antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2015 4 comments

Жиргээчдэд халгаатай А.Гансүх хоёр дахь хүнээ яллуулав

нийтлэсэн Admin

549eba079d38e118originalTwitter хуудсаар жиргээчид янз бүрийн  санаа бодлоо илгээдэг.  Тэдний дунд тодорхой баримт нотолгоотой мэдээлэл түгээгчид ч бий. Мөн бухимдлаа илэрхийлэгчид цөөнгүй. Аль нэг сайдаас нь асуух ёстой зүйлээ асууж, үндэслэлтэй  хариулт авахыг хүсэгчид ч олон таарна.  Харин Зам тээврийн сайд асан А.Гансүх  ийм чөлөөт жиргээчдэд үнэн голоосоо дургүй ажээ. Тэрбээр жиргээч Бат инженер гэгчтэй олон сарын турш  хэрүүл хийж, эцэст нь шоронд хориулж байлаа. Сайдын суудлаас шүүхэд хандах, жирийн иргэн шүүхэд гомдол гаргах хоёр өдөр шөнө шиг ялгаатайг эндээс  бас харж болох аж. Бат инженер нь гэхдээ сайд асан Ц.Оюунгэрэлийн  дүү  юм билээ. Гэвч А.Гансүх нь түүнийг яллуулж чадсан. Дараа нь уучлалт хүссэн. Тэгвэл А.Гансүх өөр  нэг жиргээчийн асуусан зүйлд хариулт өгөхийн оронд сурсан зангаараа шууд л шүүх, цагдаад гомдол мэдүүлэн гүйжээ. А.Гансүхийг  тwitter хуудсандаа “МИАТ-д хийсэн шинэчлэлээр 3.6 тэрбум төгрөг хэмнэсэн” гэж бичихэд доор нь Л.Даваапил гэдэг жиргээч “Самсунгтай 1 км төмөр замыг хэдээр гэрээлсэн бэ, сайдаа. Тэнд луйвардсан мөнгө чинь наад 3.6-аас чинь хол давна” гээд бичиж орхижээ. Үүнд гомдсон А.Гансүх цагдаа, шүүхээр явсаар саяхан Л.Даваапил нь шүүхээр орж, 9.7 сая төгрөгийн торгуулийн ял сонсоод гарчээ. А.Гансүхийн хувьд санасандаа лав хүрч чадсан  бололтой. Харин дараагийн ял сонсох жиргээч нь хаанахын хэн гэгч болж “азгүйтэх”-ийг бүү мэд.

Б.Баяр

Эх сурвалж: Tumen.mn


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • Зочин (January 08, 2015 12:15:51 pm )

    Хов, жив харж суугаад байхаар үндсэн ажлаа хийнэ үү!

  • Marshall (January 08, 2015 8:28:04 pm )

    Hohi chin shudee baasnii jirgeechin bdag yum.hun hudlaa gutgeed bval torguuli baitugau yal avnadaa.

  • Zochin (January 12, 2015 8:55:20 am )

    Gansuh bol hun bish

  • Zochin (January 12, 2015 8:57:14 am )

    Ene helnii gamjigtai hunii muu uzsen novshiig burhan tenger hiisen nugliinh ni tuluu udahgui tseerluulnee

antalya rent a car