antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 7, 2015 7 comments

Барьдаг, хорьдог vзэгдэл сvvлийн хоёр жил хавтгайрлаа

нийтлэсэн Admin

d3e986e71253f119cb6d109234a7e519bigУИХ-ын Хууль зvйн байнгын хорооны єчигдрийн хуралдаанаар Хvний эрхийн дэд хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцэх vеэр сvvлийн vед бусдыг хорьж мєрдєх чиглэлээр хvний эрх ноцтой зєрчигдєж байгаа асуудал нэлээн ноцтой хєндєгдсєн юм. Энэ талаар УИХ-ын гишvvн Є.Энхтvвшин нэлээн хатуухан vг хэлсэн.

Тэрээр “Би энэ тухай хаалттай хуралдаан дээр ч хэлсэн. Ц.Оюунбаатар гишvvний хэлсэнчлэн захиалгаар, улс тєрийн зорилгоор, мєнгєтэй, орд газартайг нь урьдчилж судалж байгаад барьдаг, хорьдог vзэгдэл сvvлийн хоёр жил хавтгайрлаа. Уржнан жилийн дєрєвдvгээр сард Ерєнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах vндэслэлийг єргєн барьж хэлэлцvvлэх vед Н.Батцэрэг гишvvн “Айдас хvйдэст монголын ард тvмэн автлаа, хэлмэгдvvлэх нь ихэслээ гэж хэлж байсан. Энэ vгийг єнєєдрийн єндєрлєгєєс харахад хvлээн зєвшєєрєхvйц хэмжээнд хvрээд байна.

Одоо барьж хорих нь vнэхээр ихэслээ. Ингэж хорьж цагдахынхаа ємнє хэвлэл мэдээллээр тухайн хvнийг “Дээрэмчин хvн шиг байна, авлига авсан юм шиг байна, нэг ноцтой юманд холбогдсон юм байна” гэсэн мэдээлэл цацдаг. Тэгээд нийгэмд “Тэр ч дээ, явахаас аргагvй хvн дээ” гэсэн сэтгэл зvй хэдийнэ бvрдvvлж байгаад нєгєє хvнийг хорьдог. Хорьчихоод янз бvрийн байдлаар шахалт vзvvлдэг. Хоёр жилийн дотор vvнээс болж олон vндэсний vйлдвэрлэгч, баялаг бvтээгчид vйл ажиллагаагаа зогсоолоо. 3000 хvнд Эрvvгийн хэрэг vvсгэсэн гэж сонсогдов уу даа. Тэгээд юу болсон бэ, юу ч болоогvй. Орд газраа єгєхийг, баялгаасаа хуваалцахыг хууль бусаар шаардаж байна. Єгєхгvй болохоор хорих хугацааг нь сунгаад л, байлгаад л байна. Нэг жил, хоёр жил суулгаж байна. Ийм байдалтай явж ирлээ.

Энэ хугацаанд тухайн хvний компани нь, бизнес нь “будаа” болж, нэр тєргvй болно, ар гэрийнхний сэтгэл санаа туйлын хvнд болдог. Ийм л байдлаар монголын тєр єнгєрсєн хоёр жил ажиллаж ирлээ. Энэ талаар олигтой юу ч хийсэнгvй. Яриад л байдаг. Харин эргvvлээд “Чи надад хэн гэдэг хvн хэдний єдєр мєнгє авах гэж шаардлага тавьсныг хэл, эсвэл бичгээр тавь” гэж шаарддаг. Хэрвээ шаардсанаар нь нэр усыг нь хэлчихвэл тэр хvмvvсийг, ар гэрийнхнийг нь махны машин руу шууд шидээд єгнє гэсэн vг биз дээ. Ийм юмыг хэлж болдоггvй, хэлэхгvй байж бvр болохгvй. Хэлэхгvй болохоор нийгэмд бvрхсэн, гаарсан vзэгдэл болох нь. Vvнийг таслан зогсоох чиглэлээр арга хэмжээ авах ёстой. Ямар арга хэмжээ авах талаар даанч ярихгvй байна.

Эдийн засгийн ил тод байдлыг хангах тухай хуулийн тєслийг нэн яаралтай батлах хэрэгтэй. Улстєрчдийг хасаад энэ хуулийг батлах ёстой. Улстєрчид хуулийн єршєєлд хамрагдаж болохгvй. “Чингис” бондоос идсэн улстєрчид гарч ирэх л байх.

Бизнес эрхлэгчдийг энэ хуульд хамруулах хэрэгтэй. Тэр хvмvvсийн хорих хугацааг сунгадаг, мєнгє нэхдэг, дарамталдаг эрхийг Эрvvгийн байцаан шийтгэх хуулиар мєрдєн байцаагчдад нээгээд єгчихсєн юм уу. Хэрвээ нээчихсэн байдаг юм бол ийм байдлыг хаая л даа. Ийм арга хэмжээг яаралтай авахгvй бол Хvний эрхийн дэд хороо байгуулагдаж л байдаг. Нэг мэдэхэд л бvрэн эрхийн хугацаа нь дуусч л байдаг. Гэтэл хvний эрхийг хангах чиглэлээр юу ч хийгээгvй л єнгєрдєг шvv дээ” гэсэн юм.

Эх сурвалж:


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

7 Comments

  • zene zozochinzochinchinochinzochin (January 07, 2015 10:53:12 am )

    ene unen

  • төр ариун байх ёстой (January 07, 2015 1:09:48 pm )

    бондын мөнгийг хэн ямар компани авсаныг нь зарлах хэрэгтэй юунд зарцуулсаныг нь тэгэж байж тодорхой болно

  • иргэн (January 07, 2015 5:47:31 pm )

    Хулгайч нарыг барьж шийтгэх л ёстой, тэгээд хулгайч нарыг өмөөрөөд байнаа даа янз нь, энэ хүн

  • Anonymous (January 07, 2015 6:32:49 pm )

    Удахгүй танай нөхөд магадгүй та ч бас баригдана Яагаад гэвэл та нар ард түмний өмч ашигт малтмалыг хувьдаа авсан

  • bnaa (January 07, 2015 8:22:28 pm )

    unen tsagaanaar yvbal uher tergeer tuulai guitsnee gej tiim odor ireh oirtoj baigaa gedegt naidaj baidag

  • ҮНЭН (January 08, 2015 11:12:52 am )

    та яасан эмзэглэж байхийн луйварчдийг хорих битгий хэл цаазлах хэрэгтэй ш дээ

  • төгс (January 10, 2015 1:52:27 pm )

    хувиараа ажиллаж амьдарч, олон хүнийг ажлын байртай болгож байгаа хувь хүн хувийн хэвшлийг дэмжих байтал барьж хориод байвал хэн энэ төрд итгэх юм. Эдийн засгийн хямрал болохгүй яах юм. Энхтүвшин гишүүний хэлдэг үнэн шдээ. Төрд итгэхэд хэцүү боллоо.

antalya rent a car