antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 11, 2015 7 comments

Секс эм бэлдмэлийн талаарх эмч нарын зөвлөгөөн боллоо

нийтлэсэн Admin

10909578_412595352237473_91752054_o966214682201501101017Монголчуудын хоол хүнсний зохисгүй хэрэглээ, амьдралын буруу зуршлаас үүдэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие физиологийн өөрчлөлт сүүлийн үед биологийн наснаасаа хурдацтай өөрчлөгдөж, хорт нөлөөлөл их болсныг мэргэжлийн эмч нар хэлж байна.

Өчигдөр Эрүүл Мэнд Спортын яаманд улсын клиникийн болон нэгдсэн эмнэлгүүдийн 120 гаруй эмч мэргэжилтнүүдийн сургалт зөвлөгөөн боллоо. Зөвлөгөөний үеэр эрэгтэй эмэгтэй хүмүүст түгээмэл илэрч буй бэлгийн сулрал болон цэвэршилтийн дараах сөрөг асуудлыг хэлэлцэв.
Сүүлийн үед дэлхий нийтээр эрэгтэйчүүдийн шодойн хөвчрөлийн хямрал, түүний тархац ихэсч тэр дундаа Азийн орнуудад 113 саяд хүрсэн нь XXI зууны тахал гэж нэрлэгдэхэд хүрсэн байна. Монгол эрчүүдийн дунд энэ төрлийн хямрал түгээмэл байгаа бөгөөд энэ байдлаа нуун дарагдуулж, эмнэлэг эмчид үзүүлэхгүй хугацаа алдсанаас асуудлыг хүндрүүлж эмчлэхэд төвөгтэй болгодог байна.

Харин эмэгтэйчүүдийн хувьд наснаасаа эрт цэвэрших болон цэвэршсэний дараах хүндрэлүүд ихээр гарч байгаа нь мөн л амьдралын буруу хэвшил, хорт зуршил, ажлын хэт их ачаалал, хоол хүнс, хэт таргалалттай холбоотойг хэллээ.
Энэхүү зөвлөгөөнийг монголчуудад “Fantasy sex shop” хэмээх нэрээр хэдийнэ танил болсон “Фантази фарм” эм ханган нийлүүлэх төвөөс зохион байгуулж байна.

Тус фарм нь дээрх хоёр өвчлөлийн эсрэг дэлхийн стандартад нийцсэн хоёр төрлийн бүтээгдэхүүнийг өнгөрөгч оны 12 дугаар сард монгол улсад албан ёсны эрхтэйгээр оруулж ирсэн бөгөөд эдгээр бүтээгдэхүүнүүдийг эмч, эмнэлгийн ажилтнуудад танилцуулан хэлэлцүүлснээр эм ханган нийлүүлэх чиглэлийн үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа юм байна.

2000-аад оны эхээр “Fantasy sex shop” нэртэй дэлгүүрүүд Улаанбаатарын төвөөр мэр сэр үзэгдэж үүдээ нээж байсан бол төд удалгүй хэрэглэгчдийн таашаалыг хүлээсэн салбар дэлгүүрүүд болон өргөжин тэлсэн билээ. Мөн “Фантази фарм” нэртэй эмийн сангууд үүдээ нээх нь ээ.
Дэлхий нийтээр сүүлийн жилүүдэд орчин үеийн дэвшилтэт эмийн хэлбэр болох ODF буюу ялтсан эмийн хэлбэрийг өргөн хэрэглэх болсон ба тус компани нь энэхүү эмийн хэлбэрийг Монгол улсад анх удаа бүртгүүлсэн таатай явдал тохиосон байна.
Энэ эм нь БНСУ-ын Kwand Dong Pharmaceutical Co., Ltd эмийн үйлдвэрийн “Ignis” буюу эрэгтэйчүүдийн шодойн хөвчрөлийн хямралын эмчилгээнд хэрэглэдэг юм байна. Энэхүү эмийг эмчийн жороор бүх эмийн сан, сүлжээ дэлгүүрүүдээрээ худалдаалах юм байна.
Мөн ХБНГУ-ын Amor Gummiwaren Gmbh эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрээс Амор брендын 10 нэр төрлийн бэлгэвчүүд, эмэгтэйчүүдийн чийгшүүлэгч гель болон үтрээ агшаах бөмбөлөгийг оруулж ирдэг болоод багагүй хугацааг үдсэн байна.

Энэ удаагийн сургалт семинар нь эм ханган нийлүүлэгчид, эмнэлэгийн ажилтнуудын дунд болсон бөгөөд энэ төрлийн эм бэлдмэлийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг агуулсан сургалт болж өндөрлөлөө.

PHOTONEWS.MN


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • mungunbileg (January 11, 2015 7:59:02 pm )

    Zuv shvvdee. Gehdee daanch shodoigoos bolood erchvvd ni zavhairah mash durtai ch tvvnees uur argagvi ee.

  • mungunbileg (January 11, 2015 8:00:43 pm )

    Seks ym.

  • Доржоо (January 11, 2015 10:29:33 pm )

    Зөв шүү чухал зүйл.
    5 сургуулийн хажууд байдаг НАРРҮ САРSUl бас сайн юм байна лээ шүү. эрчүүдээ

  • Зочин (January 12, 2015 8:43:46 am )

    Фантази байтугай шодой ч үгүй болохгүй л бол яамай, секс бараа зарж байгаад эм зараад хурал зохион байгуулаад эхлэхээр айчихлаа.

  • zochin (January 12, 2015 2:59:26 pm )

    emiin san em hangan bolj urgujsun gej baigaazdee solongos emnuud chanartai bdag saihan medee bn

  • Anonymous (January 12, 2015 3:35:50 pm )

    huduu oron nutgiin em sangaar hezee zarah be

  • mungunbileg (January 12, 2015 10:33:51 pm )

    Zuvhun seks hiih taashaal avah emiig zarah gej bga ymuu? Taashaalin emiig zarj baival mash sain baina. Zarim ni hvn sekseer taashaal avdaggvi ch hetsvv, zarim ni hvn sekseer taashaal avdag ch saihan bga ymaa. Tiimee? Seksdegchid ee.

antalya rent a car