antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 8, 2015 8 comments

ШӨХТГ-ын даргаар Т.Аюурсайханыг томилов

нийтлэсэн Admin

ayursaihanЗасгийн газрын ээлжит хуралдаанаар ШӨХТГ-ын даргыг томиллоо. Учир нь тус газрын даргаар ажиллаж байсан О.Магнай өнгөрсөн сарын эхээр өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн. Тиймээс Засгийн газар хуралдаж, МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханыг ШӨХТГ-ын даргаар томилсон юм. Т.Аюурсайхан 2012 оноос МАН-ын Шинэчлэлийн хороог тэргүүлж байгаа юм.

Т.Аюурсайхан 

1975 онд Улаанбаатар хотод төрсөн.

Ам бүл 5. Эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Эдийн засгийн ухааны доктор.
Англи, орос, турк, япон, солонгос хэлтэй.

Боловсрол:

1983-1993 Нийслэлийн 23 дугаар дунд сургууль.

1994-1999 Турк улсын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч мэргэжлээр төгссөн.

2004- Киргиз улсын Бишкек хотод судалгааны арга зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

2004-2006 Сөүлийн Үндэсний их сургуулийг олон улсын хамтын ажиллагааны магистр, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн.

Ажлын туршлага:
2000-2005 Аста Пресс ХХК-д Ерөнхий захирал

2006 Баярсконстракшн ХХК-д эдийн засгийн зөвлөх

2006-2009 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах

2008-2012 Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга

2012- Чингэлтэй дүүргийн Засаг дарга

Намын ажлын туршлага:

2009-2012 Монгол Ардын Намын УЗ-ийн ХЭГ-т улстөрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2008 Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны гишүүн

2009 Нийслэлийн МАН-ын 95-р үүрийн дарга, тэргүүлэгч

2009 Нийслэлийн МАН-ын Хяналтын хорооны гишүүн

2010 МАН-ын Бага хурлын гишүүн

2012 оноос МАН-ын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн даргаар ажиллаж байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

8 Comments

  • Tuya (January 08, 2015 11:10:33 am )

    Баяр хүргэе.

  • Баянзүрх (January 08, 2015 12:21:19 pm )

    Магнайгийн өнхөрсөн хорголыг ч гүйцэхгүй амитан шүү дээ

  • төгс (January 09, 2015 11:15:52 am )

    сайн байна. сайн ажлаараа чи чадна. Ийм л залуу хүмүүс улс орныг авч явна шүү. Өөрий чинь лекцийг сонсож байсан, хэлж ярьж байгаа, үйлдэл болгон чинь зөв хүн юм байна, ийм кзалуучуудыг төр дэмждэггүй, хардаггүй юм байхдаа гэж харж суусан. Үнэхээр даруухан бодолтой ухаантай шүү.

  • erka (January 09, 2015 4:46:24 pm )

    “Баярсконстракшн” ХХК-д ажиллаж байсан нь үнэн бол хөгийн амьтан байхнээ.

  • mbtr (January 09, 2015 7:32:29 pm )

    alban tushaalaas uygaach ogch chadah nohor shvv dee yaj magnaigiin daind hvreh we de

  • mbtr (January 09, 2015 7:36:01 pm )

    mongol ardiin namiin alban tushaal amlaj bj duug hi haadag arga ch hogiin umaa

  • Anonymous (January 10, 2015 2:21:48 pm )

    Бас л нөгөө хэдийнхээ замаар яваа амьтан хөөрхий Уг нь эртхэн аммьдралаа хөөсөн дээр байсан Удахгүй иймэрхүү хүмүүст халтай орчин бүрдэнэ удахгүй

  • darkhad (January 11, 2015 4:11:25 pm )

    ENE ALBAN TUSHAALD YAJ AJILLAH BOLOMJ BAIDGIIG MAGNAI HARUULSAN .TER TUVSHIND AJILLAJ CHADAHGUI BOL ERTHEN BOLISON NI DEER

antalya rent a car