antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Dec 7, 2011 Comments are off

Ж.Бадрал: “Жи энд Юу голд” ХХК-иас Шар усан голоо нэхмээр байна

нийтлэсэн Admin

Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутгийн иргэдийг төлөөлж 1000 гаруй км-ийн алсаас долоон төлөөлөгч ирж нутаг орондоо болоод буй ноцтой асуудлаар мэдээлэл хийсэн юм. Тэнд чухам юу болоод байгаа талаар ИТХ-ын төлөөлөгч 6-р багийн иргэн Ж.Бадралтай ярилцлаа.

-Танай суманд ямар асуудал хамгийн ихээр тулгамдаж байна вэ?

Цэвэр усны асуудал үнэхээр сэтгэл зовоож байна. Мөн нутаг орныг минь сүйтгэж байгаа “Жи энд Юу голд” ХХК-ний хууль бус үйл ажиллагаа хэрээс хэтэрч байгаа нь ард түмний дургүйцлийг хүргэж байна. Энэ компаний хор уршгаар Шар усан гол маань ширгэж, малчид бид уух усаа 30 км газрын холоос машинаар зөөж авчирдаг боллоо. Зундаа бол 1 литр усыг 5 төгрөгөөр, өвөлдөө 20 төгрөгөөр авч байна. Үүгээр ч үл барам тэдний буруутай үйл ажиллагаанаас болж цөлжилт явагдан малын бэлчээрийн хомсдол үүсч 2-р багийн 35 өвөлжөө хаваржааны 50 малчин өрхийн 14000 толгой мал нутаглах нутаггүй болж өөр аймаг сумын нутагт амь аргацаан нутаглаж байна.

-Олборлолт ч бай, хайгуул хийсэн ч бай тухайн компани нөхөн сэргээлт хийх ёстой байдаг. “Жи энд Юу голд” ХХК-ний хувьд нөхөн сэргээлт хийсэн болов уу?

Огт хийгээгүй гэж хэлэхэд болно. Тус компани Ихрийн зүүн салааны 157 га хөрсийг эвдэж ашиглалт явуулсан байдаг. Түүнээс 145.7 га газарт нөхөн сэргээлт огт хийгээгүй. 12 га газрыг л харин техникийн нөхөн сэргээлт нэртэйгээр шороогоор булаад тэгшилсэн байдалтай байгаа.

-Аймгийн мэргэжлийн хяналтын газар гэж байгаа ш дээ. Тэр газар юу хийж сууна вэ?

Бид МХГ-ын дарга н.Хүрэлбаатартай уулзсан. Тэд нөхөн сэргээлт гэж үзэхгүй, огтоос хийгээгүй гэж хэлэхэд болно гэж байна лээ. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын зүгээс удаа дараа шаардлага тавьдаг ч ердөөсөө тоодоггүй, авч хэлэлцдэггүй. Ийм байсаар байтал дахиад Өвөр хөшөөтөд лицензийн зөвшөөрөл өгчихсөн байгаа. Зөвшөөрөл өгөөд 11 сарын 28-нд аймгийн засаг дарга гэрээ байгуулчихсан. Гэтэл гэрээ байгуулахаасаа өмнө ард иргэд, малчид, иргэдийн төлөөлөгчдийнхөө санал хүсэлтийг яагаад харгалзаж үзээгүй гэдэг нь үнэхээр бухимдал төрүүлж байна. Бидний зүгээс одоо “Жи энд Юу голд” ХХК-ний Өвөр хөшөөтөд шинээр авсан лицензийг цуцалж, усны төлбөр болох 621 сая төгрөг дээрээс нь Шар усан голоо нэхэмжилж байна.

-Усны төлбөрөө хэрхэн тооцож гаргасан юм бэ?

Литр усаа 5-20 төгрөгөөр худалдаж авснаа жилээр тооцож үзэхээр 621 сая төгрөг болж байгаа юм.

-Танай суманд “Жи энд Юу голд” ХХК-иас өөр лицензтэй компани байдаг уу?

Байхгүй. Энэ компани л таван хайгуулын, гурван олборлолтын лицензтэй байгаа.

-“Жи энд Юу голд” ХХК Өвөр хөшөөтөд шинэ лиценз авчихсан байгаа гэлээ. Үйл ажиллагаагаа явуулаад эхэлчихсэн байгаа юу?

Эхлээгүй байгаа. Гэхдээ бүх техник хэрэгслээ бэлдчихээд юу юугүй хөшөөт рүү орчих гээд байгаа. Нутгийн иргэд гэр бариад өдөр шөнөгүй ээлжлээд Өвөр хөшөөтөө манаж байна. Хэрвээ манахаа болих л юм бол том шанагаараа ухахад бэлэн байгаа. Өмнөх олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт огт хийгээгүй байгаль орчныг ихээхэн хэмжээгээр сүйтгэсэн байтал одоо олгосон Өвөр хөшөөт нь Урт нэртэй хуулийн жагсаалтанд орсон байтал Улсын мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын зарим албан тушаалтнууд, Баянхонгор аймгийн Засаг дарга нар тэдний хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэн дэмжиж зөвшөөрөл олгосныг эцэргүүцэж байна.

Ярилцсанд баярлалаа

С.Хулан


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car