antalya rent a car sesli chat ordu haberleri antalya rent a car
antalya haberleri
Jan 2, 2015 4 comments

Шуудангийн илгээмжээс гаалийн татвар авахгүй

нийтлэсэн Admin

shuudanЭнэ оны эхний өдрөөс эхлэн гадаад улс орнуудаас шуудангаар дамжин ирсэн илгээмжийг гаалийн татвараас чөлөөлөх тухай хууль хэрэгжиж эхэллээ. Монгол улсын иргэдээс гэр бүлдээ илгээсэн хуучин хувцас, хичээлийн хэрэглэл, хүүхдийн гутал, хувцас, ном, бэлэг дурсгал, бага оврын хүнсний зүйл, эм, эмийн багаж, хэрэгсэл гэх мэт арилжааны бус, хувийн хэрэглээний эд зүйлсийн үнийн дүнд тодорхой хязгаарлалт тогтоож, албан татвараас чөлөөлж буй ажээ.

Ийнхүү улс хоорондын шуудангийн илгээмжээр илгээсэн арилжааны шинж чанаргүй, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэн буюу 1 920 000 /нэг сая есөн зуун хорин мянга/ төгрөгөөс дээшгүй үнийн дүнтэй илгээмжийг гаалийн татвар төлөхгүйгээр хүлээн авах боломжтой боллоо. Энэхүү үнийн дүнг Гаалийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо болон шуудангийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн санал, хүсэлтэд үндэслэн тогтоосон байна.


Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

Холбоотой мэдээ

No Related Posts

4 Comments

  • tsermaa (January 03, 2015 2:00:59 pm )

    BAYRLALAA BAYRLALAA ARD TUMNIHEE KARMAND NEMJ BGAAD TANI..

  • dek (January 04, 2015 5:07:37 pm )

    yamar huuli durmeer garsan yum we

  • oogii (January 05, 2015 12:06:48 pm )

    Монгол Улсын хууль /2014.07.01/ “38.1.15.нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлснээс дээшгүй үнийн дүнтэй, ижил төрлийн хоёроос илүүгүй бараа бүхий хувь хүний нэр дээр илгээсэн улс хоорондын шуудангийн илгээмж.”
    Энэ хуулийг 2015 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

  • oogii (January 05, 2015 12:08:39 pm )

    Үүнд ижил төрлийн бараа 2 доошгүй гэж заагдсан бөгөөд 3 бараа ирвэл татвартай гэж ойлгох хэрэгтэй. хуулийн заалтыг зөв зүйтэй хүргэх хэрэгтэй байна.

antalya rent a car