Монгол Улс дахин өр зээл авахаас өөр гарцгүй болжээ. Учир нь эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд 1 тэрбум ам.долларын зээл авах ёстой гэж эрх баригчид шийджээ. Ингээд 2015 оны төсвийн тухай хуульд тодотгол хийхээр болж. Уг төсөлд 1 тэрбум ам.долларын зээл авах асуудал тусгагдсан байна. Энэ долоо хоногоос эхэлж асуудлыг ярина. 1 тэрбум ам.долларын зээл авах ёстой гэсэн төслийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар боловсруулж. Сангийн яам ийм санал гаргасан бололтой. Удахгүй хэн ийм санал гаргасан нь тодорхой болно.
Оны өмнөхөн УИХ-ын хаалттай хуралдаан болсон. Бүх мэдээлэл нууц үлдсэн. Уг хурлаар өр нэмэхээс өөр аргагүй гэж эрх баригчид ярьсан бололтой. Уг нь МАН-ынхан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орохдоо томоохон асуудлыг тохиролцсон гэж мэдээлсэн. Түүний нэг нь өр нэмэхгүй. Хэрэв өр нэмбэл Засгийн газраас гарна гэж ярьцгаасан. Ер нь Ч.Сайханбилэгийн Засгийн газар анхны яриа тохирооноосоо алхам тутамдаа л ухарч байгаа. Түүний нэг нь өр нэмэхгүй гэж МАН-ынхантай тохирчоод 2015 онд өр нэмэхээр шийдлээ. Хамгийн сүүлд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Ч.Сайханбилэгийн Засгийн газар хэлсэн ярьсанаасаа ухраад байвал МАН-ыг Засгаас гарахаас өөр аргагүй байдалд хүргэнэ” гэж мэдэгдсэн юм.
Сонирхолтой нь МАН-ынхан өр нэмэхгүй гэж 2 жил улс төр хийчихээд одоо өр нэмэх хуулийн төсөл оруулаад ирэхээр дэмжих нь уу? үгүй юу? гэдэг л бүхний анхааралд байна. Хэрэв дэмжвэл рейтингээ л унагана.
Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцоруулбал МАН дараагийн Засгийн газарт орохгүй гэж бүлгийн дарга С.Бямбацогт нь олон удаа мэдэгдсэн. Яг цагаа тулаад ирэхээр МАН орсон. Харин бүлгийн дарга С.Бямбацогт нь байр сууриа хадгалж Засгийн газарт ороогүй. Одоо ч гэсэн МАН Засгийн газарт орсон нь буруу гэсэн байр сууриа баримталж байгаа нь оны сүүлийн чуулганы хуралдаан дээр хэлсэн үгнээс нь тод харагдсан. МАН Засгийн газарт орж болохгүй гэж мэдэгдсэн хоёр дахь хүн нь МАН-ын нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар. Энэ талаараа тодорхой байр суурь илэрхийлж, Засгийн газарт орохын эсрэг байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Харин МАН-ыг Засгийн газарт орохын эсрэг байсан гурав дахь хүн Ц.Нямдорж. Тэрээр маш хүчтэй байр сууриа илэрхийлж олон түмний дунд дуулиан дэгдээсэн. Энэ гурван эрхэм Засгийн эсрэг байсан. Өр нэмэхийн ч эсрэг байсан. Харин дахин өр нэмэх хуулийн төслийг оруулаад ирэхээр С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж гурав байр суурин дээрээ хэвээрээ байх уу гэдгийг ард түмэн бас л харж байгаа.
Ямар ч гэсэн 2015 он гарлаа. Ажлын анхны өдөр эхэллээ. Улс төр хөдөлгөөнд орж эхэлнэ. Тэдний талцуулах хамгийн анхны санал нь 1 тэрбум ам.долларын зээл авах тухай санаачилга байна. “Чингис” бондын 1.5 тэрбум ам.долларын, “Самурай” бондын 300 сая ам.долларын зээл авч, “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” нэрээр шинээр хэвлэсэн 4 их наяд төгрөгтэй байж 2014 онд эдийн засгаа унагаасан. Ийм их мөнгөтэй байж эдийн засгаа сэргээж чадаагүй улс дахин 1 тэрбумын зээл авч эдийн засгаа 2015 онд сэргээж чадах уу? Ийм асуулттай шинэ он эхэллээ.
Холбоотой мэдээ
-
bnaa (January 05, 2015 6:32:38 pm )
or nemehgui gej man nam helj baisan uneheer tegj helj baisan ni unen l bol oorsdiin dotood noots bololtsoogoo shavhah heregtei ailaas ereheer avdraa uudal gej ug baidag yr ni manai tord uls ornoo ooriin medleg oyunaar udirdah bolovson huchin us agaar chig heregtei bna daa odoo tord baigaa uls ih l gadaadiin orni jishee yridag uls baih yum ed yr ni hooloo bi zahilj zalgih uu zajilahgui zalgih uu onoodor bi yu hiih ve gej buh ajilaa gadnii ornii humuusees asuuj ajlaa yvuulaad baigaa yum bishuu oorsdoo tolgoi baihgui orooliin tolgoig ter tusmaa gadaadiin hunii tolgoi bol mongol ulsad ashigtai yum hiih uu urd ni mongol uls yuldveruudee tushigleed ulsiinhaa baylagiig gadagshina zoohgui buh hun ajiltai orlogotoi ajiliin hariutslaga ondortei huulia deedeldeg baisaar irsen odoo ene ardchilal nereer hamag omchiig huvichilsan nereer mongol ulsiig ooriin gesen yumgui bolgood yund hurev bur archaag ni alduulj bna ih hurald suuj baigaa heseg buleg humuus oorsdiin erh ashigt niitssen huuli gargaj batlaad l hereggui bolchihvol oorchilood l suuj baidag bolj hen goy mergen tsetsen hudlaa yrij chadsan hun tord shuragdag bolson bolohoos bish medleg bolovsrol ajliin turshlaga uls orniig avaad yvah chadvar ter bitgii hel udam ugshiliig ni hurtel sudalj baij tavidag baih heregtei shuudee ternees tor garj erh medleer ashig olz haigchidiig shurguulahaa bolih tsag irjee nam bol hend heregtei yum be
-
bnaa (January 05, 2015 6:39:01 pm )
hogjiltei ornuudiin jishee yrih ih durtai uls hogjiltei orniihon chini tsalin mongo ni mongoliin mongoor tootsvol heden sayaar tootsoh tsalin avdag uls amijirgaani hamgiin dood orlogotoi ulsiinhaa buh amidarliin asuudaliig uls ni tsohitsuulaad tor ni daadag tiim uls ornuudiig mongoltoi jisheed baidag bol baij bolohgui zuil mongoliin tsag agaar nohtsol baidal avdag orlogo hurtel orovdoltei bna shuu dee
2 Comments