antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

“Тавантолгой” компанийн захирал хоёр хүүгийн үхэлд буруутай юу

нийтлэсэн Admin

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Тавантолгойн тосгон хэмээх газарт өнгөрсөн наймдугаар сарын 11-ний өдөр сэтгэл сэртхийлгэм аймшигт хэрэг гарч нэг айлын хоёр хүүхэд амиа алдсан. Эх сурвалжийн мэдээллээр талийгаач хүүхдүүд 3-10 насны төрсөн ах дүүс байжээ. Тэд тухайн өдрийнхөө 12.00 цагийн орчимд гэрээсээ тоглохоор гарсан байна.

Ингээд тоглоомын талбай руу явж усан оргилуурын орчимд тоглож байгаад гурван настай дүү нь унаж, ах нь дүүгээ уснаас татаж гаргах гэснээр тогтой усанд живж хоёр бяцхан хүү амь эрсдсэн аж. Х.Түмэнбаяр захиралтай “Таван толгой” компанийн 45 жилийн ой энэ жил тохиож байгаатай холбогдуулан тус байгууллагынхан нэлээд бүтээн байгуулалтыг хийж хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур зэргийг тосгоныхоо төвд бий болгожээ.

Гэтэл хариуцлагагүй дарга, хайхрамжгүй ажилтны хар гайгаар усан оргилуурын тог цахилгааныг стандартын бус буюу ямар нэг усны  хамгаалалтгүйгээр хийсиийг холбогдох байгууллага нь хүлээн авч ашиглалтад оруулсан байна. Уг усан оргилуур нь тосгоны төвд хүүхдийн тоглоомын талбайн чанх урд талд залгаа байрладаг. Гэнэн томоогүй балчир үрс тоглоомын талбайд тоглохоос илүү усан оргилуур тэдний анхаарлыг татах нь мэдээж хэрэг.

Стандартын бус усан оргилуур ашиглалтад оруулсныг тус компанийн удирдлагууд мэдсэн боловч, хайхрамжгүй ажилтандаа “Түүнийг засаарай” гэж хагас дутуу үүрэг өгч орхисноос болж “Оонын хоёр эвэр шиг” сайхан үрсээ зуурдаар хорвоогоос хальжээ. Үүнээс болж эцэг, эх нь элэг дутуу эмтэрэн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу болчихоод явна.

Бүхэл бүтэн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болсон энэ явдалд эрүү үүсгэн шалгаж байгаа ч явц нь удааширч хэрэг бүдгэрэх магадлалтай болсон байна. Учир нь өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд хууль хяналтын байгууллагынхан болоод “Таван толгой” компанийн удирдлагуудаас талийгаачдийн ар гэрийнхэнд хандсан ямар нэгэн албан ёсны хариу ирүүлээгүй бөгөөд уг хэрэг удаашрах цаашлаад дарагдах магадлалтай болоод байгаа талаар ойрын эх сурвалж мэдээлж байна.

Энэ хэргийн талаар Мэргэжлийн хяналтын газраас “Энэхүү хэрэг гарах болсон шалтгаан нь “Таван толгой” компанийн “Ногоон төгөл” цэцэрлэгт хүрээлэнгийн усан байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийг Монгол Улсын барилгын тухай хууль болон бусад хууль дүрэм журмыг зөрчиж суурилуулан ашигласан учраас энэ хэрэг гарах үндсэн шалтгаан болсон” гэсэн дүгнэлт гарчээ. Харин мөрдөн шалгах явцын мэдээллээр дээрх хэргийг эрүүгийн хэрэг биш, эзэн холбогдогчгүй гэсэн урьдчилсан дүгнэлт гаргасан байх юм.

Мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтээс харахад эзэн холбогдсн н нь тодорхои байсаар байхад мөрдөн байцаагч эрүүгийн хэрэг биш гэж дүгнэсэн нь хэний ч дотор нэгийг бодогдуулж бас сэжиг төрүүлж байгаа юм. Хийсэн хэргийнхээ бурууг хүлээлгүй хэдэн төгрөг илүүтэйгээрээ бусдыг буруутан болгож, эцэг эхийн шаналлыг үл тоон хэн нэгэн танил талд үйлчилдэг гаж тогтолцоо аймаг хөдөөд төдийгүй Монгол Улсад тогтоод байгааг эрх бүхий хүмүүс, байгууллага анхааралдаа аваасай.

Хэдийгээр хэн нэгнийг буруутгалаа гээд талийгаяч хүүхдүүд босоод ирэхгүй ч цаашид иймэрхүү хариуцлагагүй байдлаас ахин хэн нэгэн аав ээжийн элэг эмтрэхгүй байх нь хууль хяналтын байгууллагынхны үнэн зөв шийдвэр гарч буруутай этгээдүүдэд шударга хариуцлага тооцохоос ихээхэн хамаарах болоод байна. Энэхүү хэргийн талаарх мэдээллийг дахин сурвалжлан хүргэх болно.

У.Батчимэг

Эх сурвалж: “Нийгмийн толь”


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car