antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2015 13 comments

УИХ-ын дарга З.Энхболд, МҮОНТ-ын ерөнхий захирал асан М.Наранбаатарын талаар гомдол гаргажээ

нийтлэсэн Admin

enhbold Сүүлийн үед УИХ-ын дарга З.Энхболд, МҮОНТ-ын ерөнхий захирал асан М.Наранбаатар нарын хооронд ширүүхэн маргаан үүсээд байгаа билээ. Тэгвэл З.Энхболд дарга Монгол Улсын иргэн хүнийхээ хувиар Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байна. Тэрээр өргөдөлдөө “Би МҮОНРТ-ийн ерөнхий захирал асан М.Наранбаатарын удирдлагын арга барил, ажлын сахилга, хариуцлагатай холбоотой асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн. Гэтэл М.Наранбаатар олон нийтийн мэдээллийн хэрэгслээр миний нэр төрийг гутаах зорилготой илт худал, гүжирдлэгийг олон нийтэд зохион байгуулалттайгаар тарааж байна” хэмээгээд дараах баримтыг дурдсан байна.

Тодруулбал, “УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд МҮОНРТ-ийн 2015 оны төсвийг танасан. Гэтэл УИХ-ын энэхүү шийдвэрийг мушгин гуйвуулж, хувийн өш хонзонгоор асуудалд хандаж байна гэж гүтгэсэн”, “2014 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-ын чуулган дээр хийсэн миний залруулгын агуулгыг буруутган өөрийнхөөрөө тайлбарласан”, “Надтай ямар ч холбоогүй зарим хэвлэл мэдээллийн байгууллагыг УИХ-ын даргын үйл ажиллагаатай холбосон”, “М.Наранбаатар тэргүүтэй МҮОНРТ-ийн удирдлагад хандан хэлсэн шүүмжлэлийг гуйвуулж ард түмнийг доромжиллоо” гэж бодит байдалд үл нийцэх гүтгэлгийн шинжтэй мэдээллийг олон нийтэд тараасан” зэргийг дурдсан байна.

Мөн “2008 оны УИХ-ын сонгуулиар МАН-аас нэр дэвшигчдийн талаар “Сэвтэй дөрөв” Өвөрхангайд гэсэн үлгэрийн нэвтрүүлэг явуулж өгөөч гэж М.Наранбаатараас миний бие хүссэн гэж худал мэдээлэл тараасан”, “Наранбаатараа шоронд орох уу, өргөдлөө өгөх үү” гэсэн асуултыг МҮОНРТ-ын Үндэсний зөвлөлийн даргаар дамжуулан намайг асуулгасан мэтээр илт гүтгэлэгийн чанартай мэдээлэл тарааж байна” гэдгийг ч дурдсан байна. Тиймээс “Миний бие Монгол Улсын иргэний хувиар нэр төрөө сэргээлгэхээр Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна” гэв.

Эх сурвалж: Шуурхай.мн


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

13 Comments

  • Бямбага (January 07, 2015 5:08:39 pm )

    Энхболдын үг буруу юмгүй ш дээ. Одоо ч хүнд үг хэлэхээр аль болох эсрэгээр тайлбарладаг цаг. Ялангуяа халагдаж байгаа албан тушаалын донтонгууд авсан нэг өдөр байхад өгөх нэг өдөр байдгаа мэдмээр юм Наранбаатар ямар хувьчлаад авчаа юу яршиг даа. Ер нь сонгуульт албан тушаалтнууд цагаа болохоор битгий хошуугаа цорвойлгож бай л даа гуйя. Ичиж амьдармаар байна.

  • Anonymous (January 07, 2015 5:59:28 pm )

    NER TOR SERGEEDEG BAIGUULAGA TSAGDAAGIIN BAIGUULAGA BISH GEDEGIIG HUULI TOGTOOH BAIGUULLAGAD HEDENTEE SUUJ IH HURLIIN DARGA GESEN SETER ZUUJ IH HURALIIN 76 GISHUUNII ANGIIN DARGA HIIJ BAIGAA HUN MEDEGUI YABNA GEDEG DENDUU HOORIILOLTEI

  • хорлол (January 07, 2015 6:21:15 pm )

    УИХ-ын дарга томоотой бай

  • Заяа (January 07, 2015 7:53:56 pm )

    УИХ ын өндөр индэрээс гараа далайлгах нь ард түмэнд улам л муухай харагдана шүү

  • баяртогтох (January 07, 2015 8:34:51 pm )

    З.Энхболд гэгч болимоор юм.Чи сэвтэй 4 гээд материал бэлдчихсэн байсиим бишүү? Чи ардчилагч юм бол энэ үнэн гэчихээч чиний хоншоор дутна . Бузар хулгана шүү? хичнээн зүтгэсэнч чи одоо өайхгүй ээ?????

  • baatar (January 07, 2015 9:28:22 pm )

    Enkhbold chi bolimoor yum. yasan heruulch hun be. Chamd uur ajil alga uu. uls oron chinii oroltsootoi suirch baigaag medej bna uu. Daanch haramsmaar. Iim huniig IH – un dargaar songoj baidag AN – han sonin yum shuu. Daraagiin songuuliaar anhaarah heregtei ard tumen mini. Ene udaa ungurchee.

  • иргэн (January 08, 2015 7:03:19 am )

    Гөлгөн нүдтэй Энхбоүд болон төрд байгаа хулгйчуудад үнэн зүйл байдаг юмуу та нар ямар завтай юм өөрт оногдсон ажлаа л хий нэр төр сэргэнэ гсн юм байхгүй та нарыг ард түмэн нэг л нүдээр 1 л бодлоор хардаг боддог төрд буй хулгайчуудын талаар уншихаар зүрх савлах юм ер нь иргэдийн өвчлөлд та нарын нөлөө байгаа шүү мэдээлэл уншаад бухимдсаар байтал

  • ipged (January 08, 2015 9:15:33 am )

    teneg z enxboldoo chi ichij amdap baliap xvn gebel chi shvvdee omch xybchilaliin nepeep topiin omchiin dapga xiij baixdaa apd tvmnii bvteecen aab eejiin vldeecen jaaxan xopongoop yaj togolloo doo tepii chin medex xvmvvc zondoo bgaa shvv vldcen ganst telbiziig yaj bylaax gej bgaag chin apd tvmen xapj bgaa shvv chi ygaa caa eoc zvvgvi xvn gedeg xvleen zzzzzzzobshoopooch dee oopoocoo bypyygaa xaix xepegtei shvvde yamal bol xvn gvtgej dopomjilj epx medelee ashiglaj baidagaa boliochdee chi ylaan lyybipchin choniin beltpeg chi ichij amdap za

  • vzegch (January 08, 2015 9:26:38 am )

    tep coxopbapam lam nap ch gecen ichij vxeecee tep coxopbapamiin baij bgaag ni tenegtej ogchiin noo enxboldiin byyni noxoi bna neg ep ni tep telbiziin dapgiig neg bol alax neg bol shopond xiix xveltei yam bishvv 12 oni bilvvdee napanbaatap gyai ix xypald neg ajil tanilstyyllyydaa tegcen enxbold nileed zanaltai ni apgvi golog xapstaap xapaad zagnaj baican tep zalyy ix gvlstengvi baij bgaad gapch baicaniig ni ali telbizeep nebtpvvleb dee xapj baiciin bna ep ni xybiin dypgvi baidalaa xonzongoop abx geed bgaa yam bishvv enxbold mongoloop togloj bna daa chil ganstaapaa nep toptoo bycad xvmvvc bop nep top ni xamaagvi yam bnaldaa zondoo ajil bna ajilaa xiigee ch

  • BAATAR (January 08, 2015 11:29:01 am )

    Enhboldiig Naranbaatar gutgesen gedegt manai hamt olon bugdeeree unemshihgui l bna. Olnii ug ortoi gej……………

  • Зочин (January 08, 2015 12:18:45 pm )

    Үндсэн ажил болох өр ширээ бод, өөр бусадтай битгий урцалдаад бай. Их хурлын даргаа. Яасан завтай юм. Яасан зуумтгай юм.

  • Иргэн (January 09, 2015 2:29:50 pm )

    Наранбаатар гэж тийм ариухан амьтан мөн үү. Тийм бол шалгуулаад л болоо шүүдээ. МҮОНРТ Наранбаатарын хувийн өмч юм уу.? Ажлаа шалгуулж алдаа оноогоо сонсож сураа ч? Албан тушаалдаа юун дуртай юм бэ. Наранбаатараас илүү толгойлоод явах хүн Монголд зөндөө байгаа гэдэгт эргэлзэхгүй байна.

  • Anonymous (January 11, 2015 5:10:03 pm )

    Энхболд дарга иймэрхүү юмаар оролдож хэрэггүй дээ,тэртэй тэргүй өөрийн чинь хэлснийг үндэслэлтэй гээд хүмүүс хэлээд байхад.

antalya rent a car