УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны шинэ оны анхны хуралдаан өнөөдөр 52.6 хувийн ирцтэй эхэлж, Дэд хорооны бүрэлдхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Су.Батболд байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбогдуулан МҮОНРТ-ийн захиралд намын харьяалалтай хүн сонгогдсон байна. Хууль тогтоох дээд байгууллагынхаа хувьд Төрийн байгуулалтын байнгын хороо энэ асуудлыг хэлэлцэх хэрэгтэй гэсэн санал гаргажээ. Харин байнгын хорооны дарга А.Бакей түүний саналыг одоо шууд хэлэлцэхэд бэлтгэл муу байна. Тиймээс ажлын хэсэг байгуулж дараа дараагийн хурлаар асуудлыг шийдэх нь зүйтэй гэсэн. Ингээд Олон нийтийн радио, телевизийн тухай хууль болон 2013 онд тус Байнгын хорооноос өгсөн зөвлөмжийн хэрэгжилтийг МҮОНРТ-д шалгаж танилцан хуульд өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Байнгын хорооны дараагийн хуралдаанаас байгуулахаар болов.
Үргэлжлүүлэн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцсэн юм. Тус Байнгын хороонд харьяалагддаг дөрвөн дэд хорооноос гурвынх нь бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар УИХ дахь намын бүлгүүд саналаа ирүүлжээ. Дэд хорооны гишүүдийн тоо нь тухайн Байнгын хорооны гишүүдийн хоёрны нэгээс илүүгүй байх хуулийн заалттай. Харин Ёс зүйн болон УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хорооноос бусад дэд хорооны бүрэлдэхүүнд зөвхөн харьяалах Байнгын хорооны гишүүд орох эрхтэй байдаг.
Иймээс тус Байнгын хорооны бүрэлдэхүүнээс гарсан тул УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Р.Бурмаа, Б.Наранхүү нарыг Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэлийн хяналтын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлөх, УИХ дахь АН, МАН-ын бүлгийн санал болгосноор УИХ-ын гишүүн Н.Батбаяр, С.Баярцогт, Су.Батболд, О.Содбилэг, Н.Энхболд нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжив. Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Батцогт, Д.Бат-Эрдэнэ нарыг Нутгийн улирдлагын дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, О.Содбилэг, Н.Энхболд нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахаар болов. Түүнчлэн УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Д.Эрдэнэбат нарыг Ёс зүйн дэд хорооны бүрэлдэхүүнээс чөлөөлж, УИХ-ын гишүүн Су.Батболд, Н.Энхболд, Д.Сарангэрэл нарыг тус дэд хорооны бүрэлдэхүүнд оруулахыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх нь дэмжлээ
Холбоотой мэдээ
-
Zochin (January 06, 2015 4:40:19 pm )
нэг нэгийгээ дуурайж гараа өргөдөг дуракууд, айгаад байдаг юм байх даа
1 Comment