antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Oct 4, 2011 Comments are off

Амьдралын эрээн барааныг туулаагүй болохоор нууц амрагийг ойлгодоггүй

нийтлэсэн Admin

“Цаг үе, залуус” булангийн энэ удаагийн зочноор “Шинэ үе” продакшны залуу жүжигчин Тайванбаатарын Билгүүнийг урилаа.

-Өөрийн тань хүүхэд нас Төмөр замд өнгөрсөн. Тэр хавь нэлээд хөдөлгөөнтэй газарт тооцогддог. Хүүхэд байхдаа зодоон цохион их хийдэг байв уу?

-Манайх одоо ч гэсэн Төмөр замдаа л байгаа. Бусад хүүхдийн л адил бага нас минь өнгөрсөн. Биднийг бага байхад интернэт тоглоомын газар гэж байсангүй. Ихэнх цагаа “UB палас”-ын суурин дээр тоглож өнгөрүүлсэн.

-Өнөөгийн залуус уул уурхай, банк санхүү гэх мэт мөнгө их олдог мэргэжил сонгодог болжээ. Яагаад жүжигчний мэргэжил сонгох болов. Нөгөө талаараа сурлагадаа тааруу хүүхдүүд СУИС-д ордог гэх яриа ч бий?

-Ямар мэргэжил сонгох нь хүний өөрийн л сонирхол. Надад СУИС-д орох хүслийг хүчтэй төрүүлж өгсөн хэн нэгэн байхгүй л дээ. Би хүүхэд байхын л жүжигчин болно гэж боддог байлаа. Тэр мөрөөдөлдөө одоо ч үнэнч хэвээрээ. Харин муу сурлагатай хүүхэд бүр СУИС-д орно гэж байхгүй байх.

-Сонирхож асуухад эхнэрээ хэр харддаг вэ?

-Ер нь гайгүй шүү. Гэхдээ хардах тохиолдол гаралгүй яахав дээ. Бие биенээ л сайн ойлгох хэрэгтэй. Манай хүн урлагийн гэр бүлд өссөн болохоор сайн ойлголцдог доо.

-Нууц амрагийн талаар юу гэж боддог вэ. Үүнийг хүлээн зөвшөөрдөг үү?

-Хүлээн зөвшөөрөөд байх ч юу байхав. (инээв) Үүнийг бас нэг сайн ойлгодоггүй ш дээ. Миний хувьд амьдрал зохиогоод удаагүй байгаа болохоор одоохондоо нууц амраг ч гэх юмуу, тиймэрхүү тал дээр амьдралын эрээн барааныг үзэж туулаагүй болохоор өөрийн үнэлэлт дүгнэлт өгөхөд арай эрт юм болов уу л гэж бодож байна.

-Нэг үе манай залуучууд гадагшаа явж, хөдөлмөр эрхэлж байсан. Тухайн үед өөрөө гадагшаа гаръя гэж боддог байв уу?

-Гадаад руу явах нь хоёр талтай. Мэргэжил дээшлүүлэх, хэл сурах гээд сайн тал бий. Харин гадаадад очиж хөдөлмөр эрхэлнэ гэдэг хэцүү шүү. Би ч угаасаа гэр амьтай хүн. Гадаад руу явъя гэж бодож байсангүй. Харин гэрийнхэн маань гадагшаа яв, үеийнхэн чинь бараг бүгдээрээ явчихлаа гэдэг л байсан. Ер нь гадаадад хараар ажил хийхэд хэцүү гэдгийг хүмүүсийн ярианаас мэднэ л дээ. Олон найзууд маань явлаа, зарим нь эхнээсээ ирж л байна. Яаж ч бодсон хэцүү байх.

-Залуу жүжигчний хувьд бүтээхэд хэцүү дүр гарна биз дээ?

-Жүжигчин бүрт л өөр өөр байдаг. Миний хувьд эмэгтэй хүн болж чаддаггүй юм. Зарим жүжигчид гарамгай шүү дээ.

-Залуу жүжигчид орлогоороо амьдралаа залгуулахад хэр хүртээмжтэй байдаг вэ?

-Үнэхээр сайн ажиллаж чадвал хангалуун сайхан амьдарч болно. Харин өөрөө хичээхгүй, цаг аргацаавал хэцүү. Бид ямар төрийн албан хаагч биш, хэн илүү хөдөлмөрлөсөн нь л цалин өндөр авна. Ядаж хэсэгхэн гарсан дүрээ ч гэсэн үзэгчдэд хүргэж, хэдэн хүн ч болсон инээлгэх хэрэгтэй. Хүн инээлгэнэ гэдэг хэцүү л дээ. Тайзан дээр гарч буй жүжигчид үзэгчдэд шоолуулж инээлгүүлэх гэдэг өөр хэрэг. Оноож авсан дүрээрээ л үзэгчдийг инээлгэх хэрэгтэй. Энэ болгоныг бодож хийж чадвал орлогоороо хангалуун амьдарч болно. Хошин урлагт үнэхээр сайн ажиллаж чадаж буй залуучууд байна аа, байна. Үе тэнгийнхнээсээ тасраад гараад ирвэл хамтран ажиллах санал, урилга ирэх нь их шүү.

-Анх тайзан дээр гараад хэдэн төгрөгийн цалин авч байв?

-Эхний үед би цалин авахгүй байх гэж бодож байлаа. Тоглолтод бараг юу ч хийгээгүй юм чинь гэж бодоод. Тухайн үед дадлага хийх алтан боломж олдлоо л гэж бодож байв. Энэ хүмүүсийн хажууд жаахан ч гэсэн юм сураад авъя гэж бодож байсан юм. Тухайн үед шууд дүр бүтээнэ гэж юу байхав. Олноороо гарах боломж олдвол гараад л явдаг байлаа. Тэгсэн эхний тоглолтын орой цалин тавих болоод Бооёо ах намайг дууддаг юм байна. Яваад очсон чинь 30 мянган төгрөг өгч билээ. Тэгж л анх цалин авч үзсэн дээ. Тэр үед их баярлаж байсан санагдана.

-Залуу жүжигчин хүний хувьд үеийнхээ залууст хандаж юу гэж уриалмаар байна. Өнөөгийн нийгэм өөрийн чинь бодлоор яаж харагдаж байна вэ?

-Залуучуудад хандаж хэлэхэд өөрийн хийж буй салбартаа л амжилт гаргаарай гэж хэлмээр санагддаг юм. Эх орны минь хөгжилд ч хэрэгтэй. Түүнээс биш том, том юм яриад л, улс төр энэ тэр хөөгөөд хэрэггүй байх гэж боддог. Гэхдээ энэ миний л бодол шүү. Миний хувьд эх орныхоо төлөө хийж чадах зүйл гэвэл урлагаараа дамжуулж болж байгаа болон болохгүй зүйлийг үзэгч түмэнд хүргэхийг зорьж явна. Тэр дундаа залуусын тархинд юм хийж чадаж байвал миний хувьд хангалттай гэж боддог.

-Өрөө өдөр тутмын сонин, хэвлэл уншдаг уу. Цаг үеийн мэдээллээ хаанаас авдаг вэ. Тархиа хэрхэн цэнэглэж байна?

-Урлагийн хүний хувьд цаг үеэсээ түрүүлж алхах хэрэгтэй. Бид ч өөрсдөдөө тийм шаардлага тавьж явдаг. Харамсалтай нь тийм цаг зав гарахгүй юм.

-“Буруу эргэлт” кино залуусын дунд шуугиан тарьж байсан. Тус кинонд бүтээсэн дүр тань нэлээн хөдөлгөөнтэй дүр байсан. Бодит байдалтай хэр нийцдэг вэ?

-Би чинь ер нь амьдрал дээр их даруухан хүн ш дээ. Ер нь хүнтэй нударга зөрүүлэхээс зайлсхийдэг. Ялангуяа уран бүтээлч хүнд зохихгүй. Байнга олны өмнө байдаг болохоор тэр.

-Хамгийн сүүлд хэзээ нударга зөрүүлсэн бэ?

-Тухайн үед залуучууд зодолдоод дийлсэн нь баатарлаг мэт харагддаг байлаа. Харин одоо зодолдохгүйгээр асуудлыг шийдвэрлэж чадаж байгаа нь бараг баатар болж байх шиг. Хамгийн сүүлд зодоон хийснээ санахгүй байна.

-Таны дараагийн үе гарч ирж байна. Залуучууд хэр хүчтэй байна вэ?

-Ер нь үе үед л хөдөлмөрч залуучууд байдаг. Бид ч гэсэн доод үеийнхэндээ гүйцэгдэхгүйн тулд маш их ажиллах хэрэгтэй болж байна даа.

А.БИЛГҮҮН


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

Comments are closed.

antalya rent a car