antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 5, 2015 16 comments

Монголын телевизүүдийн холбоо М.Наранбаатарыг уучлалт гуйхыг шаардав

нийтлэсэн Admin

59846Монголын хэвлэл мэдээллийн зах зээлд хувийн хэвшлийн, чөлөөт, арилжааны телевиз үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш 23 жилийг үдлээ. Хувийн хэвшлийн, өргөн нэвтрүүлгийн суваг телевизүүд нь төрөөс алив нэгэн хэлбэрийн дэмждэг татаас авдаггүй, дөч гаруй төрлийн татвар хураамжийг төлж, 50-200 хүн ажиллуулах зэргээр улс эх орон, нийгэм ард түмний өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж долоо хоногийн бүтэн хөтөлбөр бэлтгэн орон даяар цацаж ажилласаар байна.

Нийгмийг соён гэрээрүүлэх, тэнцвэртэй мэдээллийн тогтвортой тогтолцоог үүсгэн ажиллахдаа телевизүүд харилцан бие биенээ хүндэтгэж бусад телевизийнхээ үйл ажиллагааг дэмжих, нийтлэлийн бодлого үйл ажиллагааны чиглэлд хөндлөнгөөс үл оролцож хараат бус байдлыг дээдлэх зарчмыг баримтлан ажиллаж ирсэн нь угтаа хэвлэл мэдээллийн салбарын үнэт зүйл, соёл хэмээн үзэж  байна.

Гэтэл сүүлийн үед МҮОНРТ-ийн ММ агентлагаас манай гишүүн болон гишүүн бус телевизийн хамт олон, үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт хийж, олон нийтэд буруу ташаа мэдээлэл өгч байгаа тул Монголын телевизүүдийн холбоо зах зээлд шударга өрсөлдөөний зарчмыг баримтлахыг уриалж, төрөөс олон нийтэд үйлчилэхээр санхүүжүүлж байгаа мэдээллийн сувгийг зэвсэг болгон нэр бүхий албан тушаалтны хувийн зорилгод нийцүүлэн нэг салбарын ажилтанууд хооронд үйл ойлголцол таагүй харилцаа үүсгэхээр чиглэсэн захиалгат мэдээ мэдээлэл дамжуулж байгаа үйлдлээ МҮОНРТ-ийн сэтгүүлч, ажилтнууд зогсоохыг хариуцлагтайгаар анхааруулж байна. Энэхүү мэдэгдэл гишүүн байгууллагуудын нийтлэг эрхийг төлөөлөх хуульд заасан эрхийн хүрээнд гарч байгаа болохыг цохон тэмдэглье.

МҮОНРТ дан ганц хөдөө орон нутагт ажилладаг, зөвхөн тус телевиз л ард түмний зовлон жаргалыг сонсдог, нийт нэвтрүүлгийнхээ 90 гаруй хувиа зөвхөн өөрсдөө бэлтгэдэг. Харин бусад телевизүүд эцэс төгсгөлгүй солонгос кино, зар сурталчилгаа, тв тохиролцоо, тв чат зэргээр эфирийн цагаа дүүргэж, хэн нэг улс төрч, нам эвслийн нөлөөнд автсан зэргээр бусад телевизүүдийн үйл ажиллагаа болон уран бүтээлчдийн ажил хөдөлмөрийг үгүйсгэн, харлуулсан мэдээ, мэдээллийг МҮОНРТ-ээс бэлтгэн “Цагийн Хүрд” мэдээллийн хөтөлбөрөөрөө олон нийтэд удаа дараа хүргэж байгаад Холбооны зүгээс харамсаж байгаагаа илэрхийлье.

Хэн нэгэн албан тушаалтан эрх ямбатны сандал суудалтайгаа зууралдах хүсэл, төсвийн хөрөнгө санхүүжилтийг үр дүнгүй цацдаг байдлаа үргэлжлүүлэх ашиг сонирхолоо хамгаалахын төлөөх тэмцэлд хагас зууны настай МҮОНРТ-ийг ашиглаж байгаа нь угтаа одоогийн удирдлага менежментийн багийн үнэн дүр төрх болж байгаа нь маргашгүй үнэн юм. Хариуцлагагүй мэдээлэл цацаж, хувийн эрх ашгийг нийтлэг эрх ашиг мэтээр мэдээлсэн ММ агентлаг, МҮОНРТ-ийн захирал М.Наранбаатар нар хувийн хэвшлийн телевизүүдийн уран бүтээлчдээс уучлалт гуйхыг шаардаж байна.

МОНГОЛЫН ТЕЛЕВИЗҮҮДИЙН ХОЛБОО


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

16 Comments

  • 19001958 (January 05, 2015 10:46:57 am )

    Өнөөдөр зарахад бэлэн 6000 орчим ОРОН СУУЦ-н мэдээлэл манай http://www.1958.mn – д байна. Та өөрийн хэрэгцээнд нийцсэн байрыг манайхаас сонгоорой!

  • зкочин (January 05, 2015 11:24:48 am )

    дээдчүүдийн буруу үйл ажиллагаанаас болж сэтгүүлчид миньхоорондоо бүү муудалцаарай Сосорбарам мэтийн хүмүүс л их оодорч байх шив дээ аргагүй дээ энэ хүн хэн бэ гэдгээ л харууллаа даа хөөрхий үнэндээ ч соён гэгээрүүлэгч телевизээс бусдаас нь нь ч мэдээлэл бага авч байгааг нуугаад яах вэ сая шинэ жилээр гэхэд л телевизүүд юу үзүүлсэн бэ мөн ч ядуухан л нэвтрүүлэгүүд гардаг болж дээ үнэн үгэнд ч дуртай хүн ч ховор доо

  • бүдүүн залуу (January 05, 2015 11:47:45 am )

    нээрэй тийм шүү. урд нь гоё гоё нэвтрүүлэг нь гардаг байсан одоо бүр больжээ. солонгос кино, тв чат, хужаагын хогнуудыг хамгийн хямдаар нтр гээл солиорох юмаа. үнэн үзэх юмгүй тв нэртэй юмнууд олон байх юм

  • Саран (January 05, 2015 11:59:55 am )

    Оросын л нэвтруулэгууд шинэ жилээр узэх юм даа

  • Зочин (January 05, 2015 12:13:59 pm )

    яасан гэж уучвал гуйх юм.

  • Үнэн (January 05, 2015 1:01:25 pm )

    Наранбаатар үнэн зүйл ярьсан. УИХ-ын дарга Энхболд, Сосорбарам нарыг энэ талаар маш бодлолгогүй буруу зүйл ярьсан гэж хүн болгон ярьж байна. Наранбаатарын буруу байж болно гэхдээ их хурлын даргын индэр дээрээс тийм хов жив шиг юм яриад сууж байгаа нь сонин харагдаж байна лээ

  • zaraa (January 05, 2015 2:03:11 pm )

    ihenh ni zar surtalchilgaa l baidagdaa neg kino uzeh gej tsalhaj baigaa yum barag urd ni uzsen zuilee marttal surtchilgaa gargana.MUONT- uur yamar televiz oron nutagt ochij baigaa yum

  • enhmaa (January 05, 2015 3:45:15 pm )

    OROSIN TELEVIZUUD UNEHEER SONIRHOLTOI DALAITSTAI NEVTRUULEG HIDEG.MANAIH SAIHAN HUULAH HEREGTEI SHUU DEE

  • зочин (January 05, 2015 4:01:20 pm )

    амны цаас цувих,шүдний сойз зуух гэдэг шоугаа жаахан боловсронгуй болгож болдогуй л юм байхдаа.хөгжилтэй шинэ сэргэ санаа сэдчихмээр залуу толгой алга уу танай тв -д

  • ЗОЧИН (January 05, 2015 5:30:59 pm )

    СЭИГҮҮЛЧИД МИНЬ ТӨРИЙН ТОЛГОЙД ГАРСАН ТЭНЭ ГҮҮДЭЭС БОЛЖ ХЭРЭЛДЭЖ МУУДАЛЗАХ ЁСГҮЙ ШҮҮ ТА НАР ХААНА АЖИЛЛАСАН Ч АРД ОЛНЫ ДУУ ХООЛОЫ БАЙХААС ӨӨР ХУВЬ ИАВИЛАНГҮЙ БИЛЭЭ

  • gerel (January 05, 2015 7:45:17 pm )

    З.Энхболд ТВ-р оролдохоо болих хэрэгтэй. Наранбаатар архичин байж болно. Гэхдээ бүхэл бүтэн 12 давхар байшин/Геологийн төв лабортори/ хэдэн арван орон сууц хулгайлсний хажууд архи уух юу юм.

  • oogii (January 05, 2015 9:29:42 pm )

    uuchlalt guih shaardlagagui unen yum l helsen bna

  • zochin (January 05, 2015 10:58:00 pm )

    Enhbold sosorbaram hoert taalagdah gej ene holboo engej baigaa um baihdaa naranbaatart gol bish uur umand baigaag ard tumen medeed bhad uy gutsaad baigaa um be ene holboo huurhiilultei doligontsoruud mini

  • zochin (January 05, 2015 10:59:45 pm )

    Enhbold turiin umchiin horoog dargalj baihdaa edsen uusan um naranbaatRiin arhi uuhtai zuirleh um bish aimaar zavaan

  • төр ариун байх ёстой (January 06, 2015 8:24:00 am )

    арай л дэндүү юмаа уучлалт гуйх шаардлагагүй энэ сэтгүүлч басл хүний гар хөл болж явааг бид харж л байна

  • Зочин (January 06, 2015 10:33:45 am )

    Со. Арайч дээ.

antalya rent a car