Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Рэгжийбуугийн Нямдоржтой ярилцлаа.
-Таныг Алтайн хөх харчуудын нэгэн, улсын заан Даваанямын ах, улсын гарьд Ганбаатарын аав гээд гэр бүл талаас чинь хүмүүс ерөнхийдөө мэднэ. Бөхтэй амьдралаа холбосон замналаа ч нэлээдгүй ярьсан байдаг. Харин бөхийн холбоог байгуулж байх тэр үед хань бараа болж байсан ахмад бөхчүүд гэвэл хэн хэн байв?
-Намайг бөхийн холбоо руу ороход эртний гэх хүмүүс нь Гялдангийн Цоодол гуай, “Дэрэн бор” Сүнрэвийн Самданжигмэд гуай хоёр байлаа. Дөчөөд оны сүүл, тавиад оны эхээр төрийн наадмын түрүү үзүүрт шалгарч явсан хүчит арслангууд шүү дээ. Мөн тавин нэгэн оны улсын наадамд Түвдэн аваргатай үлдэж түрүүлж байсан Жамсрангийн Цэвээнравдан аварга байна. За тэгээд Сэлэнгийн Гомбодагва гэж хамгийн ахмад улсын заан цолтой бөх байсан. Би Вандан аваргын тухай их асууна. Гомбодагва гуай гэхэд “1922 оны улсын наадамд барилдаж хоёр даваад боорцогноосоо жанжин Сүхбаатарт амсуулж байлаа” гэж ирээд л хууч хөөрдөг сөн.Тэгэхээр мөн ч эртний хүн байгаа биз. Гомбодагва гуай худал хэлдэггүй, баримттай яг л үнэнийг хэлдэг сайхан буурал байлаа. “Манай Вандан гуай чинь үнэндээ анги байсан даа. Ярих юм биш. Толгойных нь ар дагзны арьс сарлагийн бухны магнайн арьс шиг зузаан тийм хүн байсан” хэмээн халхын домогт их аваргыг нүдээр үзсэн их хувь заяагаараа бахархана. Ахмад хүчтэнүүдийн ярианаас Лу гүний Вандан гэж ямархан аварга амьтан байсан нь мэдрэгдээд ирдэг. Оросын сэтгүүл дээр хэвлэгдсэн Вандан гуайн идэр залуугийн зургийг манай бөхийн холбооныхон олж ном сонинд гаргасан даа.
-Түрүүнд та Цоодол арслан, Самданжигмэд арслан хоёрын талаар дурдаад өнгөрлөө?
-Самданжигмэд гуай ухаан санаа сийрэг лут хүн байлаа. Цоодол гуай “Дэрэн бор”-ыгооманай “дэрэн хар” гэнэ. Тэгснээ “Би энэний үгнээс гаралгүй өдий хүрлээ” гэнэ. Тэр нь ч үнэн. Амьдрал дээр, монгол бөхийнхөө дэвжээн дээр ч Цоодол гуай Самданжигмэд гуайгаас л бүх зүйлээ асууж ирсэн юм билээ. Манайхан мэднэ дээ. Жаран гурван оны наадмын тавын даваанд хоёр арслан ярилцаад Увсын Баянмөнх, Төв аймгийн Дагвасүрэн гэсэн 19 настай хоёр залууг нэг нэгээр нь амлаж аваад улсын цолонд хүргэсэн байдаг. Цоодол гуайгаар тав давсан Баянмөнх төрийн наадамд арав түрүүлсэн бол, Самданжигмэд гуайгаар тав давсан Дагвасүрэн улсын наадамд гурав үзүүрлэсэн. Арвайхээрийн Банди гэж Вандан аварга, Буур Жамъян аварга нарын үеийн домогтбөхийн гарын хоёр шавь шүү дээ.
Ерээд оны эхэн үеэс миний түшиг тулгуур болж ирсэн хүн бол Дагвасүрэн арслан юм. Тухайн үед арслан маань 40 гарсан л хүн байж. Өнөө жил далан нэгэн насандаа өөд боллоо. Бөхийн авьяасаас гадна шинжлэх ухааны хүн. Өндөр боловсролтой, соёлтой хүн болохоороо нөхөрлөлдөө их үнэнч, шулуун шударга зантай ясны зарчимч мундаг хүн байлаа. Аливаа зүйлд намайг биеэрээ хамгаалж ирсэн хүн. Наадмын ерөнхий цэцээр ажиллаж байхдаа миний өмнөөс тавьтаргүй бөхөд төв цэнгэлдэхэд элэгдүүлээд зогсож байлаа. Өнөөдөр монгол бөх эрэмбэндээ орчихсон. Түүнээс ерээд оны эхэн дунд үед мөн ч хэцүү байлаа шүү дээ. Мөн 2002, 2003 оны бөхийн өргөө рүү хэсэг бүлэг хүмүүс дайрдаг тэр үед Дагвасүрэн гуай л ганцаараа Данзан бид хоёртой үлдээд гааздуулж байсан түүх ч бий. Тийм түшигтэй сайхан хүн байлаа.
-Дагвасүрэн гуай гааздуулаад гэснээс заан Ганболд, Амгаа, начин Дуламсүрэн гээд нэр бүхий бөхчүүд Бөхийн өргөө рүү нохойтой дайрч сүрхий юм болж байсан?
-Ардчилсан нийгэм хүнд ямар авир байна түүнийгээ гаргах эрх чөлөөг өгдөг юм байна. Хэсэг бүлэг хүмүүс бөхийн өргөөний дөрвөн талаас нохойтой зэрэг дайрч үүд хаалгыг цөм өшиглөөд дээрмийн шинжтэй орж ирсэн. Тэдний ингэж улайран дайрсан шалтгаан ерөөсөө бөхийн өргөөг эзэлж авах гэсэн атгаг санаа агуулсантай холбоотой. Ашигтай гэж ойлгоод л улайрахгүй юу. Ер нь хувьчилж авах гэж үзсэн нь тэр л дээ. Бидний барьсан бодлого бол бөхийн өргөөг хувьчилж болохгүй гэж үздэг. Хувьчлах тухай асуудал бөхийн өргөө баригдаж дуусаагүй байхад л яригдсан. Төрөөс өгсөн 800 сая дээрээ түшиглээд Төрийн өмчийн хороо шалгаад эхэлж байсан. Бөхийн холбоо эзэнтэй, удирдах бүрэлдэхүүнтэй, хууль ёсны ажил үүргээ гүйцэтгэж байсан болохоор тэд зүгээр нэг дайраад амжилт олохгүй юм байна гэж үзсэн. Тэгээд хууль бус хэд хэдэн хурал хийсэн.
-Үндсэндээ тэргүүнээ сонгочихоод тамга тэмдгээ авна гэж дайрсан уу?
-Тэгсэн юм. Гэхдээ энд би хүний нэр ус хэлэхгүй. Болсон явдлыг асуултын чинь дагуу утгачилан хариулж байна. Тэд тамгыг маань булааж авсан. За яахав тамгаа алдлаа. Гэхдээ надад тухайн үед харамсаж явдаг нэг зүйл бий. Манай өрөөний хаалгыг цүүцээр эвдэж, цэвэр дээрмийн шинжтэй улайран дайрч байхад цагдаа нар юу ч болоогүй юм шиг хараад зогсож байсан. Би цагдаа нарт хандан “Та нар энэ хууль бус үйлдлийг зогсоогооч ээ. Байгууллагын эд хөрөнгөд ингэж халдаж болохгүй шүү дээ. Надад та нар шиг цагдаа дүү байна” гэхэд огт хөдлөхгүй байгаа юм. Би дахин дахин шаардсан. Тэгэхэд цагдаагийн хэсгийг ахалж явсан нэг дэд хурандаа “Нямдорж ах аа үнэнийг хэлье. Генерал биднийг битгий хөдлөөрэй гэсэн тушаал өгсөн юм” гэсэн.Генерал гэдэг нь тэр үеийн Цагдаагийн ерөнхий газрын дарга л даа. Цагдаагийн даргын цаана хэн байна гэхээр Хууль зүйн яамны сайд байгаа юм. Тэр чинь 2002-2003 оны үе шүү дээ. Тэгжл цэрэг цагдаатайгаа нийлсэн төрийн аппарат төрийн бус байгууллага руу дээрмийн үйл ажиллагааг гардан зохион байгуулж байлаа. Бөхийн өргөөний дөрвөн талаас нохойтой дайраад, гааз шүршээд юм авч зугтааж байсныг эргээд бодохоор хүүхдүүдийн хоорондын тоглоом ч юм шиг санагддаг. Ер нь тэр үед дээрэм их явагдсан. Нийслэлийн нэр бүхий хүмүүс Бөхийн өргөөний эзэмшилд байсан машины зогсоолын газруудыг дээрэмдэж аваад л бүгд нэг нэг байшин барилга барьчихсан. Уул нь төрийн бус байгууллагын үйл ажиллагаанд төрийн байгууллага хүч түрэмгийлэн орж болохгүй. Бид цэрэг цагдаа, төр, хэсэг бүлэг бөхчүүдээс ямар чиг байсан Бөхийн өргөөг авч үлдэж чадсан. Тэр бол гавьяа. Бараг л түүнийх нь төлөө гавьяат гэдэг цолыг өгч болохоор.
-Одоо таны хэлээд байгаа, дээр миний нэр дурдсан бөхчүүд ямар санаа бодолтой явдаг бол?
-Бас л бөхийн өргөөг авна гэсэн бодолтой байгаа. “Хувьчлагдаагүй ганцхан объект бөхийн өргөө байна. Үүнийг хувьцаат компани болгох ёстой” гээд ярьдаг, саяхан ч ярьж байна лээ. Улсын аварга болоодөндөр цолтой бөхчүүдийн ярианд ард түмэн итгэнэ. “Энэ хүмүүсийн яриад байгаа худлаа. Тэр чинь ийм учиртай” гээд тайлбар хийвэл дараа нь бүр нарийн аргаар худлаа ярихаа тэд сайн мэднэ. Бусдаар бичүүлнэ. Хичнээн ч удаа наадах чинь худлаа шүү гэж хэлээд нэмэргүй. Ийм нэг зүйлийн учир гогцоо тайлагдах цаг ирнэ л дээ. Би юмыг эргэцүүлэн бодох дуртай. Манай ааваас надад үлдсэн нэг зүйл бол аливааг гүйцэд бодох ухаан юм. Аливаа асуудлын бүх эрсдлийг урьдчилан тооцож байж ажлаа эхэлдэг. Улс орны эдийн засаг хүнд хэцүү цагт бөхийн өргөө байгуулнаа л гэсэн. Энэ бол миний зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр эхэлсэн зүйл биш. Гарах бүх л эрсдлийг тооцсоны эцэст гаргасан шийдвэр.
-Нэг хэсэг Д.Сумъяабазар аварга бөхийн холбоог шүүмжилж баахан ярьсан. Одоо А.Сүхбат аварга бас л яриад байгаа. Тэдний ярьдаг сэдэв нь Данзан, Нямдорж хоёр. Ингэж бусдын бай болохын оронд наад бөхийн өргөөгөө хэн нэгэнд өгчихөж болдоггүйюм уу. Ширээ сандалтайгаа ингэж их зууралдахынхэрэг байна уу. Та нэгэнтээ Бөхийн холбоог бусдад өгч болно. Гэхдээ нэр бүхий найман хүнд өгөхгүй гэж хэлсэн удаатай?
-Бөхийн холбоог Данзан бид хоёр хувьчлаад авчихсан биш дээ. Цаашид хэн нэг нь удирдаад явах болно. Гэхдээ бид хоёрт бодож санаж төлөвлөсөн зүйл байна.
Аль тэртээ ерэн найман онд бөхийн өргөөг ашиглалтад өгөөд эрдмийн ажлаа хөөе гэж ярилцсан. Гэвч тэр үед ойр дотнын бүх хүн зөвшөөрөөгүй юм. Тэгээд ч 1998 онд III Их Эеэр намайг бөхчүүд нэр дэвшүүлээд тэргүүнээрээ сонгоод үргэлжлүүлэн ажиллах үүрэг өгсөн. Ингээд 2002 он боллоо. Бөхийн цолны шинэчлэлийн асуудал ид яригдаж байсан цаг.
Бид шинэчлэлийн бодлогыг 2000 онд эхлүүлсэн юм. Харцага, гарьд цолыг бий болгож, улсын наадмын дөрвийн давааг оноолтоор барилдуулдаг, ижил цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлдэг болсон. Энэ шинэчлэл монгол бөхийг аварсан юм. Найраа гэдэг зүйл газар авчихсан, тэр жилийн наадмаар хэн хэн улсын цолонд хүрэх вэ гэдгийг цагаан сараар тохирчихдог байсан тийм л цаг. Монгол бөх үзэгчгүй болоод сөнөх тал руугаа хандсан байв. Аливаа юм худлаа л байвал үнэ цэнээ алдан устаж үгүй болдог. Монгол бөхөд хийсэн шинэчлэл үргэлжлээд явсан учир 2002 оны бөхийн холбооныдөрөвдүгээр “Их эе”-ийн төлөөлөгчид намайг дахин сонгосон. Гэвч тэр хурлаас хилс хэрэг үүсгэсэн юм. Тэрхүү хилс хэрэг өнөөдөр ч үргэлжилсээр байна. Гэхдээ нэг зүйлийг хэлэхэд өнгөрсөн 25 жилийн хугацаанд монгол бөхчүүд аргадах, алгадах аавтай хүн шиг байсан.
-Өнгөрөгч зуны наадмаар найман жилийн өмнө зодог тайлсан А.Сүхбат аварга зодоглосон. Наадмын өмнөхөн Г.Өсөхбаяр аваргын хамт дархан аварга цол хүртээд зодоглосон. Гэтэл бас л асуудал гарсан. Зүүний магнайд хэн гарах вэ гэдэг дээр маргаан болсон. Сүхбат “Би гарна” гэж орилж хашгирсан дуулддаг. Үүнд та огт тайлбар өгөлгүй өдий хүрлээ?
-Яах вэ, олон түмэн юмыг ойлгоно биз ээ. Хэн зүүний магнайд гарах вэ гэдэг бол монгол бөхийн эрэмбийн асуудал. Тэрхүү цолны эрэмбэ дарааллыг чинь Монгол Улсын Ерөнхийлөгч биш Монголын үндэсний бөхийн холбоо гаргадаг юм. Засгийн газрын дүрмэнд тэгж заасан байдаг. Бид хууль дүрмийнхээ дагуу л эрэмбэлсэн. Бөхийн холбоо бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлнэ гэхээр ганцхан Нямдоржийн асуудал биш. Тэнд тусгай мэргэжлийн баг ажилладаг. Тэд бөхчүүдийнхээ үзүүлсэн бүхий л амжилтыг үзэж эрэмбийг гаргаж байгаа. Түүнээс хэн нэгэнд нь дотно гээд буруу эрэмбэлэх өөдгүй зан, муу жудагтай хүн би биш.
-Сүхбат, Өсөхбаяр хоёрын хувьд нэг өдөр нэг зарлигаар дархан аварга цол хүртсэн. Тэгэхээр өмнөх эрэмбээр нь явах уу, эсвэл улсын аварга цолтой бөхчүүдэд эрэмбэ хамаардаггүй юу?
-Өмнөх амжилтынх нь илүүгээр эрэмбэлдэг журам дүрэм байна. Түүгээр эрэмбэлээд Өсөхбаяр зүүний магнайд гарах учиртай. Гэвч нөгөө бөх нь “Ерөнхийлөгчийн зарлигт миний нэр түрүүлж дуудуулсан. Тэгэхээр би дархан аварга цолыг түрүүлж авсан” гэж үзсэн л дээ. Түүнд хариу өгөх бэлээхэн жишээ байна. 2003 онд бөхийн шинэчилсэн дүрмээр харцага цолыг бий болгож төрийн наадамд зургаа давсан бөхчүүдэд уг цолыг Ерөнхийлөгчийн зарлигаар нөхөж олгосон. Хэрвээ Ерөнхийлөгчийн зарлигийн номер дугаараар эрэмбэлдэг бол тэдгээр бөхчүүдийн өмнөх амжилт хэнд ч хэрэггүй болно. Бас үндэсний их баяр наадмын бөхийн салбар хороо, үндэсний бөхийн холбоо гэж байхын хэрэггүй.
-Өсөхөө аварга амжилтаараа зүүний магнайд гарах учиртай байж. Гэтэл яагаад Сүхбат аваргыг гаргачихсан юм. Бөхийн холбоо яагаад хууль дүрмээсээ ухрав?
-Аливаа юманд ухаантай нь хохирч байж хорвоо оршин байдаг юм билээ.Ах дүүсийн амьдралд ч ийм. Төрт ёсны тэр том баярыг дэлхий дахинд эвгүй байдлаар харуулах, мөн ард түмнээ бас эвгүй байдалд оруулахгүйн тулд ухаантай нь тухайн асуудалд буулт хийхээс аргагүй болсон.
-Монгол бөхийг ингэж их гааруулж, алдаршуулах хэрэг байна уу даа гэсэн бодол надад төрдөг. Уучлаарай. Төрийн наадамд тав давсан нэг нөхөрт Монголын төр цол чимэг хайрлаад л, Ерөнхийлөгч нь зарлиг гаргаж өгөөд л. Ингэхийн хэрэг байна уу. Статусыг нь буулгах хэрэгтэй юм биш үү. Ухаандаа цол чимгийг нь бөхийн холбоо өөрөө өгдөг болбол яасан юм бэ. Наад бөх чинь баялаг бүтээгчид биш шүү дээ?
-Бөхийн цолыг бөхийн холбоо олгодог байсан. 2003 оноос Ерөнхийлөгч өгдөг болчихсон. Ард түмэн бөхтэй холбоотой бүх зүйлийг бөхийн холбоо мэднэ гэдэг. Наад захын жишээ гэхэд “допинг хэрэглэсэн бөхчүүддээ арга хэмжээ аваач ээ. Нямдорж хахууль авчихаад чимээгүй байна” гэдэг. Ингэж хэлж байгаад учир бий. Бөхтэй холбоотой бүхий л асуудлыг бөхийн холбоо мэдэх ёстой гэж ард түмэн үзэж, ойлгоод байгаа нь энэ. Тэгэхээр цаашдаа бөхийн цолыг бөхийн холбоо өөрөө өгдөг болох ёстой. Ерөнхийлөгч үүнээс татгалзах хэрэгтэй. Мөн допинг болоод бөхчүүдтэй холбоотой сахилга хариуцлагын асуудлыг бөхийн холбоо өөрөө шийддэг байх нь зөв. Бөх гэдэг чинь өөрөө ард түмний зүйл. Бөхийн холбоо бол ард түмний төлөөлөл болох төрийн бус байгууллага. Үүнд төр оролцох хэрэггүй.
Та сая бөхчүүд баялаг бүтээдэггүй гэлээ. Ингэж ойлгох нь бас өрөөсгөл. Урлагийнхан тэгвэл материаллаг баялаг бүтээдэг хүмүүс үү. Жишээлбэл, төрийн шагналт жүжигчин Н.Сувдаа ямар материаллаг баялаг Монголд бүтээсэн бэ гэвэл тийм зүйл үгүй. Сувдаа жүжигчин тайз дэлгэцэнд бүтээсэн дүрээрээ ард түмний сэтгэл зүрхэнд баяр баясгалан авчирдаг, жаргал бэлэглэдэг. Сэтгэлийн цэнгэл амссан хүмүүсийн амьдрах эрч хүч улам нэмэгдэж, цог золбоотой болдог. Ийм зүйлийг бүтээдгээрээ тэд үнэтэй юм. Бөх бол яг л үүнтэй ижил зүйл.
-Тэгвэл танаас бас нэг зүйлийг асууя. Сүүлийн гурван ч наадамд Увсын бөх түрүүллээ. Гэтэл төв цэнгэлдэхэд “Увс нуур” дуу эгшиглэх болсон. Үүнд та ямар бодолтой байдаг вэ?
-Наадах чинь нэг их ач холбогдол өгөөд байхаар том зүйл биш л дээ. Манай Алтайнхан шинэ жилийн цэнгүүн юм уу, аймаг орон нутгийнхныгаа хамруулсан баяр дээр “Зулай цагаан Алтай”-гаа дуулдаг. Харин төрийн наадам дээр бол арай өөр. Монгол төрийн наадамд түрүүлсэн хүчтэнээ угтаж аваад төв цэнгэлдэхдээ “Халуун элгэн нутаг”-аа дуулбал сайхан л байх байх. Би хувьдаа ийм бодолтой байна даа.
Ярилцсан Н.ГАНТУЛГА
Эх сурвалж: www.dnn.mn
Холбоотой мэдээ
-
surdo (January 04, 2015 2:51:43 pm )
ih mundag yariltslag ogson bna gehdee heterhii shudrag yavaad bna da yadiin bilee hervee oor hun darga bolvol bohiin orgoo shuud huvitsaad avna …..
-
Зочин (January 04, 2015 9:01:13 pm )
хэцс. Нямдорж цол олгодог болвол мөнгөний цолнууд олноороо өгөх байлгүй.
-
Зочин (January 04, 2015 9:07:41 pm )
Увсынхан баярлахдаа “Увс нуур”-аа дуулна уу “Миний Улаанбаатар”-аа дуулна уу энэ сэтгүүлч, Нямдорж 2-т ер нь ямар хамаа байнаа.Говь-алтайн бөх түрүүлбэл “Зулай цагаан алтайгаа дуулна л биз. Хэнд хэрэгтэй юм.
-
MGL (January 05, 2015 9:40:42 am )
Uvs nuuraa uvsdaa duulna biz turiin naadamd arai l zohimjgui sanagddiimaa, iimerhuu jijig sajig ym chin jalga dov nutgarhah hugiin umruu oruuldag umdaa,
-
зочин (January 05, 2015 12:44:08 pm )
төрийн наадамд хасаг бөх төрүүлвэл казак дуугаа дуулаад байхгүй л байх,буриад бөх түрүүлчихээд алтарганаа аялаад зогсоод байхгүй л байх харин дөрвөдүүдээс нэг ийм хөгийн зан гардгийн тийм болохоор бусад монголчууд дургүй
-
-
ж (January 05, 2015 11:33:09 am )
миний хувьд морь бөхчүүдийн цолноос монгол улсын гэдгийг нь авмаар байна ямар дайн тулаан ялж ирээд монгол улсын баатар цол авч байгаа биш бөх барилдаж морь уячаад л монгол улсын аварга алдартаар нь дуудуулах нь шудрага биш л санагдаад байна хэдий уламжлалт ч гэлээ өөр спортынхон ч барьцах хэрэгтэй ш дээ монгол улсын спортын мастер ч гэдэг юмуу
-
-
sain bna. (January 04, 2015 3:07:33 pm )
ene uuriiguu darhalchihsan gej boddog yum baihdaa?saihan chadaltai erdem bolovsroltoi zaluuchuud zunduu bna shuu dee?hiij chadahgui buh bish budilaan bolgochihood odoo olon yum yrilgui zugeer li zaigaa taviad zailaad ugchihuuch.chinii ue ungursun.chamd hiij giiguulsen yum yu ch baihgui.mongol buhiig heruuliin buzar bolgoson,.
-
altai (January 04, 2015 3:09:42 pm )
zasagt hanii huh harchuudaa gej iim l hvmvvs baidag.minii hutgiinhan. Omogshij baharhdag olon saihan hvmvvsiin tuluulul bolson tand ervvl enhiig hvsie.
-
bat (January 04, 2015 9:04:32 pm )
tiim sain yum bol hyamdorj altaidaa ochij buhiin holboog uud ni tatahgui
-
-
fuc k you (January 04, 2015 3:11:24 pm )
davarchihsan zunug ve?erunhiilugchuus iluu erh medeltei boloh geed bga yum uu?mongoliin buhiin holboog dampuuruulsan ni bagdaad odoo mongol buhiin tsoliig dampuuruulah ni uu?esvel huugee avarga bolgoh gej muruuduud bga yum uu?
-
behe... (January 04, 2015 7:25:36 pm )
sain unsh bolj ugvul tsaad utgiig ni oilgohiig bod chi oilgohgui bol huneer unshuulj oilgo
-
-
zochin (January 04, 2015 3:13:45 pm )
Nyamdorjoo xuts uxna tavisan bish chi odoo naad ajlaa uguuch. chamaig baisan 25 jild vndesnii bux yu bolov. Unuudur bux gedeg ungu mungunii xorvoo bolj. Chi bol zvger Buxiin urguunii mungiig l idex gej naad suudaltaigaa zuuraldaad bgaa boloxoos vndesnii bux yamar bx n chamd ogt xamaagvi yum bna.
-
behe... (January 04, 2015 7:32:31 pm )
ter muu suhbat ene jil naadmaar bidniig yaj dord uzej doromjilov tiim archaagui yumand buhiin holboog ugch ogt bolohgui neg huuhentei togtvortoi amidarch chadahgui bj olon myngan buhiig tolgoiloh geed bgaa yumuu haashaa yum be
-
-
Anonymous (January 04, 2015 3:34:17 pm )
Tanai buhchuudees neg ni ch gesen yadarsan hund tuslaj sain uils hiij bsniig sanahgui um.Avahaa l medne busdiig deerlehne.
-
зочин (January 04, 2015 3:43:02 pm )
энэ нөхрийн 80-н саяын гонзгой бүр явахаа байгаад 1-ийн даваанд годройтдог болов оо
-
idere (January 04, 2015 6:27:44 pm )
chadah tsagtaa chadsan shuu 8 davsan
-
-
ЖАНЧИВ (January 04, 2015 4:22:29 pm )
Хийж бүтээж санаж сэдэж чадахгүй байж НЯМДОРЖийн хүний нүдэнд харагдахуйц хөдөлмөр бүтээлийг луйвардах гээд ч яахав дээ.Монгол бөхийн түүхийг бичиж генист тэмдэглүүлж орж барилдах ордонтой очиж уулзах газартай гаргасан хөлсөө үнэлүүлэх журамтай болгосон хүмүүс бол яах аргагүй НЯМДОРЖ түүхий нөхөд мөн.Салхи сэвэлзсэн сайхан АЛТАЙ нутгийн хүү НЯМДОРЖ бөхийн түүхэнд мөнхрөн дурьдагдна.ТА аргагүй л зорьсондоо хүрдэг АЛТАЙН хөх харчуудын нэг шүү ҮНЭН ЯЛНА.
-
idere (January 04, 2015 6:25:17 pm )
tiim shuu
-
-
ард (January 04, 2015 4:29:47 pm )
сайхан л яриж бэх гэдэг уйвайгуй юмнуудад чадалаараа чадаагуй цолыг олгохоор улам тэнэгтэх юмдаа
-
zochin (January 04, 2015 5:21:29 pm )
Bohiin holboo yagaad gadaadiin bohchuudiig barilduuldaggui ym bol. Ug ni ulam sonirholtoi bolmoor ym.
-
zochin (January 04, 2015 5:22:57 pm )
Ayas Mongush gej Tuva boh 1udaa irj barildsan chini boonooroo havchij hiigeed elgii ni avsan ch dee.
-
idere (January 04, 2015 6:22:57 pm )
zaluusaa bukhiin orgoog ene 2 hun barisan yum daa ulsaas avsan 800 say deeree handiv zohion baiguulsan yum
-
зочинзочинЗочин (January 04, 2015 6:47:10 pm )
Шунахай амиа боддог бүлэг хүмүүст өргөөгөө алдчихаагүйг чинь ард түмэн мэднээ? Гэхдээ яах гэж Баян мөнхөд тал засч Балжин нямд аварга цол өгсөн юм бэ?Нэгэнт өгсөн юм чинь П,Сүх батад арслан өгчихгүй яасан юм?Мөн Вандан, Самдан гуай нарт аварга цолыг нэхэн өгсөн байж Чимэд ,Лхагваа нарын 3 _н арсланд аварга цолыг нь нэхэн өгчихөд болох л байсан ?Тэгсэн бол та шудрага хүн мөн байх байлаа?Үгүй ядаж допинг хэрэглэсэн гэгддэг бөхчүүдийг ил тодоор ард түмэнд яагаад зарлаж болдоггүй юм бэ? Аль эртний зарлачихсан бол одоо элдвийн хор найруулаад явдаг хүмүүс ингэж оодрох байсан юм уу? Зарим нь бүүр цолоо алдах учиртай бусуу? Арчаагүй жалга довны үзлээс илүү гардаггүй ,аймхай ,эрс шийдвэр гаргаж чаддаггүй удирдагчид өөрөө өөрийнхөө тавьсан балагтаа живдэг жамтай ажгуу?
-
zochin (January 04, 2015 6:59:02 pm )
ҮНЭХЭЭР СЭТГЭЛЭЭСЭЭ ИЛЭН ДАЛАНГҮЙ ӨГСӨН САЙХАН ЯРИЛЦЛАГА БАЙНАА.ХИЙСЭН ЮМТАЙ ГАВЬЯТАЙ ШУДАРГА ХҮН ДЭЭ АМЖИЛТ ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЁ
-
od (January 04, 2015 8:32:46 pm )
ene bohshuud gej boon hel amtai heruul huusen yls baina.
-
od (January 04, 2015 8:35:20 pm )
бohiin tholiig ta nar olgoj bolohgyi.boon abilgal l bolno.
-
aa (January 04, 2015 8:47:17 pm )
Haah neeg ih shudarga hyn boloh gej hicheeh youm daa yndesnii soyl bolhoos taniih esvel buhuun holboonii medliinh bish shyy dee.yndesnii uv soyol bol mongolchuudiin bygdiinh ni umch tiim bolhoor erenhiilugch ugch baigaan.odoo mongol buh tegeed nairaa baihgyi geh geed bna uu aan yagsh dee.heden arvan sayaar yarij bna shyy.yzhees ichmeer youm zunduu boldog jil jil iin naadmaar. Kkk erni chi you hiisen gene ve heden tsol bodoj olson youm uu chi 1 eeree hiisen gehnee. Chi mongol buhchuudiig hagarlduul hereldyylehdeel sain.chi zail bal mongol buh baij l bna.
-
bat (January 04, 2015 8:58:21 pm )
nyamdorj guaig medehgui ch turiin tsoliig buhiin holboo uguh ni ulajilal hiigeed es zuid ogt tohirohgui iim yarj baigaa bol dariuhan ogtsroh ni zuitei baihaa
-
Ачу (January 04, 2015 10:20:59 pm )
Шудрага хүмүүс нь хийдэг ажлаа хийдгээрээ хийж байхад удах тусмаа л сайн биздээ.Ардчилалаар амьсгалсан луйварчид газар сайгүйл байх юмдаа. Аль олноороо бүлэг болсон хулгайчууд л дээрэмээ хувьчлал хэмээн нэрийдэж авчаад хөрөнгөлөг хүн болчих жишээ олон байна.Жудагтай баргын тэнэг толгойнуудад буугаад өгчхөөргүй тулахтай хүн тулдаа хувьчилчаагүй өдий хүрсэнч ерөнхийлөгч: цолоо өгхөө чи мэд хэнд хувьчилхаа би мэдэе гээд зогсож байхвий!! Ардчилсан тамд амьдарч буй одоо цагт үнэн хэзээч ялагддаг нь батлагдсан. Харж л байя.
-
uvs (January 04, 2015 11:38:36 pm )
Jaahan zagvartai bna shvv Nymdorjoo
-
bnaa (January 05, 2015 12:54:28 am )
ulsiinhaa bayr naadmaar mongoliin bohchuud zovhon ooriin er byr aviyas meh huch chadliig uzuulsen saihan barildaan bolj ar olnoohoo magnaig teniilgej bohchuudeeree baharhaj mongol bohooroo omogshij yvsan ter uy maani hol hotsorch ulsiinhaa bayraar tsolnii nairaa yvagddag bolsonoos hoish uzeh sonirhol buusan shuu ene bol unen ug holion bantan bolgood baigaagaa neg tiish bolgoh heregtei
-
Hi (January 05, 2015 1:05:49 am )
Энэ хунээс илуу аваад явчих хун даанч нэг байхгуй дээ.
Монгол бохийн хогжил,судлалын амьд туух болсон хун.
Таны санаачилж зутгэж бутээсэн зуйлийг нэг л одор
хэсэг булэг хумуус луйвардаж авахаар янз бурээр гутгэж дайрвал
та зугээр л за авдаа гээд огохуу?
Тийм л юм болоод байгаа шуу дээ -
bnaa (January 05, 2015 1:09:48 am )
humuusiig hiisen ajliin ur dungeer tsalingiin uramshuulal olgono gej baigaa ni monl avilgaliin shinjtei bolno ali darga bolon ooriin udirdah humuusdee tal tohoi zasaj hool tsaind oruulj baidag ter humuus l hurtene oyutan suragchid ch bagshdaa yaj tal zasaj baigaa ni hudlaa dungee ahiulj tabiulna ternees bagshiin setgeld niitsehgui baigaa huuhduudiin dung ooriin duraar dardag uneniig helsen shudraga baisan yg sain surlagatai ni hamragdana gedeg bol hudal harin bur zuuj ood ni gargahgui ene bol yroosoo erh medeltei humuusiin oorsdiin kariaraal behchuuleh eh uusver
-
anchin (January 05, 2015 2:31:57 am )
ene heden mahan tolgtoinuudaa suvdaa guitai yaj zuirlej chadvaa…
-
hyamdorj (January 05, 2015 9:31:45 am )
ta nairaa hiisen gej ubs byambajabiig shiitgesen hyygee yagaad shiitgehgyi bn be ene shudarga yabdal mun yy
-
Додоо (January 05, 2015 11:29:57 am )
Чухал царай гарган,үнэнчийн дүр эсгэсэн,”ТОМ ГАРЫН ЛУЙВАРЧИН”.Монгол бөхөд хамгийн их гай тарсан этгээд.
-
Prius (January 05, 2015 11:45:43 am )
germanaas oruulj irsen zuw rultei europa standartiin Prius 11 zarna. Utas 96156498
-
Дон Жуан (January 05, 2015 12:09:18 pm )
Нямдорж гуай цол олгоод эхэлбэл Монгол бөх жинхэнэ утгаараа мөхөх болно
-
тиор (January 05, 2015 1:05:16 pm )
яасан нүдэнд хүйтэн хүн бэ
-
дрэ (January 05, 2015 1:31:22 pm )
Ашигтай болоод л амь тавин чаргууцалдаад байгаа нь тодорхой байна ш дээ өргөөгөө өгөөд зайлаач
-
Anonymous (January 05, 2015 2:12:20 pm )
Turiin naadmiig Haluun elgen nutag duug bugd duulj haadag yum. Ter Uvs nuur gegch duug Uvsiin naadmiin haaltand ch duulj bolohgui Bas Haluun elgen nutag duugaar l haa yostoi. Durvuduud Mongol yos jayagiig evdej jalga dovnii uzliig devruulj baina. Tiim l Uvs nuuraa duulah durtai bol naadam hiilgui duulaad suuj bai l daa
-
zochin (January 05, 2015 4:34:17 pm )
Шудрага хүмүүс нь хийдэг ажлаа хийдгээрээ хийж байхад удах тусмаа л сайн биздээ.Ардчилалаар амьсгалсан луйварчид газар сайгүйл байх юмдаа. Аль олноороо бүлэг болсон хулгайчууд л дээрэмээ хувьчлал хэмээн нэрийдэж авчаад хөрөнгөлөг хүн болчих жишээ олон байна.Жудагтай баргын тэнэг толгойнуудад буугаад өгчхөөргүй тулахтай хүн тулдаа хувьчилчаагүй өдий хүрсэнч ерөнхийлөгч: цолоо өгхөө чи мэд хэнд хувьчилхаа би мэдэе гээд зогсож байхвий!! Ардчилсан тамд амьдарч буй одоо цагт үнэн хэзээч ялагддаг нь батлагдсан. Харж л байя.
-
Anonymous (January 05, 2015 10:07:01 pm )
Baljaad avarga ugchuud Tom Suhbatad yagaad arslan uguugui ym bol doo adilhan tegsh oid uzuurlej turuulsen 2 shuu dee eniig ard tumen er oilgohgui bna eniggee tailbarlaj uguuch?
-
mongol (January 05, 2015 10:34:51 pm )
Erh medel bdag yum bol huulichildaa, turiin yoslol bol buhiin holboonoos shal uur zvil bolood l turiin naadam gej bolood bgaam vnendee bol, ter duugaa duulna uu bvjigee bvjiglene buhiin holboond padlii bhgvi, mongol naadamd jawhlangiin bnuu buriad bnuu rock bnuu zohion bguulah komiss oruulsan l bol yawj l taaraa, mongol duund hen durtai ni limit tawiya gj bwal huuli gargachih za!!!
-
irgen (January 06, 2015 3:55:29 am )
Uzegch olon alga tashih baliashiglah geh met setgeliin hudulguun emotsi bol bh zuil uchraas yamar duu duulah ni bas adil bh zuil boloi
-
dgfdfgsf (January 06, 2015 10:42:43 am )
mongol boh er ni hend heregtei yum ediin zasgaa saijruul
-
balt (January 12, 2015 8:51:45 pm )
ymar duugaa duulah n hamaagyil dee debjee baiguulsan uchir yndesnii gedeg utgiig bid sain oilgoh heregtei aimag nutagaa duuduulj tsoloo ner usaa duuduuldag deer yed ch bas tiim baisan etseg ehiin neriig eh oron bitgii hel uls gyren damjuulj duuduulj ybah bid mongol tymnii baharhal sum bag dyyreg hot tosgond tyryy bohiin etseg eh naiz nohod neriig sonsood bas l baharhal baidag shyydee nutag ornii nertei bid byhnii ner hamt bainaa
-
balt (January 12, 2015 9:00:22 pm )
eh ornii neree duuduulj delhiin tabtsand tanigddag aimag sum hot dyyrgeer duuduulj eh orondoo tanigdana daa sum bag tosgondoo her aldar olj aimagtaa tanigdan bohiin holboo shine zyil ih hiisen hurlaa hiij heniig songohoo holboo medeh bizdee
48 Comments