хавчуулагдан орж ирсэн гишvvдтэйгээ нийлээд энэ 76 нєхєр дєрвєн жилд зєвхєн бензин, шатахууны зардал нэрээр улсын тєсвєєс нэг тэрбум, долоон зуун сая тєгрєг гаргуулан авах нь тодорхой болсон. Бодит байдал ийм байхад улсын тєсвийн мєнгийг єєрсдийнхєє гоо сайханд зарцуулан нvдэндээ давхраа хийлгэж, арьсаа татуулан сар 3-4 удаа гадаадад амарч зугаалж байгаа тэд “УИХ-ын гишvvний цалин амьдралд арайхийн хvрч байна. Цалингаа нэмvvлмээр байна” хэмээн гонгинолдож байсан удаатай.

Дээр нь тойрогтой, тойроггvй ялгаагvй бvх гишvvд туслах, бие тєлєєлєгч, зєвлєх гээд 4-5 дагуул цалинжуулж байгаа. Єнєєдрийн улс орны эдийн засаг, санхvvгийн бодит байдлыг дvгнэж vзвэл эрхэм гишvvдэд зєвлєх, бие тєлєєлєгчийн шаардлага огтхон ч байхгvй. Зєвхєн УИХ-ын гишvvд энэ хоёр дагуулаасаа ангижрахад 150 хvний цалингийн фонд хэмнэгдэх боломжтой. Энэ бvхнийг дурдсаны учир нь Монгол Улс эдийн засаг, санхvvгийн хямралд орчихоод байгаа єнєєдрийн хvндрэл, бэрхшээл нь хууль тогтоох дээд байгууллага УИХ-ын хэвийн бус vйл ажиллагаа, алдаа дутагдалтай шууд холбоотой учир хэлэхээс єєр аргагvй.

Засгийн газраас оруулж ирсэн Монгол Улсын гадаад єрийг ДНБ-ний одоо байгаа 55 хувиас нэмэгдvvлж 70 хувьд хvргэх тєсєл УИХ-ын гишvvдээс дэмжлэг хvлээж чадалгvй унасан. Энэ нь “Хvv багатай, урт хугацаатай зээл зайлшгvй авч байж эдийн засгаа тэлэхээс єєр зам бидэнд байхгvй” гэсэн байр суурин дээр зогсож байгаа Ерєнхий сайд Ч.Сайханбилэг болон Сангийн сайд Ж.Эрдэнэбат хоёрт томоохон цохилт болоод байгаа. Vнэхээр журмын нєхєд нь анхааруулан хэлж байсанчлан сан нь улайсан Сангийн яам хvлээж авсан Ж.Эрдэнэбат сайдын хувьд арга мухардахдаа Засгийн газраас єнгєрсєн сарын 30-ны єдєр єргєн мэдvvлсэн Хєрєнгийн албан татварын тухай болон холбогдох бусад хуулийн тєслvvдээ ёстой л цээжээрээ хамгаалан УИХ-ын гишvvдтэй тулсаар ямар ч гэсэн хэлэлцvvлэхээр болсон. Гэхдээ данс нь улайсан Сангийн сайд шиг хєєрхийлєлтэй, тамын албан тушаалтан цєєхєн байдгийг Ж.Эрдэнэбат сайд Монголчуудад нотлон харууллаа.

Арга нь мухардаж, хий дэмий л УИХ-ын гишvvдээс дэмжлэг горьдсон Сангийн сайд “Малын хєлийн татварыг 500 тєгрєгєєр тогтооход л улсын хэмжээнд жилдээ 32 тэрбумын орлого орж ирнэ” хэмээн журмын нєхдєє царайчлан харж, доройхон дуугарч харагдсан.

Удахгvй цалингаа тавьж ч чадахгvй болж мэдэхээр данс нь улайсан Сангийн сайд маань иргэдийн хувийн эзэмшлийн гурав дахь орон сууцанд татвар ногдуулах, бууны маркаас нь хамааруулж 50.000-100.000 хvртэл тєгрєгийн татвар ногдуулах, малын хєлийн татварыг хонин толгойд шилжvvлж аймаг, нийслэл, сумын ИТХ-аас 1000 хvртэл тєгрєг байхаар тогтоох, автомашины татварыг цилиндрийн багтаамжаас нь хамааруулж татвар ногдуулах зэрэг хуулийн тєслvvдээ ямар ч гэсэн УИХ-аар хэлэлцvvлэхээр дэмжvvлээд байгаа.

Монгол Улсын эдийн засаг, санхvvгийн байдал хямралын шинжтэй болсон єнєєдрийн тухайд бvх салбар хэмнэлтийн горимд шилжиж, УИХ-ын гишvvн Г.Уянгын хэлснээр “Иргэд голоо тасартал бvсээ чангалж байхад зарим дарга нар бvсээ тасартал таргалж” байгааг шударгаар зохицуулахын тулд эрхэм УИХ-ын гишvvд эхлээд ухаалаг хэмнэлтийн горимд шилжиж, нийгмээ уриалах цаг болжээ.

Ерєнхий сайд Ч.Сайханбилэг “УИХ-ын гишvvд, сайд дарга нар 9911-тэй дугаараа зарах” их сонирхолтой уриалга гаргахад гишvvд таг дуугvй болцгоосон. Vнэндээ тэд дээд тал нь 20 сая хvрч байгаа 9911-тэй дугаартайгаа vхэлдэн зууралдана гэдгээ таг чимээгvй болцгоон илэрхийлсэн нь тэр. Харин УИХ-ын гишvvн Д.Сарангэрэл “Vнэхээр улс орны амьдрал тийм хэцvv болчихоод байгаа юм бол ээмэг бєгжнєєс эхлээд утасны дугаараа ч хайрлахгvй єгєхєд бэлэн” гэдгээ намуухан дуугаар мэдэгдэнэ лээ. Гэхдээ утасны дугаараа дуудлага худалдаанд оруулахаасаа ємнє эрхэм гишvvд маань тансаг гэж хэлж болохуйц элдэв хєнгєлєлт, мєнгєн урамшууллаасаа татгалзвал зохино. Хэдийгээр єнгєрсєн баасан гарагийн хуралдааныг хаахдаа УИХ-ын дарга З.Энхболд “Маргааш ажлын єдєр, УИХ-ын хуралдаан 09:00 цагт эхэлнэ шvv” гэж анхааруулсаар байтал бямба гарагийн 09:30 цагт УИХ-ын хуралдааны танхимд 15-хан гишvvн сууж харагдсан.

Цагийн дараа УИХ-ын даргын дээд талын самбарт гишvvдийн ирц 76-аас 42 гэж гарч байсан ч танхимд Сангийн сайд Ж.Эрдэнэбат нарын 18-хан эрхмийн толгой л шоволзож харагдана лээ.

Хамгийн тансаг хэрэглээтэй хэрнээ хамгийн их ажлаа тасладаг, хамгийн их шоуддаг эрхэм УИХ-ын гишvvдээс ухаалаг хэмнэлтийг эхлvvлэх нь хамгийн шударга зарчим болно гэдгийг тєсвєє нэг их наяд тєгрєгєєр таначихаад ханахгvй эхчvvд, нялх vрсийнхээ сvv, живх, одонгийн мєнгє рvv ханцуй шамлан дайрч байгаа Ерєнхий сайд Ч.Сайханбилэгийн сонорт хvргэлгvй горьгvй хэмээн vvнийг тэрлэв. Таалан болгооно уу.
Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

22 Comments

  • Anonymous (January 12, 2015 10:11:16 am )

    Gishuuded uneheer heleh ug alga. Neg l ih tom jiip unaj davhildsan ulsuud. Ajildaa ch irehgui. Ireheeree shireeniihee ard sonin unshaad esvel utsaaraa yariad suuchihdag uhamsargui gishuud ih bn!!!!!!!!
    Hezee ene baidalaa zasah um boloo!!!!!!!!
    Gutamshig!!!!!

    • зочин (January 12, 2015 4:34:46 pm )

      улсын эрхэм гишүүдээ та нар өөрсдийнхөө тансаг хэрэглээгээ танаач ард түмнээ бодооч

  • Anonymous (January 12, 2015 10:18:17 am )

    зөв

  • Anonymous (January 12, 2015 11:21:07 am )

    1990 оных шиг дээд доод хоёр танхимтай парламенттай болж байж л эд нарыг дарна

  • зочин (January 12, 2015 11:25:24 am )

    Маш зөв үүнийг хүн бүхэн уншиж ойлгоод эд нарын тансаг хэрэглээг танахаас эхлээд л хэмнэлт гаргавал хямарлыг бид ядрахгүйгээр давах боломж бүрэн байгаа

    • иргэн (January 12, 2015 1:58:28 pm )

      Маш зөв санал. Дэмжиж байна. Энэ их тансаглалын зардлыг хямгадаж, хэмнэлтийг тэднээс эхлүүлэх хэрэгтэй. Хүүхэд, эмэгтэйчүүдийнхээ мөнгө рүү гар дүрж байхаар….

  • Шинэчлэл (January 12, 2015 12:39:42 pm )

    УИХ-ын гишүүд цаггүй юм бол цаг авч өгөөч УИХ-ын даргаа, тэгвэл цагаа баримтлан ажилдаа хоцролгүй ирж магад.

  • Anonymous (January 12, 2015 12:44:37 pm )

    Энэ тэнэг баагтйнуудыг ажилаа хийдгүйн бол халж сольдог болоочээ яагаад тэгэж болдоггүй юм бээээээ, Эд нар уул нь үлгэр дуурайлал болох хүмүүс биз дээ муу лагаануудыг бушуухан зайлуулахсан.

  • Chuluun (January 12, 2015 2:01:16 pm )

    Элбэгдорж Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байна. Өөрсдөөсөө хэмнэлтээ хийгээчээ…. Сайханбилэг ээ, чамайг уг нь овоо юм болов уу гэж бодсон чинь бас л өрөөсөн дугуй нь шив дээ

  • ganaa (January 12, 2015 2:29:40 pm )

    76 oorsdoosoo xemneltee exluuleesh ard tumnii nuruun deer uuruulexee bolioshee ta nariin idsen uusaniig ard tumen xuleexgui

  • Шуурай (January 12, 2015 2:51:23 pm )

    УИХ-ын гишүүд засгийн газрын гишүүдээсээ эхлэн хэмнэлтээ хийж улс орноо аврах зүрх сэтгэлтэй хүмүүс байгаа л байх даа, Гэхдээ хөнгөлөт, хангалтаасаа татгалзъя гэж зоригтой дуугараач,
    ийм их хангамж эдлэхээ болиоч, бид адилхан л монгол хүмүүс эрх тэгш байх зарчим чинь алдагдаад олон жил боллоо. Зарим луйвардаж олсон хөрөнгөөрөө хагартлаа баяжиж зарим нь үнэн шудрагаар төрийнхээ төлөө зүтгэж өдөр хоногийг хоосон шахуу цалингийн зээлээс зээлд дамжин өнгөрөөж байгааг эрхэм гишүүд мэдэх л байлгүй дээ

  • зочин (January 12, 2015 2:53:24 pm )

    дэмжиж бна маш зөв УИХ гишүүд нь өөрсдөө цагаа барьж хуралдаанд сууж ажлаа хийх сонирхол байхгүй бол УИХ-н тойргийг багасгаж 36, эсвэл бүр 26 гишүүнтэй болгож өөрчлөх хэрэгтэй аймаг бүрээс 1 гишүүн гэвэл 21 аймаг за тэгээд дүүргүүдээс нэг нэг гэвэл хэдэн хүн сонгогдох нь ойлгомжтой биз дээ. Ер нь ирэх 2016 оныг их хурлын гишүүдийн тоог цөөлж тойрогоо томсгох хэрэгтэй бх гэж энгийн иргэн би бодож бна. Орой ТВ үзэхээр бүр уур хүрч уушги сагсайх юм

  • Nyamjav (January 12, 2015 3:59:17 pm )

    Ичих нүүргүй 76 төрийн өндөрлөг гэх 3 ажиллаа хийж хариуцлага тооцож сур бас дахин сур, Эс бөгөөс Хөх Тэнгэр та нарт хариуцлага хүлээлгэх болно, Худал ярих,идэж уух чинь хэрээс хэтэрсэн шүү. ???

  • Anonymous (January 12, 2015 4:31:58 pm )

    Санаа зөв байна.Гишүүдийг эргүүлэн татах хууль гаргаачээ.Дээдүүл нь суудлаа олохгүй бол доодос нь яаж гүйдэлээ олох юм бэ. Манай ард түмэн дэндүү хүлцэнгүй юм даа. Тийм болохоор наадуул чинь бүр давараад байна.Йимд хандыг нь хага дармаар байна.

  • zochin (January 12, 2015 4:55:02 pm )

    Er ni yrihk bys hkiigeechee Ylangya ZG n gishuud Hkedee oron nutgiin darga naraas hkasaachee ZG n abulgachdaa s ehkleed hkas YIHKn baychyyd terbymtangyyd eersdeesee ehklene gesen shuu dee ehkleechee

  • Anonymous (January 12, 2015 6:29:02 pm )

    УИХ гишүүдийн тоог цөөлөх юмуу ерөнхийлөгчийн засаглалтай болвол дээр байна Эдний тансаглалд олон тэрбумыг зарж байхын хэрэг байна уу Чуулгандаа ч сууж чадахгүй суусанч хий нам энэ тэр гэж цэцэрхэхээс гавихгүй олигархуудад зориулсан татварын хөнгөлт өршөөл сандал суудал хэлэлцэх болоход бүрэн бүрэлдүүнээр суудаг Засгийн газар төсвийг үрж цацаж байхад 76 юу хийж суусан байнаа

  • zochin (January 12, 2015 8:33:53 pm )

    76 gishuun ih bna 50% zeeluuleh ni zev.

  • bnaa (January 13, 2015 1:15:26 am )

    yg zov ih hurliin gishuud oorsdoo l tsalin hangamjaa hasah heregtei mon gadnaas zeel avahgui oorsdiin baylagaa ashiglah heregtei baigaa baylagaa ymarch haraa hynaltgui 24 tsagaar ymarch amraltgui zooj baigaag zogsooh heregtei hil gaaliar baylagaa ydaj ajliin tsagaar hynalttai zoolgoh heregtei ter tavan tolgoin heleltseeretee bayjuulah uildver bas ard tumnii amidrah bair oron suuts tsetserleg suguuli emneleg geed ter orchind amidarch baigaa ard tumnii amidarah orchingo batalgaatai bolgoh heregtei erdenetiig orsuud ymar saihan hot barij baiguulj ogloo tiim l baih heregtei

  • bnaa (January 13, 2015 1:33:54 am )

    ard tumen ene eh ornoo orond oruulaagui heseg buleg humuusiin hiisen ajil tegeheer ter humuust hariutslaga tootsoj huuliin hariutslaga huleeleg eronhii bolovsroliin bagsh nar emnelgiin hiit ajilchid tsagdaagiin buh ajilchid mongol orni hamgiin gol tsegd ajillaj baigaa humuus tegehed hamgiin baga tsalintai tsalingaas tsalingiin hoorond zeelend barigdsan humuus baidag ter tatvaraas cholooloh huuli gargana gej baina ter huuliig zovshoorch bolno gehdee ih hurliin gishuud saiduudiig ene tatvariin huulid hamaaragdahgui gej zoriud oruulj ogoh heregtei mon ed tiim huuli gargah geed baigaa ni ard tumnii toloo bish oorsdiin bulhaigaa nuuh gej ulaich baigaa sanaa ed oorsdoo huuliig gargaj oorsdoo huuliig zavahruulj baigaa humuus ter orshoold oroh ysgui tedend tiim erh baihgui yronhiilogchiin zasaglaltai bolson ch bolno mongol ulsiin 3 han say irgeniig olon dargiin hereg baihgui 100 ymaand 60 uhana gej busad tom gurnuudtei adil 60 _70 n say huntei bish mongol ulsiin toriin tusheed heterhii olon baigaagaas bolj ene zambaraagui tom tolgoitonguud herees heterch baigaa

  • Anonymous (January 13, 2015 4:28:17 am )

    Gishuud ih olon baina. Tansag gez yug heldeg um boloo bi l lav meddeggui

  • Пээмаа (January 13, 2015 5:52:06 pm )

    УИХ-ын ихэнх гишүүд тэнгэрт гарсан амьдралтай байдаг тул бензин тос, утасны мөнгө зэргээ өөрсдөө төлөхөд эд нарт ямарч дарамт болохгүй байтал юүнд таг чимээгүй байна вэ? Бид автобусны мөнгө, утасны мөнгөө хүнээр төлүүлж үзээгүй л яваа болоод л байна. Монголын хамгийн баян хүмүүс сууж буй. Зориг гаргацгаа.

  • ЗОЧИН (January 14, 2015 11:49:34 am )

    Хэзээ ч УИХ-н гишуудийг эргуулэн татах хууль гарахгуй!!! Энэ бол туйлын унэн! Тэгж ярихын оронд монголчууд бугд нэгдэн босч ( НЭГ ч ХУН улдэлгуй БУГД ШУУ!!!) УИХ- г тарахыг шаардаж, дараагийн Их хурлыг сонгохдоо ажлаа хийдэггуй иждэж уухын телее сэтгэлтэй гишуудийг эргуулж татдаг, угуй бол чонгосон тойргийнхон нь санал гаргаад гуравны хоер хувь нь бурдвэл ямар ч уг хэлгуй эргуулэн татдаг болгох хэрэгтэй!!!

antalya rent a car